АНУ-д, дампуурлаа зарласан ч хэзээ ч тэглэгддэггүй өрнүүд

Өөрийгөө дампуурлаа (банкрот) гэж зарлах нь, их хэмжээний өр, санхүүгийн хүндрэлд орсон хүнийг зээлдүүлэгчдээс тодорхой хэмжээнд хамгаалж чаддаг ч, энэ нь бүх асуудлыг шийддэг “ид шидийн арга” биш бөгөөд дампуурал нь, нэг талаас аврал байж болох ч, нөгөө талаас ноцтой сул талуудтай гэж The Simple Dollar нийтэлжээ.
Юуны өмнө дампуурал нь таны зээлийн оноонд (credit score) маш сөргөөр нөлөөлж, ирээдүйд зээл авахыг маш хэцүү, бүр боломжгүй болгох эрсдэлтэй. Мөн зарим төрлийн өрийг дампуурал ч тэглэж чаддаггүй байна.
Дампуурлаар тэглэгдэж болох өрүүд:
- Хэрэв та дампуурлын мэдүүлэг гаргавал, дараах өрүүд ихэвчлэн тэглэгддэг.
Баталгаагүй зээлүүд
Кредит картын өр
Эмнэлгийн төлбөр
Шүүхээс оноосон зарим зардал
Коммунал үйлчилгээний төлбөр
Түрээсийн өр
Chapter 7 bankruptcy-ын дагуу (шаардлага хангаж байвал) эдгээрийг бүрэн тэглэж болно.
Chapter 13 bankruptcy-ын үед тодорхой хэсгийг төлөх шаардлагатай.
- Хэзээ ч тэглэгдэхгүй өрүүд:
Дараах өрүүдийг ямар ч тохиолдолд дампуурлаар хүчингүй болгох боломжгүй:
Хүүхдийн тэтгэмж, алимент
Мэдүүлэгт оруулаагүй зээлдүүлэгчийн өр
Засгийн газрын торгууль, алданги
Шүүхээс оноосон нөхөн төлбөр, торгууль
Согтуугаар жолоо барьж учруулсан ослоос үүдэлтэй өр (гэмтэл, нас баралт)
Орон сууц, хамтын нийгэмлэгийн төлбөр
- Тодорхой нөхцөлд тэглэгдэж болох өрүүд:
Зарим өрийг зөвхөн онцгой нөхцөлд тэглэдэг:
Оюутны зээл
Орлогын албан татвар
- Хэрэв зээлдүүлэгч нотолбол, тэглэгдэхгүй байж болох өрүүд:
Дараах тохиолдолд өрийг тэглэхгүй.
Залилан, хуурмаг аргаар авсан зээл
Дампуурал зарлахаас өмнөхөн их хэмжээний зээл эсвэл бэлэн мөнгө авсан тохиолдол
- Дампуурал зээлийн түүхэнд хэрхэн нөлөөлөх вэ?
Дампуурлын шийдвэр батлагдмагц энэ нь таны зээлийн түүхэнд шууд бүртгэгдэнэ.
Зээлийн оноонд 10 жилийн турш сөрөг нөлөө үзүүлнэ
Дампуурлаар тэглэгдсэн өрүүд 7 жилийн турш бүртгэлд харагдана
Зарим тохиолдолд дампуурал нь хамгийн зөв гарц байж болох ч, ийм шийдвэр гаргахаасаа өмнө бүх давуу ба сул талыг сайтар нягталж бодох нь чухал юм.








