2025 оны 8-р сарын 15-ны өдрөөс эхлэн, АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын алба (USCIS) Хүүхдийн статусыг хамгаалах тухай хуулийн (CSPA) хүүхдийн насыг тооцох журамд өөрчлөлт оруулж байна. Шинэ дүрмийг USCIS-ийн албан ёсны вэбсайт нийтэлжээ.
USCIS, CSPA хүүхдийн насыг тооцохдоо, зөвхөн Төрийн департаментын визний мэдээллийн товхимол дахь Final Action Dates хүснэгтийг ашиглана гэж тодотгов.
Хүүхдүүд нь, 21 жилийн "шидэт" нас руу ойртож буй хүмүүсийн хувьд, энэ нь маш чухал мэдээ юм. Өнөөг хүртэл, эцэг эх нь I-140 цагаачлалын хүсэлтийг гаргаж байх үед хүүхдийн нас бүртгэгдэж ,тэр нас нь удаан хугацааны хүлээлтийн туршид хэвээр байж, ногоон карт авах дараалалд үлдэх боломжийг олгож байсан юм.
Харин одоо USCIS, зөвхөн виз авах боломжтой болсон өдрөөр авч үзэх болно. Өөрөөр хэлбэл, хүлээсэн хугацааны жилүүдэд хүүхэд 21 нас хүрвэл, тэр наснаас нь өмнө хүсэлт гаргасан байсан ч ногоон карт авах эрхээ алдана. Олон жилийн хүлээлтийн нөхцөлд энэ нь, олон мянган хүүхдийг хамгаалалтаас хасч байгаа юм.
2023 оны 2-р сарын 14-ний өдрөөс эхлэн USCIS нь, Визийн мэдээллийн товхимол дахь Final Action Dates хүснэгтийг, ногоон карт авах болсон үеийн насаар нь биш, харин ногоон карт авах хүсэлт гаргах үеийн насаар тооцон ашиглаж ирсэн. Гэхдээ энэ нь, тэгш бус байдлыг бий болгож байв: АНУ-д амьдарч байгаа хүсэлт гаргагчдын хувьд, USCIS Dates for Filing хүснэгтийн дагуу хүүхдийн насыг бүртгэгдсэн үеийн насаар шийдвэрлэдэг. Харин гадаадад,Төрийн департаментаар олгодог визийг, өөр Final Action Dates хүснэгтээр тооцдог байв. Энэ нь нэг гэр бүлийн хүүхдүүд хаана бичиг баримт бүрдүүлснээс шалтгаалаад өөр өөр шийдвэрт өртөж байсан юм.
Одоо USCIS болон Төрийн департамент хоёулаа, Final Action Dates хүснэгтийг ашиглах болж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл тэгш бус байдлыг арилгаж байгаа хэдий ч, цагаачдад ашигтай биш болсон. 2025 оны 8-р сарын 15-наас өмнө ногоон карт (I-485 маягт) авах хүсэлт гаргахад, таны хүүхдийн насыг хуучин дүрмээр Dates for Filing (Бүртгүүлсэн огноо)-г үндэслэн тооцдог нь, хүүхдүүдийг хамгаалдаг байсан.
Энэхүү шинэ журам нь, ногоон карт авах хугацаа нь улс орны квотын улмаас 10-15 жилээс хэтэрч байдаг, Энэтхэг, Хятад улсын гэр бүлүүдэд ялангуяа хүнд тусч байна. Олон хүүхэд, ногоон картын дараалалдаа 21 нас хүрэхээсээ өмнө хүрч амжаагүйгээс авч чадахгүй, автоматаар статусаа алдаж, тэдэнд албадан гаргах аюул нүүрлэх болно.
USCIS-ийн мэдээлснээр, ийм байдалтай 200 мянга гаруй хүүхдүүд байгаа бөгөөд тэдний ихэнх нь Америкийн нийгэмд хэдийнээ ууссан иргэд юм. Статусаа алдах нь, тэдний ажил хийх, их дээд сургуульд суралцах, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг хаана.
Гэр бүлийн цагаачлал, H-1B ажлын виз нь ногоон карт авах гол сувгуудын нэг байдаг бөгөөдтатвар төлж, хууль ёсных болох гэж олон жил хүлээсэн өндөр ур чадвартай гэр бүлүүдийн бүхэл бүтэн үеийг, энэхүү шинэ дүрэм заналхийлж байгаа юм.