Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

7/21/2026
Anu.mn
Америкчууд англи хэлийг хэрхэн өөрчилсөн бэ?

Америкчууд англи хэлийг хэрхэн өөрчилсөн бэ?

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Mon Jul 20 2026
Америкчууд англи хэлийг хэрхэн өөрчилсөн бэ?

АНУ тусгаар тогтносныхоо дараа, зөвхөн улс төрийн хэллэгүүд төдийгүй өөрийн гэсэн англи хэлний хэв маягийг бий болгожээ. Өнөөдөр Америк англи хэл нь, Британийн англиас үгсийн сан, зөв бичих дүрэм, дуудлагаараа мэдэгдэхүйц ялгаатай болсон байна.

1813 онд Ерөнхийлөгч Томас Жефферсон, шинэ улс шинэ үг, шинэ хэллэгтэй байх ёстой гэж бичиж байсан бол, хэл шинжээч Ноа Вебстер, Америк англи хэлний зөв бичих дүрмийг боловсруулж, honour → honor, centre → center, draught → draft зэрэг өнөөдөр нийтлэг хэрэглэгддэг бичлэгийг нэвтрүүлжээ.

Америк англи хэлд мөн, уугуул индианчууд болон Франц, Голланд зэрэг хэлнээс skunk, raccoon, moose, prairie, cookie зэрэг олон үг орж ирсэн байна. Харин deadline зэрэг Америкт үүссэн зарим үг хожим Британид ч түгэн хэрэглэгдэх болжээ.

Өнөөдөр ч хоёр орны англи хэл, soccer–football, fall–autumn, pants–trousers зэрэг олон ялгаатай хэвээр байгаа бөгөөд шинэ үгс, ялангуяа АНУ-ын олон үндэстний, тэр дундаа африк-америкчуудын дунд хамгийн идэвхтэй бий болж байна.

Хэл шинжээчдийн үзэж байгаагаар, Америк, Британи хоёрын англи хэл цаашид бүрэн тусдаа хэл болох магадлал бага бөгөөд харин харилцан нөлөөлж, шинэ үг хэллэгээрээ англи хэлийг улам баяжуулсаар байх аж.

Сүүлд нэмэгдсэн