Дэлхийд их гүрэн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, бүх дэлхийд нөлөөлдөг АНУ, Холливудын кинонууд, технологийн аваргууд Google, Apple, Facebook, тэнгэр баганадсан барилгууд бүхий асар том хотуудаар төсөөлөгддөг бөгөөд АНУ-ыг тойрсон олон домог яриа байдаг. Муж улсууд нь хоорондоо хол, том учираас, Нью-Йоркыг, Юта эсвэл Техас мужуудтай зүйрлэшгүй огт өөр, хоорондоо тэс өөр амьдрал ахуйтай байдаг нь гайхаш төрүүлдэг байна. Үүний үндсэн дээр, Америкийн тухай нийтлэг ярианы аль үнэн, аль нь худал болохыг сийрүүлэн нийтэлжээ.
Төөрөгдөл 1. Америк бол ялсан капитализмын орон
Тийм, үгүй. Мэдээж АНУ-д хувийн өмчийн дүрэм журам үйлчилж, өндөр өрсөлдөөн, бизнес хөгжих бүх нөхцөл бүрдэж, зах зээлийн хөдөлгөөн эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлдог. Гэхдээ үүнтэй зэрэгцээд сүүлийн жилүүдэд,социализмын үзэл санаа түгээмэл болж буй нь ажиглагддаг байна. Ардчилсан намын анхан шатны сонгуулийн үеэр, социалист Берни Сандерс урьд хожид байгаагүй амжилт үзүүлсэн нь үүний нотолгоо болж байв.
АНУ-д нийгмийн олон хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Хэрэв та бага орлоготой бол, эрүүл мэндийн даатгал, үнэ төлбөргүй хүнсний талон, хямд үнээр байр түрээслэх, хүүхдийн үнэгүй хоол, боловсролын тэтгэлэгт хамрагдахгэх мэт. Олон арван жилийн турш АНУ-д ирсэн дүрвэгсэд нийгмийн тусламжид хамрагдаж ирсэн. АНУ-д нэг ч өдөр ажиллаагүй, өндөр насан дээрээ ирсэн хүмүүс энд тэтгэвэр авч болдог. Нэмж дурдахад өнөөгийн капитализмын бат бэх тулгуурууд болох Google, Facebook зэрэг мэдээллийн технологийн тэргүүлэгч аваргууд болон бусад олон том, жижиг компаниуд өөрсдийн ажлыг " All Inclusive " зарчмаар зохион байгуулдаг бөгөөд үдийн цайны цагаар, олон төрлийн хоолноос дуртайгаа сонгон идэж, дараа нь мэдээллийн технологийн дэвшлийн төлөө үргэлжлүүлэн ажиллана. Ялангуяа фэйсбүүк дэх төлбөргүй, хүссэн бялуу, зайрмагаасаа сонгож болох амттаны дэлгүүр гайхалтай, зүгээр л коммунизм цэвэр хэлбэрээрээ!
Төөрөгдөл 2. Америкт маш олон тарган хүмүүс байдаг
Тийм, үгүй. Статистикийн мэдээгээр АНУ-ын гурав дахь оршин суугч бүр таргалалтаас болж зовж шаналдаг гэдэгч, муж мужаараа өөр өөр. Баруун мужуудад тарган хүмүүс цөөхөн, зүүн мужуудад илүү олон байдаг. Энэ нь суурин амьдралын хэв маяг (ихэнх хүмүүс машин жолооддог), америк рестораны асар их порцтой хоол , түргэн хоолны тархалт зэрэгтэй холбоотой юм. Гэсэн ч, маш олон хүн эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллон, биеийн тамираар хичээллэдэг нь харагддаг.
Төөрөгдөл 3. Боловсролын түвшин доогуур
Үнэн хэрэгтээ Америкт дэлхийн хамгийн олон, 350 гаруй Нобелийн шагналтнууд байдаг.
Америкийн их, дээд сургуулиуд дэлхийн шилдэг дээд боловсролын байгууллагуудын тоонд байнга ордог. АНУ-д олон мянган дэвшилтэт компаниуд байгуулагдаж, орчин үеийн технологи бий болдог. Үүний зэрэгцээ бараг арав дахь америк хүн бүр уншиж чаддаггүй гэдэг. Хачирхалтай нь, та боловсролгүй ч алтан гартай, бие бялдрын хувьд ажиллах боломжтой бол (ферм, машин засварын газар, ачааны жолооч гэх мэт), Америкт тав тухтай амьдрахадшаардлагатай хангалттай мөнгө олж амьдарч болдог.
Төөрөгдөл 4. Муу хоол
Энэ нь худал. Хүний санаанд багтамгүй олон төрлийн, эрүүл, амттай түргэн хоолны газрууд байдаг: Япон, Хятад, Хавай үндэсний хоолны газрууд, цагаан хоолтны, эрүүл хооллолтын төрөл бүрийн зоогийн газрууд бий. Шинэ жимс, хүнсний ногоо - жилийн турш. Органик бүтээгдэхүүнийг эрхэмлэдэг.
Төөрөгдөл 5. Шударга бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Үзэл бодлын сэтгүүл зүй АНУ-д маш түгээмэл байдаг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь, улс төрийн платформыг ил тод дэмждэг. “The New York Times” сонин, CNN суваг нь Ардчилсан намд нэлээдгүй үнэнч, тэд Бүгд найрамдахчууд болон Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжилдэг. Либерал The Huffington Post сонин Барак, Мишель Обама, Хиллари Клинтон нарыг илт дэмжиж, Трампыг маш ихээр үзэн ядах жишээний. Харин Консерватив Fox News суваг дээр эсрэгээрээ, Ардчилсан намын талаар эелдэг үг олохгүй, Бүгд найрамдахчууд болон Ерөнхийлөгч Дональд Трампын ажлын талаар эерэг мэдээллүүд байна. Хэвлэл мэдээллийн үндсэн хандлагад, тодорхой үзэл суртлын үнэ цэнэ, улс төрийн удирдамж мэдрэгддэг.
Домог 6. Америк тэнгэр баганадсан барилгуудаар дүүрэн
Үнэн хэрэгтээ энэ нь үнэн биш. Ихэнх томоохон хотуудад тэнгэр баганадсан барилгууд зөвхөн төвд нь л байдаг. Орон сууцны хороолол, захын хороолол, суурин газруудад "нэг давхар Америк" гэж нэрлэгддэг хувийн байшингуудбайдаг. Мөн Америкчууд цусандаа, өөрийн хувийн байшинд амьдрах няцашгүй хүсэл эрмэлзэлтэй байдаг. Олонхихүмүүс хотын байшинд, тэр бүү хэл, ханаараа нийлсэн 2-3 давхар таун хаусад ч амьдрахыг хүсдэггүй.
Төөрөгдөл 7. Болзох үедээ ч, идсэн хоолныхоо мөнгийг хүн бүр өөрөө төлдөг
Тийм бас үгүй. Ер нь бол эрэгтэй хүн, эмэгтэйгээ даадаг. Гэхдээ нюансууд байж болно. Хэрэв эмэгтэй хүн өөрөө төлөхийг хүсч байгаа бол энэ нь бас хэвийн зүйл.