May
10
2025
Anu.mn
Мэдээ
Амжилтанд хүрсэн хүмүүст, дараах 7 чадвар багаас нь төлөвшсөн байдаг
Амжилтанд хүрсэн хүмүүст, дараах 7 чадвар багаас нь төлөвшсөн байдаг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Амжилтанд хүрсэн хүмүүст, дараах 7 чадвар багаас нь төлөвшсөн байдаг
Photo: Shutterstock

Бид хүүхдүүддээ маш их хүчин чармайлт, сэтгэлээ зарцуулж, тэдэнд мэддэг бүх зүйлээ зааж, болзошгүй бүтэлгүйтэлийг даван туулахад бэлтгэж, аль болох баяр баясгалан, аюулгүй байдлын мэдрэмжийг өгөхийг хүсдэг. Ирээдүйд амжилттад хүрэх хүүхдүүд чухам юугаараа бусад хүүхдүүдээс өөр байдаг болон эдгээр чадваруудыг хэрхэн заах талаар CNBC мэдээлэв.

"Намайг эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд багшлах ажлаас ажлын гараагаа эхлэхэд, сурагчдын маань ихэнх нь ядууамьдралтай, хүчирхийлэлд өртдөг, суралцах идэвхигүй, сэтгэл санааны болон бие бялдрын бэрхшээлтэй байсан. Би тэднийг амжилтанд хүрэхэд нь туслах арга замыг хайж олохыг маш их хүссэн" гэж боловсролын сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, зохиолч Мишель Борба ярив. Тэрээр нөхөр, гурван хүүгийн хамт Калифорниа мужийн Палм Спрингс хотод амьдардаг.

Тэрээр, хүүхэд амжилттай хүн болж өсөх чадвар нь төрмөл биш, харин бүтээгддэг гэсэн маш чухал зүйлийг туршлагаараа олж мэджээ. Хүүхдэд, аюулгүй, хайраар дүүрэн, зохион байгуулалттай хүүхэд нас хэрэгтэй ч,хөгжихийн тулд бие даасан байдал, ур чадвар, сонгох эрхтэй байх зэрэг нь зайлшгүй хэрэгтэй. Хүүхдийн хөгжлийн чадавхийг оновчтой болгохтой хамгийн нягт холбоотой хувийн шинж чанаруудын талаар олон тооны судалгаа хийсний үндсэн дээр, хүүхдүүдэд оюун санааны уян хатан байдал, нийгмийн ур чадвар, өөрийгөө танин мэдэх, оюуны хүч чадлыг бий болгоход шаардлагатай долоон чадварыг тодорхойлсон бөгөөд эдгээр нь амжилтанд хүрсэн хүүхдүүдийг, бусад хүүхдүүдээс ялгадаг байна.

1. Өөртөө итгэлтэй байх

Ихэнх эцэг эхчүүд өөрийгөө үнэлэхийг өөртөө итгэх итгэлтэй адилтгадаг. Тэд хүүхдүүддээ "Чи бол онцгой" эсвэл "Чи хүссэнээрээ байж болно" гэж хэлдэг. Гэтэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь нэмэгдүүлэхэд, сурлагын амжилт, тэр байтугай жинхэнэ аз жаргалын мэдрэмж нь өсдөг гэсэн нотолгоо бараг байдаггүй. Гэсэн ч, өөрсдийн хичээл зүтгэл, давуу талдаа үнэлгээ өгдөг хүүхдүүд, сурлагын үр дүндээ хяналт тавьдаггүй хүүхдүүдээс илүү амжилтанд хүрдэг болохыг судалгаа харуулсан байна. Жинхэнэ өөртөө итгэх итгэл бол амжилтанд хүрэх, саад бэрхшээлийг даван туулах, шийдлийг олох, тууштай байхын үр дүн юм. Хүүхдийнхээ асуудлыг шийдэж өгөх эсвэл гэрийн даалгавраа хийхэд нь тусалснаар та, хүүхэддээ итгэхгүй байгаа ,мөн хүүхэд өөрөө хийж чадахгүй байгаа гэсэнсэтгэгдэл хүүхэддээ төрүүлдэг.

Өөртөө итгэлтэй хүүхдүүд, бүтэлгүйтэж болно гэдгээ мэддэг, мөн эргээд сэргэж, босч чадна гэдгээ ч мэддэг.Тиймээс бид тэднийг “аврах” оролдлого хийдгээ болих хэрэгтэй.

