Anu.mn
Хуванцарын эрин үе: Хүмүүс өөрсдийгөө болон дэлхийг хэрхэн сүйтгэж байна вэ?

Хуванцарын эрин үе: Хүмүүс өөрсдийгөө болон дэлхийг хэрхэн сүйтгэж байна вэ?

Mon Jun 27 2022
Хуванцарын эрин үе: Хүмүүс өөрсдийгөө болон дэлхийг хэрхэн сүйтгэж байна вэ?

Дэлхий бүхэлдээ микропластикаар хахаж байна. Хүн төрөлхтөн микроластик амьд биетэд ямар аюул учруулдаг талаар маш бага мэддэг хэвээр байгаа бөгөөд эрдэмтэд өнөөг хүртэл хариултгүй байгаа энэ асуудлыг судлахаар шийджээ гэж ВВС мэдээлэв.

Лондонгийн их сургуулийн доктор, судлаач Даниэла Ходсон, өт хорхой хүртэл микропластик идэж байна, тэгэхээр шувуу, загас өтийг идснээр дамжиж хоолны гинжин хэлхээнд микропластик орж байна гэж тэрээр хэлжээ. Микропластик гэж ихэвчлэн 5 мм-ээс бага буюу гүнжидийн үрийн хэмжээтэй хуванцарыг нэрлэдэг. Том хуванцар хог хаягдал, ба гоо сайхны бүтээгдэхүүн, хувцаснаас гарч буй эдгээр жижиг хуванцарууд ямар нөлөө үзүүлэх талаар олон асуулт хариултгүй байна. Микропластикууд хэдэн арван жилийн дотор манай гаригийн хамгийн алслагдсан буланд хүртэл хүрсэн. Далайн экосистем дэх хуванцарын хөдөлгөөнийг судалснаар, далай, гол мөрөн, нуур гэх мэт цэнгэг усанд хүртэл, мөн агаар мандал, хоол хүнсэнд хаа сайгүй байна. Номхон далайн их хогийн цэгээс эхлээд Британи дахь голын гольдрол, гол горхи хүртэл микропластикуудаар дүүрч манай гарагийг хамгийн ихээр бохирдуулагч бодисуудын нэг болоод байна. Далайн хамгийн гүн хэсгээс, бүр халим, далайн шувуудын ходоодноос хүртэл олдож байна.
Сан Диегогийн их сургуулийн доктор Брэндон,"Сүүлийн хэдэн арван жилд хуванцарын хэрэглээ маш их нэмэгдэж, микропластик нь дэлхийн тунамал чулуулгийн салшгүй хэсэг болж байгаа нь харагдав. Энэхүү нээлт нь хүрэл зэвсгийн болон төмрийн эрин гэдэгтэй адил бид хуванцарын эрин рүү шилжиж байгааг харуулж байна. Одоогоос хэдэн арван жилийн дараа, хэдэн зуун жилийн дараа хуванцарыг манай үеийн геологийн тэмдэг болгон ашиглах магадлалтай болжээ" гэсэн байна. Мөн микропластикууд амьд биетэд хэрхэн нөлөөлж болох талаар огт судлагдаагүй. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) савласан усан дахь тоосонцор нь эрүүл мэндэд илт аюул учруулахгүй байгаа ч илүү их судалгаа, нотлох баримт цуглуулах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг тайландаа нийтэлсэн. Бидний хоолны ширээн дээр байгаа амьтны гаралтай хүнсэнд "хуванцарын ул мөр" байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Микропластик тоосонцор нь планктон, шүрэн полип, нялцгай биетэнүүд идэхэд хангалттай жижиг. Харин том загасны хувьд тэд хуванцарыг өөрсдөө иддэг үү, эсвэл олон мянган жижиг загас иддэг, эдгээр жижиг загасууд маш олон микропластикаар хооллосон планктоноор хооллодог уу гэсэн асуултын хариултыг олох хэрэгтэй юм. Мөн таны хоолны ширээн дээрх туна загасанд хуванцарын ул мөр байгаа эсэх нь мэдэгддэггүй”гэж тайландаа дурджээ.

Эрдэмтэд ус, тунадасны дээжийг цуглуулж, хуванцарыг ялгахын тулд шүүсэн бөгөөд үүнийг Их Камбрай дахь далайн амьтдаас олдсон хуванцарын хамт судалж байна. Хатагтай Ходсон, хуванцар бүх сорьц, тэр дундаа амьтдаас олдсон, ялангуяа арлын өмнөд эрэг дээрх Камес Ково хавьд илүү их ажиглагдсан. Халим, далайн гахай, яст мэлхий зэрэг амьтад гялгар уут мэтийн том хуванцар хогийг идэж байна. Энэ нь хоол боловсруулах системд нь нөлөөлж өлсөж үхэхэд хүргэж болзошгүй юм. Энэ нь тэднийг устгадаггүй байж болох ч цаг хугацаа өнгөрөх тусам эсийн түвшинд нь гэмтэл гарч, тэдний энергийн тэнцвэрт байдалд нөлөөлж микропластикууд удаан хугацаанд амьд организмд хуримтлагдсанаар ихээхэн таагүй үр дагаварт хүргэнэ. Гэхдээ үүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө болон амьтан, хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг бид дөнгөж судалж эхэлж байна гэж ярьжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн