АНУ-д карьер хөөж буй хүмүүсийн хамгийн их харамсдаг 10 гол алдаа

АНУ-д карьер хөөж буй хүмүүсийн дунд хийсэн шинэ судалгаагаар, олон хүн мэргэжлийн замналдаа гаргасан шийдвэрүүддээ харамсдаг нь тодорхой болжээ. Resume бэлтгэдэг Zety платформын 1000 гаруй оролцогчтой судалгааны үр дүнг Devby нийтэлсэн байна.
Хүмүүс амьдралынхаа ойролцоогоор гуравны нэгийг ажил хөдөлмөрт зориулдаг. Харин эргээд өнгөрснөө харахад олон хүн карьерынхаа замналд зарим зүйлийг өөрөөр хийх байсан гэж боддог ажээ.
Судалгаанд оролцогчдын хамгийн түгээмэл харамсал нь, хангалттай санаачилга гаргаагүйдээ харамсах харамсал. Харин хоёрдугаарт мэргэжлийн зөвлөгч, ментор дутмаг байсан гэсэн харамсал байв. Мөн хүмүүс, боломж гарсан үед эрсдэлээс айж ухарсан, мэргэжлийн холбоо харилцаагаа өргөжүүлээгүй, дургүй ажлаа орхиж чадаагүйдээ харамсдаг гэж хариулжээ. Сонирхолтой нь, нийт оролцогчдын ердөө 2 хувь нь л карьертаа бүрэн сэтгэл хангалуун байдаг гэжээ.
Карьерын хамгийн түгээмэл 10 харамсал:
Хангалттай санаачилга гаргаагүй
Ментор, зөвлөгчгүй байсан
Боломж ашиглахаас хэт болгоомжилсон
Мэргэжлийн network-ээ хөгжүүлээгүй
Дургүй ажлаасаа гараагүй
Албан тушаал ахихын төлөө хангалттай хичээгээгүй
Карьераа сайжруулахад төвлөрөөгүй
Харилцаа холбооны хүрээгээ тэлээгүй
Анхны цалингаа илүү өндрөөр тохиролцох зориг гаргаагүй
Сургууль, их сургуулийн хичээлдээ хангалттай анхаараагүй
Мөн хүйсээс шалтгаалан хүмүүсийн харамсал ялгаатай байжээ. Эмэгтэйчүүдийн хувьд ажлын байрны асуудлаа нээлттэй ярьдаггүй байсан, илүү өндөр цалин хүсэж байгаагүй, бага орлоготой салбарт ажилласан зэрэг нь, хамгийн том харамсалд орсон байна. Харин эрэгтэйчүүд, илүү шаргуу ажиллаагүй, мэргэжлийн хүрээгээ тэлээгүй, хангалттай санаачилга гаргаагүйдээ илүүтэй харамсдаг гэжээ.
Мөн судалгаанд оролцогчдын 78 хувь нь, амьдралдаа эрсдэл гаргахаас айсандаа харамсдаг гэж хариулсан байна. Ихэнх хүмүүс өөрсдийн үнэхээр сонирхдог зүйлээ хөгжүүлээгүй, илүү өндөр цалин эсвэл нэмэгдэл хүсээгүй, дахин суралцах алхам хийгээгүй, хувийн бизнес эхлүүлээгүйдээ харамсдаг аж.
Хүмүүсийн хийхээс айж, дараа нь харамссан 10 эрсдэл:
Дуртай зүйлээ хөгжүүлээгүй
Илүү өндөр цалин хүсээгүй
Цалин нэмүүлэх талаар ярьж зүрхлээгүй
Дахин суралцаагүй
Хувийн бизнес эхлүүлээгүй
Мэргэжлээ сольж үзээгүй
Ажлын асуудлаа нээлттэй хэлээгүй
Илүү хүнд, өрсөлдөөнтэй салбар сонгоогүй
Дургүй ажлаасаа гараагүй
Ажлын төлөө өөр хот руу нүүгээгүй
Судалгааны хамгийн сонирхолтой дүгнэлт нь, эрсдэл гаргаж чадсан хүмүүсийн дийлэнх нь сонголтдоо сэтгэл хангалуун байсан нь байв. Аль нэг эрсдэлийг зориглон хийсэн хүмүүсийн 70 гаруй хувь нь “зөв шийдвэр байсан” гэж үзсэн нь, карьерын өсөлтөд айдсаа давах алхам чухал болохыг харуулжээ.








