August
21
2025
Anu.mn
Мэдээ
Төрийн департамент ихэнх визний сунгалтыг заавал ярилцлага авч сунгадаг зарчимаа сэргээнэ
Төрийн департамент ихэнх визний сунгалтыг заавал ярилцлага авч сунгадаг зарчимаа сэргээнэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Төрийн департамент ихэнх визний сунгалтыг заавал ярилцлага авч сунгадаг зарчимаа сэргээнэ
Photo: IStock

АНУ-ын Төрийн департамент тахлын үед хэрэгжүүлсэн ярилцлагаас чөлөөлөх бодлогыг зогсоож байна. 2025 оны 9-р сарын 2-нд цагаачлалын бус виз мэдүүлэгчдийн ихэнх нь, консулын ажилтантай биечлэн уулзаж ярилцлага өгөх шаардлагатай болж буйг Boundless мэдээлэв.

Энэхүү өөрчлөлт нь H, L, F, M, J, O-1 визийг сунгаж буй хүмүүст мөн хамаарна. Шинэ бодлогын дагуу 14-өөс доош насны хүүхэд, 79-өөс дээш насны насанд хүрэгчид зэрэг АНУ-ын цагаачлалын бус виз мэдүүлэгчид ерөнхийдөө консулын ажилтантай өөрийн биеэр ярилцлага өгөх шаардлагатай болно.

Ярилцлагаас татгалзах эрх болон ярилцлагад орохгүй байх хөнгөлөлтийг маш цөөн тооны хүсэлт гаргагчид авах боломжтой:

• Дипломат болон олон улсын байгууллагын ажилтнууд: А-1, А-2, С-3 (дагалдан яваа хүмүүс болон хувийн ажилтнуудаас бусад хүмүүст хамаарахгүй), мөн G-1-ээс G-4, НАТО-1-ээр НАТО-6 виз мэдүүлэгчид.

• Дипломат болон албаны виз мэдүүлэгчид.

• Зарим хугацаа сунгуулах хүсэлт гаргагчид: хүчинтэй B-1, B-2, B1/B2 виз эсвэл Мексикийн хилийн картын хугацаа дууссанаас хойш 12 сарын дотор сунгуулсан хувь хүмүүс дараах тохиолдолд ярилцлагаас чөлөөлөгдөх эрхтэй хэвээр байна.

- Хүсэлтээ харьяалагддаг улс эсвэл оршин суугаа улсад байхдаа гаргасан;

- Өмнөх визээ авахдаа 18-аас дээш настай байсан;

- Виз татгалзаж байгаагүй (татгалзсан өргөдлийг хүчингүй болгосноос бусад тохиолдолд);

- Виз олгохоос татгалзах илт болон боломжит үндэслэл байхгүй.

Өргөдөл гаргагч ярилцлагаас чөлөөлөгдөх шаардлагыг хангасан байсан ч консулын ажилтан биечлэн ярилцлага авах хүсэлт гаргаж болно.

Шинэ бодлого нь, ярилцлагаас чөлөөлөгдөх болон өргөн хэрэглэгддэг "Dropbox" процессыг бараг бүх цагаачлалын бус визний ангиллыг сунгахад хүчингүй болгоно. Тухайлбал:

• H виз (түр ажилчид)

• L виз (компани доторх шилжүүлэг)

• F, M виз (оюутнууд болон мэргэжлийн дадлагажигчид)

• J виз (Эрдэмтэн, судлаач, асран хамгаалагч зэрэг зочдыг солилцох)

Энэхүү өөрчлөлт нь АНУ-д өргөдөл гаргагч болон ажил олгогчдын аль алинд нь нөлөөлнө. Өргөдөл гаргагчийн хувьд ихэнх визний ангилалд зориулсан Dropbox хөтөлбөр дуусгавар болсноор тэд АНУ-ын элчин сайдын яам эсвэл консулын газарт биечлэн ярилцлага хийх, тэр ч байтугай ердийн сунгалт хийлгэхдээ ч, оролцох шаардлагатай болно гэсэн үг юм. Энэ нь хүлээх хугацаа, аяллын нэмэлт зардал, виз боловсруулах хугацаагуртасгана. 14-өөс доош насны хүүхдүүд болон 79-өөс дээш насны насанд хүрэгчид, ерөнхий журмаас чөлөөлөгдөхгүй бөгөөд хязгаарлагдмал үл хамаарах зүйлүүдийн аль нэгэнд хамаарахгүй бол биечлэн ирэх шаардлагатай болно.

Ажил олгогчид ч нөлөөлнө. H, L, F, M, J визийг сунгаж буй олон улсын ажилчид эх орондоо ярилцлага өгөхийн тулд дараалал хүлээх шаардлагатай болсноор АНУ-д буцаж ирэх хугацаанд саатал гарч болзошгүй. Энэ нь ажиллах хүчний төлөвлөгөө, онгоцны хуваарь, олон улсын аялалд саад учруулах болно. Компаниуд ажилчдааболомжит хугацаандаа ирэхэд нь туслах, визний сунгалт болон олон улсын аялалд зориулсан дотоод хуваарийг тохируулах зэрэг захиргааны нэмэлт дарамтад бэлтгэх ёстой.

Оюутан, сурагчидын дадлага, судалгааны ажил, асаргааны ажил гэх мэт төслүүд болон солилцооны хөтөлбөрүүд мөн тасалдах асуудалтай тулгарна.

Хэрэв та цагаачлалын бус виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа бол:

• Шинэчлэгдсэн дүрмийн дагуу ярилцлагаас чөлөөлөгдөх эрхтэй эсэхээ шалгана.

• Одоо хэрэгжиж буй ярилцлагаас чөлөөлөгдөх нөхцөлд хамрагдахыг хүсвэл, 9-р сарын 2-ны дотор хүсэлтээгаргах.

• Элчин сайдын яам, консулын вэб сайттай сайтар танилцах: дүрэм журам, цаг товлох боломж, тухайн улс дахь зааварчилгаа өөр байж болно.

Ажил олгогчдын хувьд:

• Ажилтнуудынхаа аялалын төлөвлөгөө болон виз сунгалтын журмыг судлах: Хилийн цаана виз сунгах шаардлагатай ажилчдаа тодорхойлж, аялалын төлөвлөгөөг нь өөрчлөх шаардлагатай эсэхийг мэдэх.

• Ажилчидтай урьдчилан ярилцах: Ярилцлага хийхээс чөлөөлөгдөх, ярилцлага хийх шаардлагатай эсэхийг урьдчилан шалгах.

• Явах үе болон хуваарийг шинэчлэх: Ялангуяа H, L, F, M, J визтэй ажилтнуудад виз сунгах болон ярилцлага товлогдох хугацааг тооцож, цаг хугацаа гаргаж өгөх.

• Хуулийн зөвлөхүүд, цагаачлалын түншүүдтэй холбоотой ажиллах. Хүний нөөцийн болон хуулийн баг тань, шинэ шаардлагуудыг мэдэж байгаа эсэх мөн, виз сунгах явцад ажилчдыг дэмжихэд бэлэн байгаа эсэхийг шалгах.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.