August
23
2025
Anu.mn
Мэдээ
АНУ-ын иргэн болох хүн, хууль зөрчөөгүй байхаас гадна, сайн үйлс хийдэг, ёс зүйтэй хүн бай ...
АНУ-ын иргэн болох хүн, хууль зөрчөөгүй байхаас гадна, сайн үйлс хийдэг, ёс зүйтэй хүн байх буюу "Зөв хүн"-ийг иргэн болгох шалгуур бүхий шинэ дүрэм гаргав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын иргэн болох хүн, хууль зөрчөөгүй байхаас гадна, сайн үйлс хийдэг, ёс зүйтэй хүн байх буюу "Зөв хүн"-ийг иргэн болгох шалгуур бүхий шинэ дүрэм гаргав
Photo: MigrantuMir

АНУ-ын Иргэншил, Цагаачлалын албаны (USCIS) ажилтнууд одоо, иргэн болох хүсэлт гаргасан хүмүүс зөвхөн хууль зөрчөөгүй байхаас гадна, тухайн хүмүүс "эерэг ёс суртахуун"-тай эсэхийг анхаарч үзэх шинэ дүрэм USCIS-ээс гаргасныг Axios мэдээлэв.

8-р сарын 15-нд гаргасан USCIS-ийн санамж бичигт, иргэншил авах хүсэлт гаргасан цагаачдын "ёс суртахуун"-ыг үнэлэхэд илүү анхааралтай хандахыг уриалсан бөгөөд ёс суртахууны үзүүлэлт нь, иргэншил олгоход тавигдах шинэ шаардлага биш. Гэхдээ, албан тушаалтнууд хүсэлт гаргагчийн "эерэг чанар, ёс суртахуун”-д илүү ихээр анхаарал хандуулах чиглэл өгсөн байна .

Үүнд дараахь хүчин зүйлүүд оров:

  • Нийгмийн амьдралд идэвхитэй оролцох, хувь нэмэр оруулах;
  • Гэр бүл, хамаатан садандаа анхаарал халамж тавих;
  • Сурч, боловсрох идэвхи, амжилт;
  • АНУ-д тогтвортой, хууль ёсны ажил эрхэлдэг байх;
  • АНУ-д хууль ёсны дагуу удаан хугацаагаар оршин суусан байх;
  • Татвар төлөх үүргээ биелүүлсэн, санхүүгийн хариуцлагатай байх.

"USCIS-ийн ажилтнууд, цагаачдын зөвхөн зөрчилгүй байгааг бус, эерэг шинж чанарыг харгалзан үзэх ёстой. Эрхээ хасуулах ноцтой гэмт хэрэг болон мөрийтэй тоглоом, хар тамхитай холбоотой зөрчлүүдэд өндөр хяналт тавихыг шаардахын зэрэгцээ, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, биеэ үнэлэх зэрэг "олон нийтийн өмнө хүлээх иргэний хариуцлагад үл нийцэх" ёс зүйгүй үйлдлүүдийг багтаахыг заасан байна.

Мөн, “Хүсэлт гаргагчийн хугацаа хэтэрсэн хүүхдийн тэтгэвэр, татвар төлөлт нь сайжирч, засарч буйг харуулах хүчин зүйлсүүдийг харгалзан үзэхийг албаны хүмүүст даалгасан бөгөөд ёс суртахууны үнэлгээ нь, сайн зан чанартай цагаачдыг, нийгмийн хэм хэмжээг дагаж мөрдөх, эерэг хувь нэмэр оруулахад чиглүүлэх цогц арга хэмжээ юм" гэж санамж бичигт дурджээ. Цагаачлалын албаны хэвлэлийн мэдээнд, "Өнөөдөр АНУ-ын шинэ иргэд, Америкийн соёл, түүх, хэлийг эзэмшээд зогсохгүй ёс суртахууны сайн шинж чанартай байхад анхаарч, АНУ-ын иргэний харьяалал олгох үйл явцад энэхүү шинэ шалгуурыг нэмж байна." гэсэн байна

Трампын засаг захиргаа, хууль бус цагаачдын эсрэг томоохон ажиллагаа явуулж эхэлснээр, тус улсад хууль ёсны оршин суух замыг ихээхэн хязгаарлаж, өмнөх хууль ёсны хамгаалалтуудыг зогсоож, дүрвэгсдийг хүлээн авахаа багасгасан.

Эдгээр арга хэмжээнд, хууль ёсны цагаачид болон АНУ-д суралцахыг зэхэж буй хүмүүсийг шалгах хяналтыг нэмэгдүүлэх асуудал мөн орж байгаа юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.