Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

5/22/2026
Anu.mn
Трампын тарифыг шүүх хүчингүй болгож эхэлсэн ч, АНУ-д барааны үнэ яагаад буурахгүй байна в ...

Трампын тарифыг шүүх хүчингүй болгож эхэлсэн ч, АНУ-д барааны үнэ яагаад буурахгүй байна вэ?

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Fri May 22 2026
Трампын тарифыг шүүх хүчингүй болгож эхэлсэн ч, АНУ-д барааны үнэ яагаад буурахгүй байна вэ?

АНУ-ын холбооны шүүх, ерөнхийлөгч Donald Trump-ын худалдааны бодлогод дахин цохилт өгч, Дээд шүүхээс өмнө нь хүчингүй болгосон татваруудын оронд нэвтрүүлсэн 10 хувийн тарифыг хууль бус гэж үзлээ. Гэсэн ч Ирантай холбоотой дайн үргэлжилж байгаа нөхцөлд хэрэглээний барааны үнэ ойрын хугацаанд буурах магадлал бага хэвээр байгаа болон Трампын засаг захиргаа шинэ тариф тогтоох өөр арга замуудыг хайж байгаа талаар мэдээлжээ.

5-р сарын 7-нд Олон улсын худалдааны шүүх 2:1 саналаар, Трамп 1974 оны Худалдааны тухай хуулийн 122-р заалтыг ашиглан 10 хувийн импортын татвар тогтоосон нь, хууль бус гэж шийдвэрлэсэн байна. Шүүхийн олонхийн талд орсон хоёр шүүгч, Вашингтон муж болон энэхүү бодлогыг шүүхэд өгсөн хоёр компанид уг тарифыг хэрэглэхийг хориглосон ч, давж заалдах ажиллагаа дуусах хүртэл ихэнх импортлогчдын хувьд тариф хүчинтэй хэвээр үлдэх аж.

АНУ-ын Худалдааны төлөөлөгч Jamieson Greer 5-р сарын 8-нд, засаг захиргаа уг шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаа бөгөөд ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдэв.Тэрээр Fox Business Network-ийн “Mornings with Maria” нэвтрүүлэгт оролцохдоо: “Ерөнхийлөгч Трамп манай эдийн засгийг хамгаалахын тулд тариф ашиглахад анхаарч байна. Бид мэдээж хуулийг мөрдөж, шүүхийн шийдвэрийг биелүүлнэ. Гэхдээ түүний бодлого өөрчлөгдөхгүй” гэжээ.

Харин Бостоны коллежийн эдийн засгийн профессор Brian Bethune, давж заалдах шатанд ялалт байгуулах боломж маш бага гэж үзэж байна.Тэрээр: “Тэд өмнө нь, IEEPA-ийн хүрээнд ийм зүйл хийхийг оролдсон ч, амжилтгүй болсон. Энэ удаа ч боломж тун бага, учир нь 122-р заалтыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй” хэмээн тайлбарлажээ.

Гэхдээ, ямар ч тохиолдолд Трампын засаг захиргаанд шинэ тариф тогтоох хэд хэдэн боломж үлдэж байгаа аж. Үүний нэг нь, 1974 оны Худалдааны тухай хуулийн 301-р заалтыг ашиглах боломж бөгөөд үүнийг нягтлан шалгах шаардлагатай ч, АНУ-ын худалдаанд хохирол учруулж буй эсвэл хязгаарлаж буй гадаад улсын үйлдлийн эсрэг тариф тогтоох боломж олгодог байна.

Давж заалдах ажиллагаа болон мөрдөн шалгалтууд дуусахад, тарифын бодит хэмжээ өнгөрсөн жилийн түвшнээс бага, их эсвэл ойролцоо байх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн жил Трамп, бараг бүх худалдааны түнш орнуудад Онцгой эдийн засгийн бүрэн эрхийн тухай хууль (IEEPA)-д тулгуурлан тариф ногдуулсан бөгөөд Дээд шүүх энэ оны хоёрдугаар сард түүнийг хууль бус гэж үзсэн юм.

Олон улсын зөвлөх компани Kearney-ийн дотоод судалгааны төвийн төрийн бодлого хариуцсан захирал Drew DeLong, “Хэрэв 301-р заалтын мөрдөн шалгалтууд засаг захиргааны төлөвлөсний дагуу явбал энэ оны эцэст тарифын бодит түвшин 2025 оны сүүл үеийн түвшинтэй ойролцоо, эсвэл бүр өндөр болж ч магадгүй” гэжээ.

Шүүхийн шийдвэр гарсан ч үнэ буурахгүй байгаагийн шалтгаан:

IEEPA-ийн хүрээнд тариф төлсөн импортлогчдод шүүхийн шийдвэрийн дагуу мөнгийг нь буцаан олгох бөгөөд нөхөн төлбөр энэ сараас эхэлж магадгүй байна. Гэвч энэ нь барааны үнэ заавал буурна гэсэн үг биш бөгөөд хуульч, Grayhawk Law хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Matthew Seligman,“Нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байгаа учраас бизнесүүд маш болгоомжтой хандаж байна” гэж USA TODAY-д ярьжээ.

Thrivent компанийн эрчим хүч, түүхий эд, нийтийн үйлчилгээний салбар хариуцсан шинжээч John Groton, “Тариф инфляцыг нэмэгдүүлсэн ч, үнэ өсөхөд нөлөөлж буй цорын ганц хүчин зүйл биш, Хүмүүс хамгийн түрүүнд бензиний үнийг анзаардаг. Үнэ нь маш хурдан өсдөг. Харин бусад салбарт нөлөө нь аажмаар мэдрэгддэг” гэсэн байна.

Ирантай холбоотой дайнаас шалтгаалсан нефтийн зах зээлийн савлагаа бензиний үнийг өсгөж, америк жолооч нарт шууд дарамт болж эхэлжээ. Хэрэв мөргөлдөөн удаан үргэлжилбэл бордоо, металл, тээвэрлэлтийн нийлүүлэлтийн доголдлоос болж хүнс, орон сууц болон бусад хэрэглээний барааны үнэ цаашид ч өсөх эрсдэлтэй байна. Үүний зэрэгцээ University of Michigan-ийн 5-р сарын 8-нд явуулсан, хэрэглэгчдийн санал асуулгын урьдчилсан дүнгээр хэрэглэгчийн итгэлийн индекс 48.2 болж буурсан нь шинэ түүхэн доод үзүүлэлт болжээ.

Судалгааны хөтөлбөрийн захирал Joanne Hsu, “Судалгаанд оролцогчдын гуравны нэг орчим нь бензиний үнийг, мөн 30 орчим хувь нь тарифыг онцолсон. Ерөнхийдөө хэрэглэгчид амьжиргааны зардал өсөж буй дарамтыг, ялангуяа бензиний үнийн огцом өсөлтийг хүчтэй мэдэрч байна” гэжээ. Мөн 4-р сард инфляц дахин өссөн байж болзошгүй бөгөөд АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас 5-р сарын 12-нд нийтлэх Хэрэглээний үнийн индексийн тайлан энэ таамгийг батлах эсэхийг харуулах юм.

Сүүлд нэмэгдсэн