Дараагийн цар тахал нь, олон зуун вирус, бактери бүхий мөсөн голуудаас ирнэ
Thu Oct 27 2022
Дараагийн тахал нь сарьсан багваахай, шувуудаас биш, харин мөсөн голуудын хайлж буй мөсөн дөх бодисоос үүдэн гарах магадлалтай. Арктикийн нууранд хийсэн шинжилгээгээр мөсөн дотор хөлдсөн вирус, бактери сэрж, зэрлэг ан амьтдыг халдварлуулж болзошгүй гэж судлаачид мэдээлсэн талаар TheGuardian мэдээлэв.
Арктикийн өндөрлөг газрын хамгийн том цэнгэг устай нуур болох Хазен нуурын хөрс, нуурын тунамал хурдсанд хийсэн генетикийн шинжилгээнээс үзэхэд вирус шинээр халдварлах болон вирүсийн тархах эрсдэл хайлж буй мөсөн голын ойролцоо өндөр байгааг харуулжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж дэлхийн температур нэмэгдэхийн хэрээр мөсөн гол, мөнх цэвдэгт дарагдсан вирус, бактери нь ил гарч тухайн нутгийн зэрлэг ан амьтдад халдварлах боломжтой, ялангуяа тэдгээрийн тархалт туйл руу ойртох тусам улам бүр нэмэгдэж байгааг харуулсан байна.
Тухайлбал, 2016 онд Сибирийн хойд хэсэгт гарсан боом өвчний дэгдэлтэд нэг хүүхэд нас барж, долоон хүүхэд халдвар авч байсан нь мөнх цэвдэг хайлж, өвчилсөн цаа бугын сэг зэм ил гарсантай холбоотой юм. Үүнээс өмнө тус бүс нутагт хамгийн сүүлд 1941 онд дэгдэлт гарч байжээ.
Канадын Оттавагийн их сургуулийн доктор Стефан Арис-Бросу болон түүний хамтран ажиллагсад хөлдөөсөн вирүстэй холбоотой эрсдэлийг илүү сайн ойлгохын тулд нутгийн мөсөн голуудаас их бага хэмжээгээр хайлсан ус урсан ордог Хазен нуураас хөрс, тунадасны дээж цуглуулсан. Тэд эдгээр дээжинд байгаа РНХ болон ДНХ-ийн дарааллаар мэдэгдэж байгаа вирүс, халдварлагдаж болзошгүй амьтан, ургамал, мөөгөнцөртэй таарч эсэхийг тодорхойлохын тулд эдгээр вирусууд хоорондоо холбоогүй бүлэг организмуудыг халдварлуулах магадлалыг тооцсон алгоритмыг ажиллуулсан.
"Proceedings of the Royal Society B" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар мөстлөгийн хайлсан ус их хэмжээгээр урсдаг газартай ойрхон газарт вирусын халдвар тархах эрсдэл өндөр байгааг тогтоожээ. Урд нь тодорхойгүй байсан тодорхойлогдсон вирусын тоог ирэх саруудад гагргахаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээр вирусууд халдвар үүсгэх чадвартай эсэхийг одоохондоо үнэлээгүй байна.
Гэсэн хэдий ч сүүлийн үеийн бусад судалгаа үл мэдэгдэх вирусууд мөстлөгийн мөсөнд хадгалагдан үлдсэн байж болно гэдгийг харуулж байна. Тухайлбал, өнгөрсөн жил АНУ-ын Охайо мужийн их сургуулийн судлаачид Хятадын Төвдийн өндөрлөгөөс авсан мөсний дээжээс 33 вирусын удамшлын материалыг олсон бөгөөд үүний 28 нь шинэ төрөл юм. Байршлаас нь хамааран вирусын насыг ойролцоогоор 15,000 жил гэж тооцдог.
2014 онд Экс-Марсель дахь Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Сибирийн мөнх цэвдгээс ялгаж авсан аварга том вирусыг сэргээж, 30 мянган жилийн дараа анх удаа дахин халдвартай болгож чаджээ. Судалгааны зохиогч Жан-Мишель Клавери ийм мөсөн бүрхүүлийн үе ил гарах нь "гамшгийн жор" болж магадгүй гэж тухайн үед хэлж байжээ.
Гэсэн хэдий ч Арис-Бросугийн баг, тархах өндөр эрсдэлийг урьдчилан таамаглах нь бодит гаж нөлөө эсвэл тахал өвчнийг урьдчилан таамаглахтай адил биш гэдгийг анхааруулав. Вирус ба тэдгээрийн "дамжуулагч-гүүр" нь, хүрээлэн буй орчинд нэгэн зэрэг байхгүй байвал, эрсдэл магадлал бага хэвээр байх юм гэж тэд бичжээ.
Нөгөөтэйгүүр, уур амьсгалын өөрчлөлт нь одоо байгаа зүйлийн тархалтыг өөрчилнө гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь шинэ хостуудыг эртний вирус, бактеритай холбоо тогтооход хүргэж болзошгүй юм.
Арис-Бросу,- "Бидний итгэлтэйгээр гаргаж чадах цорын ганц дүгнэлт бол температур нэмэгдэх тусам тухайн орчинд халдвар тархах эрсдэл нэмэгддэг". Энэ нь тахал өвчинд хүргэх үү, үгүй юу гэдгийг бид тодорхой мэдэхгүй байна." гэсэн байна
Хазен нуурт тогтоогдсон судалгааны үр дүн, өөрчлөлтийн боломж нь зөвхөн нуурын хурдастай холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Бидний мэдэж байгаагаар энэ нь тухайн нутгийн цөөрөм дэх шавар дах вирусын халдвар байх магадлалтай. Гэсэн ч бид эдгээр эрсдлийг контекстээс нь ойлгохын тулд манай гараг даяар бичил биетний ертөнцийг яаралтай судлах хэрэгтэй. Одоо хоёр зүйл маш тодорхой байна. Нэгдүгээрт, Арктик хурдацтай дулаарч байгаа бөгөөд хүн төрөлхтөнд учирч болох гол эрсдэл нь манай цаг уурын нөлөөнөөс үүдэлтэй. Хоёрдугаарт, бусад газраас өвчлөл халдварууд Арктикийн эмзэг бүлгүүд болон экосистемд нэвтэрч байна гэж Абериствейтийн их сургуулийн Байгаль орчны микробиологийн салбар хоорондын төвийн захирал Арвин Эдвардс хэлсэн байна.








