Anu.mn
Эрдэмтэд: Хүнсний ногоо, жимс жимсгэнэ эрүүл хүнсний чанараа алдаж байна

Эрдэмтэд: Хүнсний ногоо, жимс жимсгэнэ эрүүл хүнсний чанараа алдаж байна

Mon Jul 25 2022
Эрдэмтэд: Хүнсний ногоо, жимс жимсгэнэ эрүүл хүнсний чанараа алдаж байна

Агаар мандалд нүүрсхүчлийн хийн хэмжээ ихсэхэд, ургамлын шим тэжээлийн түвшин буурч, жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь эрүүл мэндэд ашигтай бус, бүр хортой хоол хүнс болж хувирдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ бүхэн 1998 онд Аризона мужийн их сургуулийн биологичид нэгэн хачирхалтай асуудал илрүүлснээр эхэлсэн гэж Politico бичжээ.

Тэд зоопланктоныг аврахын тулд илүү их гэрэл өгөх замаар далайн замгийг ихээр ургуулахаар шийджээ. Замаг үнэхээр өтгөрч ургасан боловч хэсэг хугацааны дараа үүнийг хэрэглэсэн зоопланктонууд амьд үлдэх эсэх нь эргэлзээтэй байдалд оржээ. Энэ судалгаагаар судлаачид, замагны ургалтыг хурдасгаснаар зоопланктонд шаардлагатай шим тэжээлийг бүрэн гаргаж авах боломжгүй, өөрөөр хэлбэл, замагны өсөлтийг түргэсгэснээр замгийг ашиггүй хоол хүнс болгон хувиргасан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ талаархи судалгаа 2000 онд хэвлэгдэж байв.

Энэ судалгааны дараа дээрх судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг, Иракли Лоладзе үүнтэй ижил төстэй нөхцөл байдал дэлхий даяар тохиолдож, хүмүүсийн хэрэглэж буй зүйлд нөлөөлж байж болзошгүй гэж үзсэн. Ургамал ургуулахын тулд гэрэл, нүүрстөрөгчийн давхар исэл (CO2, нүүрстөрөгчийн давхар исэл) хэрэгтэй байдаг. Гэрлийн хэмжээ ихсэхэд ургамлын ургалт хурдасдаг ч, ашигт чанар нь буурч буй нь нотлогдсон бөгөөд нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ ихсэх нь мөн ижил үр дагаварт хүргэж болзошгүй гэж үзсэн байна. Манай гарагийн агаар мандал дах нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ олон жилийн турш ихэссээр байгаа юм.

Лоладзе, эрдэмтэд дэлхийн агаар мандалд нүүрсхүчлийн хийн хэмжээ нэмэгдэж байгааг урт хугацааны турш баримтжуулж ирсэн боловч, ургамалд хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгаа маш бага байгааг олж мэдсэнээр цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн нүүрстөрөгчийн давхар исэл нь ургамал дахь сахарын хэмжээг өсгөж, шим тэжээлийн түвшинг нь огцом буурахад хүргэдэг. Тиймээс дэлхийн ургамалан бүрхэвч агаар мандлын нүүрсхүчлийн хийн үйлчлэлд нийтдээ өртөж байнагэсэн дүгнэлтэд хүрчээ. Жимс, хүнсний ногоонд агуулагдах эрдэс бодис, амин дэм, уургийн хэмжээ сүүлийн 50-70 жилийн хугацаанд илт багассан нь ажиглагдсан бөгөөд үүний нэг шалтгаан нь хүмүүс ургац өндөртэй, хурдан ургаж боловсордог үр тарианы төрлийг сонгож тариалдаг, эдгээр нь ургамал ногооны шим тэжээл, ашигт чанар багасахад хүргэж байна гэж үзжээ.

Хоёр дахь шалтгаан нь, уур амьсгал өөрөө бидний идэж буй хоолыг өөрчилдөг гэсэн Лоладзегийн хийсэн нээлт юм. Хүнд хүчилтөрөгч хэрэгтэй байдаг шиг ургамалд нүүрсхүчлийн хий хэрэгтэй ч сүүлийн жилүүдэд үүнийгээ хэт их хэмжээгээр авч байна. Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө дэлхийн агаар мандалд нэг сая нүүрсхүчлийн хийд 280 орчим нэгдэл байсан. 2016 онд манай гараг сая тутамд 400 нэгдэл байх ёстой хязгаарыг давсан. Одоо эрдэмтэд ойрын 50жилд сая тутамд 550 нэгдэл илрэнэ гэж таамаглаж байна.


CO2-ийн түвшин нэмэгдэх нь, ургамалын нарны гэрлийг тэжээлээ болгон хувиргахад тусалдаг процесс болох фотосинтезийг хурдасгадаг. Энэ нь тэднийг илүү хурдан ургахад хүргэдэг ч глюкоз гэх мэт илүү их нүүрс усыг хэрэглэх, үйлдвэрлэхэд хүргэдэг бөгөөд уураг, төмөр, цайр зэрэг хүнд тустай бусад шим тэжээлийг бууруулдаг байна. Нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ ихсэх нь ургамалд эрчтэй нөлөөлж, хэмжээ нь ихсэх тусам тэдгээрт кальци, кали, цайр, төмрийн хэмжээ буурдаг болохыг туршилтууд харуулсан бөгөөд. дундаж бууралт нь 8% байв.

Хөгжиж буй орнуудын хүмүүсийн уургийн хамгийн чухал эх үүсвэр нь ургамал байдаг гэсэн судалгаан дээр үндэслэн 2050 он гэхэд 150 сая хүн, ялангуяа Энэтхэг, Бангладеш зэрэг улсуудын иргэд уургийн дутагдалд орох эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцоолжээ. Судлаачид эх, нялхсын эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой ургамлын цайрын хэмжээ буурах нь 138 сая хүнийг эрсдэлд оруулж болзошгүйг тогтоов. Түүнчлэн ургамлын чанарын өөрчлөлтийн улмаас хүнсний төмрийн хэмжээ мэдэгдэхүйц буурах төлөвтэй байгаа орнуудад 1 тэрбум гаруй эх, 354 сая хүүхэд амьдарч байгаа нь хүн амын дунд аль хэдийн өргөн тархсан цус багадалтын асуудлыг улам хурцатгаж болзошгүй юм. Үүнээс гадна ургамлын сахарын хэмжээ ихсэх нь таргалалтын хурдыг нэмэгдүүлж, улмаар зүрх судасны өвчлөлийн түвшинг нэмэгдүүлдэг байна.

Аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээс хойшдэлхий даяар, зарим төрлийн ургамлын цэцгийн тоосонцор дахь уургийн агууламж гурав дахин буурч, зөгийн популяцид сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа бөгөөд энэхүү ургамлын шим тэжээлийн хомсдол зөгийд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн ургамал иддэг амьтад болон тэдгээрийн махны чанарт нөлөөлөх магадлалтай ч энэ чиглэлээр судалгаа хараахан хийгдээгүй байна гэсэн байна.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн