Anu.mn
АНУ-ын зургаан хот цөмийн цохилтын бай болж магадгүй ч, тэдгээрийн аль нь ч түүний үр дага ...

АНУ-ын зургаан хот цөмийн цохилтын бай болж магадгүй ч, тэдгээрийн аль нь ч түүний үр дагаварт бэлэн биш байна

Tue Jan 10 2023
АНУ-ын зургаан хот цөмийн цохилтын бай болж магадгүй ч, тэдгээрийн аль нь ч түүний үр дагаварт бэлэн биш байна

Америкийн хотуудад цөмийн бөмбөг хаях магадлал маш бага боловч, цөмийн мэргэжилтнүүд үүнийг байх боломжтой гэж мэдээлснийг Yahoo нийтэлжээ.

Томоохон хотын бүсүүд дэх цөмийн халдлага бол, АНУ-ын Холбооны Онцгой байдлын агентлагийн үйл ажиллагааны стратеги бүхий байгалийн гамшгийн 15 хувилбарын нэг юм. Тус агентлагийн төлөвлөгөөнд шуурхай хариу арга хэмжээ авах багийг байршуулах, нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг нэн даруй хамгаалах байраар хангах, цацрагт өртсөн хохирогчдыг халдваргүйжүүлэх зэрэг ажлууд багтсан байдаг. Жирийн иргэдэд зориулж FEMA-аас барилга байшин руу даруй орох, дотор байх, цаг тухайд нь мэдээлэл авах боломжтой байх гэсэн энгийн зөвлөгөөнүүдийг өгдөг. Гэхдээ Колумбын их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Ирвин Редленер,-“ Гамшгийн бэлэн байдлын чиглэлийн эдгээр холбооны дүрэм журам нь хотыг цөмийн дайралтанд бэлтгэхэд хангалтгүй” гэж үзсэн бөгөөд "Америкийн нутаг дэвсгэрт цөмийн дэлбэрэлтийн үед авах арга хэмжээний талаар төлөвлөгөө байхгүй" гэж нэмж хэлжээ.

Цөмийн довтолгооны гол бай гэж Редленерийн үзэж буй хотуудад, Нью-Йорк, Чикаго, Хьюстон, Лос Анжелес, Сан Франциско, Вашингтон ДС зэрэг зургаан хот багтна. Эдгээр хотууд нь тус улсын хамгийн том, хамгийн хүн амын нягтаршилтай хотуудын нэг төдийгүй АНУ-ын аюулгүй байдалд нэн чухал дэд бүтцүүд (цахилгаан станц, санхүүгийн төв, засгийн газрын оффис, утасгүй дамжуулах систем гэх мэт) оршдог.

Хот бүр онцгой байдлын цахим хуудастай, халдлагын үед юу хийх талаар иргэдэд мэдээлдэг ч, эдгээр сайтуудын ихэнхэд (Лос Анжелес, Нью-Йоркоос бусад) цөмийн дайралтын талаар шууд дурддаггүй байна. Энэ нь эдгээр хотуудын аль нэгэнд тэсрэх бөмбөг унавал оршин суугчид өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа мэдэхгүй гэсэн үг юм. "Бидний мэдэж байгаагаар энэ нь амьдралын төгсгөл биш. Энэ бол маш олон үл мэдэгдэх, шаталсан үр дагавартай аймшигтай гамшиг байх болно." гэж шинжээчид бичжээ.

Цөмийн бөмбөг нь агаар мандалд тархан тоос шороо бүхий цацраг идэвхт тоосонцрон үүлийг үүсгэж, цөмийн тундас болон газарт буудаг. Эдгээр тундас нь цацрагийн хордлогод оруулж, биеийн эд эсийг гэмтээж, үхэлд хүргэдэг. Дэлбэрэлтийн дараах нуранги газарт унахад дор хаяж 15 минут зарцуулагддаг тул энэ хугацаанд хүний хийх ​​хариу үйлдэл нь амь насны үнэтэй байдаг. Хүмүүс нэн даруй аль болох цонхгүй тоосгон, бетонон барилгын голд эсвэл подвалд хоргодох замаар өөрсдийгөө хордохоос хамгаалж чадна. Бага зэрэг мэдээлэл ч олон хүний амийг аварч чадна. Хэрэв бид хүмүүсийг байранд, дотор байлгаж чадвал сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц бууруулах болно  гэж Үндэсний лабораторийн анагаах ухааны физикч Брук Баддемейер ярьсан байна. Баддемейер олон нийтийг цөмийн халдлагаас хэрхэн хамгаалах талаар онцгой байдлын менежерүүдэд зөвлөгөө өгдөг.

