Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

5/5/2026
Anu.mn
Трампын үед грин карт олголт хоёр дахин буурч, хууль ёсны цагаачид статусгүй болох нь нэмэ ...

Трампын үед грин карт олголт хоёр дахин буурч, хууль ёсны цагаачид статусгүй болох нь нэмэгдэж байна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Tue May 05 2026
Трампын үед грин карт олголт хоёр дахин буурч, хууль ёсны цагаачид статусгүй болох нь нэмэгдэж байна

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам, их хэмжээний грин картын өргөдлийн шийдвэрийг түр зогсоосноор Цагаачлал, гаалийн алба (ICE) хууль ёсны цагаачдыг, тэр дундаа дүрвэгсэд, түр хамгаалалттай хүмүүс болон АНУ-ын иргэдийн эхнэр, нөхрүүдийг баривчлах боломжтой болсон гэж CATO Institute мэдээлжээ.

Өргөдөл шийдвэрлэхийг зогсоосноор, зарим хүмүүс өмнө нь байсан хууль ёсны статусаа алдаж байна. Ингэснээр тэд илүү тогтвортой статус авах боломжгүй болж, баривчлагдах, хоригдох, албадан гаргагдах эрсдэлд орж байна. Үүнийг хүмүүсийг хууль ёсны хүрээнд үйлдэл хийх боломжгүй болгох замаар ICE-ийн баривчилгааг нэмэгдүүлэх зорилготой бодлого гэж үзэж байна.

Грин карт олголтын бууралт:

АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS) ICE-тэй нягт хамтран ажиллаж, өргөдлийг боловсруулахгүй байх замаар баривчилгаа хийх нөхцөлийг бүрдүүлж байна.

Цагаачид, дүрвэгчийн статус, орогнол, эсвэл түр хамгаалалтын үндсэн дээр АНУ-д байж байхдаа грин карт хүсэх боломжтой байдаг. Гэвч USCIS энэ үйл явцыг хааснаар, тэдний эрхийг хязгаарлаж, зарим тохиолдолд үндсэн статусаа алдахад хүргэж байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд байнгын оршин суугчийн статус олголт бараг хоёр дахин буурч, ялангуяа дүрвэгсэд, орогнол хүсэгчид зэрэг ангилалтай хүмүүс хамгийн их хохирчээ.

Гэр бүлийн шугамаар олгогддог грин карттай хүмүүс:

АНУ-ын иргэдийн хамаатан саданд олгох грин картын тоо 2025 оны долдугаар сараас 2026 оны нэгдүгээр сар хүртэл 54%-иар буурсаны шалтгаан:

  • Аажилтны тоог 10%-иар цомхотгосон
  • Ярилцлагын тоог нэмэгдүүлсэн
  • Зарим улсын иргэдэд сөргөөр нөлөөлөх “улсын хүчин зүйл” нэвтрүүлсэн
  • Эхлээд 19, дараа нь 40 улсын иргэдийн өргөдлийг зогсоосон

Эдгээр арга хэмжээ нь өргөдөл өгсөн хүмүүсийг ч, баривчлах боломжийг ICE-д олгосон юм. Бодит жишээнүүд:

АНУ-ын иргэдтэй гэрлэсэн ч, статус нь дууссан олон хүнийг баривчилсан. Жишээлбэл:

  • Украин эмэгтэй нөхрийнхөө (АНУ-ын иргэн) хамт USCIS-ийн оффист очих үедээ баривчлагдсан
  • АНУ-ын иргэнтэй гэрлэсэн Шведийн иргэн оюутан эмэгтэй
  • Тэнгисийн цэргийн алба хаагчийн эхнэр

Хуулиар АНУ-д хууль ёсоор орж ирсэн хүмүүс статус нь дууссан ч, грин карт авах эрхтэй байдаг ч, ICE тэднийг баривчлахыг хориглодоггүй болсон.

Куба болон бусад хэд хэдэн улсын иргэдийн бүх төрлийн өргөдлийг зогсоож, статусыг нь цуцалсан. Үүний улмаас кубын иргэдийн баривчилгаа 463%-иар өссөн байна.

Дүрвэгсдийн асуудал:

Дүрвэгсдийн грин картын өргөдлийг 2025 онд түр зогсоож, дараа нь маш бага хэмжээнд сэргээсэн. 2025 оны сүүл гэхэд бараг бүрэн зогссон.

Мөн шинэ журам гарч, грин карт аваагүй дүрвэгсдийг баривчлах боломжтой болсон. Зарим тохиолдолд, хүмүүсийг гэрээс нь баривчилж, өөр муж дахь хорих төв рүү шилжүүлж, тодорхой хугацаагүй хорьж байна

Жишээлбэл, гурван хүүхдийн ганц бие эх Эритрейн дүрвэгчийг гэрээс нь баривчилсан.

Шүүхээс ийм баривчилгааг түр зогсоосон ч, грин карт олголтын хязгаарлалт үргэлжилсээр байна.

Энэхүү бодлого нь, хууль ёсны статусыг зориуд хязгаарлах, улмаар баривчилгаа, албадан гаргалтыг нэмэгдүүлэх зорилготой нь харагдаж байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн