Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноем, өмнөд хилийн ханыг бүхэлд нь хараар будаж, хүмүүсийг давахаас сэргийлнэ гэснийг Associated Press мэдээлэв.
Ноем наймдугаар сарын 19-нд, Мексикийн өмнөд хилийн дагуух хилийн ханыг бүхэлд нь хараар будаж, халуун болгох нь, хууль бус цагаачид давж орж ирэхийг таслан зогсооно гэсэн санаагаа Ерөнхийлөгч Трампад танилцуулав.
Ноем, Нью-Мексико дахь хананы хэсэгт зочилж, будгийн өнхрүүш барин зургаа авахуулах үедээ энэ санааг дэвшүүлсэн бөгөөд тэрээр, хананы өндөр, суурийн гүн болон хүмүүсийг авирах, ханан доогуур ухахаас сэргийлэх арга замуудыг дурдаад, Дотоодын аюулгүй байдлын яам, металлыг наранд илүү халуун болгохын тулд хараар будна гэж мэдэгджээ.
Трамп, анхны бүрэн эрхийн хугацаандаа хана барихаар төлөвлөсөн нь, түүний цагаачлалын хатуу бодлогын гол хэсэг байсан бөгөөд DHS энэ зун Конгрессоос баталсан шинэ санхүүжилтээр ханыг барьж дуусгахад ойролцоогоор 46 тэрбум доллар авна Харин, хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа, олноор нь албадан гаргах баривчлагааны хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаа юм.
Ноем, “Өдөрт хагас миль орчим урттай хана баригдаж байна. Хилийн хана нь баригдах газрын байр зүйн байдал, газарзүйн байршлаас хамааран, өөр өөр харагдах болно. Мөн усны дэд бүтэц дээр ажиллаж байгаагаа тэмдэглэв. АНУ-Мексикийн хилийн томоохон хэсэгийн дагуу Техасын Рио Гранде гол урсдаг юм.