Редленер, -“Бэлтгэлтэй байх ёстой хамгийн чухал хувилбар бол бүрэн хэмжээний цөмийн дайн биш, харин Хойд Солонгосоос пуужин харвах гэх мэт ганц нэг цөмийн дэлбэрэлт юм. Яг одоо Хойд Солонгосын пуужингууд Аляск юм уу Хавайд хүрэх чадвартай, тон удахгүй баруун эргийн хотуудад хүрэх боломжтой болно гэж хэлжээ. Мөн Халдлагын өөр нэг эх үүсвэр нь террорист байгууллага өөрсдийн үйлдвэрлэсэн, худалдаж авсан эсвэл хулгайлсан цөмийн төхөөрөмж байж болно. Редленерийн тодорхойлсон энэхүү зургаан хотыг АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яам "1-р түвшний" бүс гэж бүртгэсэн бөгөөд  террорист халдлагад хамгийн их сүйрэлд хүрч болзошгүй газруудад тооцогддог. "Аюулгүй хот гэж байхгүй. Нью-Йоркт Хирошимагийн хэмжээтэй, эсвэл арай бага хэмжээтэй бөмбөг хаясан тохиолдолд, өдрийн цаг, байршлаас хамааран 50,000-аас 100,000 хүний ​​аминд хүрч, хэдэн зуун мянган хүнийг шархдуулах боломжтой.” гэж Редленер үзэж байна.

Зарим хохирлын үнэлгээ нь бүр ч өндөр байдаг. Стивенсийн Технологийн хүрээлэнгийн цөмийн зэвсгийн түүхч Алекс Веллерштейний өгөгдлүүд нь, 15 килотонн хүчтэй дэлбэрэлт (Хирошимад болсон шиг) Нью-Йорк хотод болвол 225,000 гаруй хүний ​​аминд хүрч, 610,000 хүн гэмтэж бэртэх болно гэдгийг харуулсан байна. Ийм нөхцөлд Нью-Йорк мужийн хэмжээнд буй эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй. Нью-Йорк муж 40,000 эмнэлгийн ортой бараг бүгд бүтэн цагаар ажилладаг. Мөн онцгой байдлын албанд юу тохиолдож болох, Үндэсний гвардийн цэргүүд эсвэл АНУ-ын цэргүүдийг цацраг идэвхит бодисын агууламж өндөртэй бүс нутагт оруулахыг бид үнэхээр тушаах уу? Тийш нь, автобусны жолооч нарыг хүчээр оруулаад хүмүүсийг аюулгүй газар аваачиж өг гэж тушаах уу? -Стратегийн эсвэл тактикийн хариу үйлдэл бүр алдаа дутагдалтай байдаг гэж Редленер санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Томоохон хотуудад цацраг идэвхит тундаснаас хамгаалах байр байдаггүй

1961 онд, Хүйтэн дайны ид оргил үед АНУ, улс даяар хотууддаа цөмийн довтолгооны дараа нуугдаж болох аюулгүй газруудыг тодорхойлсон Олон нийтийн хоргодох байр хөтөлбөрийг эхлүүлсэн. Ихэнх хоргодох байрууд өндөр барилгуудын дээд давхарт байсан нь дэлбэрэлтээс биш зөвхөн цацраг туяанаас хүмүүсийг хамгаалах зориулалттай байсан бөгөөд хотууд эдгээр газруудыг холбооны засгийн газраас төлсөн хоол хүнс, ариун цэврийн байгууламж, эмнэлгийн хэрэгслээр хангах үүрэгтэй байв. 1970-аад онд хөтөлбөрийн санхүүжилт дуусах үед Нью-Йорк хотод 11 сая хүртэлх хүнийг хамгаалах зорилгоор 18,000 хоргодох байр байгуулжээ. 2017 оноос, Нью-Йоркийн эрх баригчид эдгээр хоргодох байруудын тэр цагт тэмдэглэсэн шар тэмдгүүдийг арилгаж эхэлсэн.

Редленер, -“Хоргодох байр байхгүй болсон шалтгаан нь, Нью-Йорк, Сан Франциско зэрэг томоохон хотуудын удирдлага, өсч буй хямд орон сууцны хэрэгцээнээс болж хоол хүнс, эм тариа нөөцлөх эдгээр байруудыг ашиглахад хүрсэнтэй холбоотой. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл маш хэцүү байхад, байруудыг цөмийн халдлагаас хамгаалах байрны зориулалтаар бүрэн бүтэн байлгаж чадна гэж үү? Мөн олон хотын албан тушаалтнууд цөмийн дэлбэрэлтэд хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний талаар гаргах саналууд оршин суугчдын дунд үймээн самуун үүсгэж болзошгүй гэдэгт санаа зовдог” гэсэн байна.

Харин Буддемейер, “Олон нийтэд үүнийг таниулах нь маш чухал. Дотогш ор, холбоотой байгаарай зарчимыг мэддэг байх. Хэрэв хувцсанд гал авалцвал айхгүй байж амиа аврах арга хэмжээ авах, мөн аврах боломжийг олго гэх мэтээр сургах ёстой." гэжээ.

Хэдийгээр цөмийн аюул хол байгаа хэдий ч, хотууд ийм халдлага болох боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч, цөмийн дайралтад бэлэн байх ёстой гэдэг дээр хоёр шинжээч санал нэгджээ.

"Энэ бол бидний 21-р зууны бодит байдлын нэг хэсэг. Би хүүхдүүд, ач зээ нараасаа ийм аймшигтай эмх замбараагүй байдалтай хорвоог үлдээж буйдаа өршөөл эрмээр, гэхдээ одоо нөхцөл байдал ийм байна." гэж  Редленер нэмж хэлсэн байна.

Сүүлд нэмэгдсэн