2. Эмпати

Энэ зан чанарын хүч чадал нь гурван өөр төрөлтэй байдаг: 1/ бусад хүмүүсийн мэдрэмжийг хуваалцаж, тэдний сэтгэл хөдлөлийг мэдрэх үеийн сэтгэл хөдлөлийн эмпати. 2/ эмпатик санаа зоволт буюу биднийг энэрэн нигүүлсэхүйн үйлдэл хийхэд хүргэдэг зан үйлийн эмпати. 3/ танин мэдэхүйн эмпати, бид өөр хүний ​​бодлыг ойлгох эсвэл тэдний оронд өөрийгөө тавих үед илэрдэг. Хүүхдэд өрөвч сэтгэлийг хөгжүүлэхэд, сэтгэл хөдлөлийн үгсийн сан хэрэгтэй. Эцэг эхчүүд үүнийг зааж болно:

  • Сэтгэл хөдлөлүүдийн нэр: "Чи аз жаргалтай байна" эсвэл "Чи бухимдсан харагдаж байна" гэсэн сэтгэл хөдлөлийг нэрлэсэн үгсийг зориуд хэрэглэн, үгсийн санг нь бүрдүүлэхэд туслах.
  • Асуултууд асуух: "Энэ ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Чи айсан харагдаж байна. Миний зөв үү?” гэх мэт асуултуудаар бүх мэдрэмж хэвийн гэдгийг хүүхдэдээ ойлгуул. Бидний тэдгээрийг илэрхийлж байгаа арга нь, биднийг асуудалд оруулж болзошгүй байдаг.
  • Мэдрэмжийг хуваалцах: Хүүхдэд мэдрэмжээ илэрхийлэх аюулгүй орчин хэрэгтэй. Тиймээс, "Би хангалттай унтаагүй болохоор ууртай байна" эсвэл "Би энэ номонд сэтгэл дундуур байна" гэх маягаар сэтгэл хөдлөлөө хүүхэдтэйгээ хуваалцаж, ийм орон зайг хүүхэддээ бий болго.
  • Бусдад анхаарлаа хандуул: Номын сан эсвэл цэцэрлэгт хүрээлэнд, хүмүүсийн царай төрх, биеийн хэлэмжийг зааж: "Тэр хүн ямар санагдаж байна?" эсвэл "Чамд ийм мэдрэмж төрж байсан уу?" гэх мэтээр анхаарлыг хандуулж сурга.

3. Өөрийгөө хянах

Анхаарал, сэтгэл хөдлөл, бодол санаа, үйлдэл, хүслээ хянах чадвар нь, амжилтанд хүрэх хамгийн чухал давуу талуудын нэг бөгөөд хүүхдүүдэд эргэн сэргэж, амжилттай хөгжихөд тусалдаг гайхалтай ганц нууц юм.

Өөрийгөө хянах нэг арга бол дохио өгөх. Багш нар хонх дуугарах, "Харандаагаа доошлуул, дээшээ хар" гэх мэтээр"анхаарлын дохио" ашигладаг.

Дохио боловсруулж, хүүхэдтэйгээ хамтдаа дасгал хий, дараа нь анхаарахыг нь хүлээ! Жишээ нь: "Нэг минутын дараа намайг анхаарах хэрэгтэй байна. Сонсоход бэлэн үү?"

Өөр нэг арга бол стрессийн завсарлага ашиглах. Удаан аажуу байх нь тэдэнд бодох цаг өгдөг. Хүүхэддээ үйлдэл хийхээсээ өмнө зогсож, бодохыг сануулах "түр зогсоох дохио" буюу зөвлөгөө ашигла.

  1. "Хэрэв ууртай байгаа бол хариулахаасаа өмнө 10 хүртэл тоол."
  2. "Эргэлзэж байгаа бол зогс, бод, тайван бай."
  3. "Өөрийнхөө тухай хэлэхийг хүсэхгүй байгаа зүйлээ бүү ярь."

4. Шударга байдал

Шударга байдал гэдэг нь, сурсан итгэл үнэмшил, чадвар, хандлага, ур чадварын цогц бөгөөд хүүхдүүдэд юу зөв болохыг мэдэхэд нь туслах ёс суртахууны луужинг бий болгодог.

Өөрсдийн итгэл үнэмшлээ илэрхийлэх нь таавар мэт маш том зүйл юм. Гэхдээ тэдэнд өөрсдийн ёс суртахууны онцлогийг, өөрсөдтэйгээ зэрэгцүүлэн хөгжүүлэх орон зайг олгох нь адилхан чухал юм.

Хүүхдийнхээ гаргаж буй ёс суртахууны үйлдлийг хүлээн зөвшөөрч, магтах. Энэ нь, хүүхэд түүнийг үнэлдэг гэдгийг ойлгоход тусалдаг. "Шударга байдал" гэсэн ойлголтыг ярьж, хэлж, дараа нь хүүхэд тань хүлээн зөвшөөрөгдөх, магтуулах юу хийснийг нь тайлбарла. "Яагаад гэвэл" гэдэг үгийг ашиглах нь таны магтаалыг илүү тодорхой болгодог: "Чи энэ хов живийг тараахаас татгалзсан нь шударга зүйл" эсвэл " Найзтайгаа хамт явна гэсэн амлалтаа биелүүлж, үдэшлэгээс татгалзсан чинь, чиний үнэнч шударгын илрэл!"

