August
14
2025
Anu.mn
Мэдээ
Төрийн департамент, АНУ-ын ямар визийг ямар нөхцөлд авах боломжтойг мэдэх боломжтой вэб са ...
Төрийн департамент, АНУ-ын ямар визийг ямар нөхцөлд авах боломжтойг мэдэх боломжтой вэб сайт бүтээжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Төрийн департамент, АНУ-ын ямар визийг ямар нөхцөлд авах боломжтойг мэдэх боломжтой вэб сайт бүтээжээ
Photo: Nomadsoul1 | Dreamstime.com

АНУ-ын Төрийн департамент, АНУ-ын виз мэдүүлэх асуудлыг хялбар болгох вэбсайтыг шинэчилсэн байна. Энэхүү эх сурвалж нь, танд виз олгох явцын хамгийн дээд хугацаа, энэ нь хэр их зардал гарах, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатайг олж мэдэх боломжийг олгодог.

https://travel.state.gov/content/travel/en/us-visas/Visa-Reciprocity-and-Civil-Documents-by-Country.html энэ холбоосоор орж, цэснээс харьяалагдах улсаа сонгосноор, дараагийн мэдээлэл бүхий дараах хуудсууд нээгдэнэ:

-Визний ангилал (цагаачлалын бус визний хувьд): эндээс та өөрт байгаа визний төрлүүд (цагаачлалын бус), визний хураамжийн хэмжээ (харилцааны хураамж), нэвтрэх тоо, сонгосон улсын иргэдийн визний хүчинтэй хугацааг харах боломжтой.

-Иргэний баримт бичиг: шаардлагатай бичиг баримтын жагсаалт (паспорт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт), хаанаас авах, тусгай шаардлага (жишээлбэл, орчуулга эсвэл гэрчилгээ шаардлагатай эсэх).

-АНУ-ын Элчин Сайдын Яам эсвэл Консулын газар: Виз мэдүүлэх боломжтой АНУ-ын Элчин Сайдын Яам, Консулын газруудын хаяг, холбоо барих мэдээлэл.

Татгалзах, саатахаас зайлсхийхийн тулд сайт нь баримт бичгээ зөв бэлтгэхэд тусална. Буруу бичиг баримт нь,нотлох баримтын хүсэлт (RFE) гаргахад хүргэх бөгөөд энэ нь үйл явцыг удаашруулна. Хуульчид, янз бүрийн улс орны иргэдэд тавигдах шаардлагыг шалгахад уг сайтыг ашигладаг бөгөөд визний үйл явцад үйлчилдэг нэгдсэн дүрэм журам, болон зарим тодорхой байдлуудыг мэдэхэд тусалдаг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.