5. Сониуч зан

Сониуч зан нь шинэ зүйлийг сурах үйл явц, үл мэдэгдэх, нарийн төвөгтэй, тодорхойгүй зүйлийг судлах хүсэлэрмэлзэл юм. Сэтгэл зүйч, "Хүүхдэд сониуч зан төлөвшүүлэхийн тулд би ихэвчлэн тоглоом, багаж хэрэгсэл ашигладаг. Тэдэнд будаг, утас, зайрмагны моднууд өгч, ямар нэгэн зүйл зохион бүтээхийг хүсдэг. Хүүхдүүдийг гарын дор байгаа юмсийг ер бусын аргаар өөр ямар зүйлсэд ашиглаж болохыг олж мэдээрэй" гэх мэтийн даалгаврууд өгч, хүүхдээ сониуч болгохыг зөвлөж байна.

Өөр нэг арга бол сониуч байдлыг загварчлах. "Энэ болохгүй, ажиллахгүй" гэсэн хэллэгийг бүү ашигла – харин,"юу болохыг харцгаая!", "Чи юу гэж бодож байна? Чи яаж мэдсэн юм бэ? Энийг яаж мэдэв ээ?" гэх мэт. Эсвэл, та ном уншиж, кино үзэх үедээ, хажуугаар нь өнгөрөхдөө "сонирхолтой" гэсэн үг ашигла. "Тэр хаашаа явж байгаа нь гайхмаар бас сонирхолтой байна. Тэд яагаад ингээд байгаа нь сонирхолтой. Дараа нь юу болох нь сонирхолтой"

6. Тууштай байдал

Тэвчээртэй байх нь, хүүхдэд бууж өгөхийг хүссэн ч эхлүүлсэн зүйлээ үргэлжлүүлэхэд тусалдаг. Аливаа алдаа нь хүүхдийг төгсгөлд нь хүрч, амжилтанд хүрэхэд саад болдог. Тиймээс хүүхдэдээ асуудлаа сүйрүүлэхийг бүү зөвшөөр. Үүний оронд түүнд анхаарлаа төвлөрүүлж, хаана алдаа гаргасныг тодорхойлоход нь тусал.

Зарим хүүхдүүд "бүх асуудал, хийх ёстой ажилууддаа" дарагдсан мэт сандран, бууж өгдөг. Даалгавруудыг жижиг хэсгүүдэд хуваах нь анхаарлаа төвлөрүүлэх, эхлэхэд асуудалтай байгаа хүүхдэд тусалдаг. Жишээлбэл, даалгаврын эхний бодлогоос бусдыг нь цаасаар хааж, нэг нэгээр нь цувуулж бодох арга. Аажим аажмаар мөр мөрөөр шийдэгдэхийн хэрээр, даалгаварт дарагдсан мэдрэмж нь арилж урам ордог. Том хүүхдүүдийг харин,шөгөжин даалгавартаа санаа зовохгүй байлгаж сургахын тулд, даалгавар бүрийг хүнд хөнгөнөөр нь дараалуулж, аль болох эхлээд хамгийн хэцүү зүйлийг хийхэд нь түлхэж өг, дэмж. Хүүхдүүд их хэмжээний ажлыг нэг нэгээр нь салгаж хийж дуусгаснаар өөртөө итгэх итгэл болон тууштай байдал нь нэмэгддэг.

7. Өөдрөг үзэл

Өөдрөг хүүхдүүд, бэрхшээл, саад бэрхшээл нь түр зуурын бөгөөд даван туулах боломжтой гэж үздэг тул амжилтанд хүрэх магадлал нь өндөр байдаг бол, эсрэгээрээ гутранги үзэлтэй хүүхдүүд бэрхшээлийг байнгын гэж үздэг тул сургуулиа орхих магадлал нь өндөр байдаг.

Хүүхдүүдээ өөдрөг үзэлд сургах нь биднээс эхэлдэг. Хүүхдүүд бидний үгийг дотоод дуу хоолой гэж ойлгодог тул,өөрийгөө хянаж, хэтийн төлөвөө үнэл.

Та өөрөө ер нь гутранги хүн үү? эсвэл өөдрөг үзэлтэй хүн үү? Та аливаа зүйлийг ихэвчлэн эерэг эсвэл сөрөг гэж тодорхойлдог уу? Найз нөхөд, гэр бүлийнхэн чинь таныг ямар хүн гэж үздэг бол? Эдгээр асуултад хариулах гээд үзээрэй. Өөрчлөлт зөвхөн танаас эхэлдэг гэдгийг санаарай. Өөрчлөлт хийх нь хэцүү ч, хүүхдээ ямар байгаасай гэж хүсч байна, яг түүнийхээ үлгэр жишээ болох нь чухал юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.