June
23
2025
Anu.mn
Мэдээ
36 улсыг, АНУ-д нэвтрэхийг хориглосон улсуудын жагсаалтад нэмж оруулахаар болжээ
36 улсыг, АНУ-д нэвтрэхийг хориглосон улсуудын жагсаалтад нэмж оруулахаар болжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
36 улсыг, АНУ-д нэвтрэхийг хориглосон улсуудын жагсаалтад нэмж оруулахаар болжээ
Photo: Robert Sholl | Dreamstime.com

Эдгээр улс орнуудад тодорхой шаардлагуудыг биелүүлэх 60 хоногийн хугацаа өгсөн дотоод санамж бичигт, шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд, иргэдийг нь АНУ-д нэвтрэхийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хориглоно гэсэн талаар Вашингтон Пост сонин мэдээлэв.

АНУ дахин, 36 орны иргэдийг нэвтрүүлэхийг хязгаарлахаар хэлэлцэж байгаа нь, Трампын засаг захиргаанаас өнгөрсөн зургадугаар сард зарласан визний хоригийг мэдэгдэхүйц өргөжүүлсэн гэж Төрийн департамент санамж бичигтээ дурджээ.

Визний хязгаарлалт болон бусад арга хэмжээнд өртөж болзошгүй орнуудын дунд Африкийн 25 улс, тэр дундаа Египет, Жибути зэрэг АНУ-ын чухал түншүүд, Карибын тэнгис, Төв Ази, Номхон далайн хэд хэдэн арлын орнууд багтаж байна.

Энэ алхам нь Трампын засаг захиргаа цагаачлалын хяналтыг чангатгах гэсэн оролдлогын хамгийн сүүлийн шат байх бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 6-р сарын 14-нд эдгээр улстай хамтран ажиллаж буй Америкийн дипломатчдад санамж бичиг илгээж, нэр дурдсан орнуудын засгийн газрууд Төрийн департаментыншинэ шалгуур, шаардлагыг биелүүлэх 60 хоногийн хугацаатай шаардлагуудыг биелүүлэхийн тулд авах арга хэмжээний урьдчилсан төлөвлөгөөг 6-р сарын 18-ны дотор өргөн барих ёстой гэжээ.

Санамж бичигт, эдгээр улсуудад хангалтгүй гэж үзэгддэг төрөл бүрийн шалгууруудыг жагсаасан бөгөөд үүнд, “төрийн эрх бүхий төв байгууллага нь найдвартай иргэний үнэмлэх гаргах чадваргүй, засгийн газар нь өргөн хүрээний авлига, луйварт өртсөн” гэсэн үзүүлэлтүүд орсон байна. Ийм улсуудаас ирсэн хүмүүсийн олонх нь АНУ-д визний хугацаа хэтрүүлдэг гэсэн байна.

Шаардлагуудыг биелүүлэхгүй бол санал болгож буй визний хязгаарлалт хэзээ хүчин төгөлдөр болох нь тодорхойгүй байна.

Дараах улсууд жагсаалтад оржээ. Ангол, Антигуа ба Барбуда, Бенин, Бутан, Буркина Фасо, Кабо Верде, Камбож, Камерун, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Жибути, Доминикан Бүгд Найрамдах Улс, Этиоп, Египет, Габон, Гамби, Гана, Кот-д'Ивуар, Киргизстан, Малави, Либери, Мавритан, Нигер, Сент Киттс ба Невис, Сент Люсиа, Сан-Томе ба Принсипи, Сенегал, Өмнөд Судан, Сири, Танзани, Тонга, Тувалу, Уганда, Вануату, Замби, Зимбабве.

Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен зэрэг улсын иргэдийг нэвтрүүлэхийг бүрмөсөн хориглосон зургадугаар сарын 4-ний Ерөнхийлөгчийн зарлигаар жагсаалт нэлээд өргөжсөн. Энэхүү баримт бичгийн дагуу Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэлийн иргэдэд хэсэгчлэн нэвтрэх хязгаарлалтыг сунгасан.

Ардчилсан намынхан болон Трампын засаг захиргааны үйл ажиллагааг шүүмжлэгчид, зарим орны иргэдийг хилээр нэвтрүүлэхийг бүхэлд нь хориглож байгааг, харийн үзэн ядалт, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл гэж үзэж байна. Тэд Цагаан ордныг, голдуу лалын шашинтай орнуудыг нэвтрүүлэхийг хориглох оролдлого хийж буйг, мөн энэ удаад жагсаалтад Африк, Карибын тэнгисийн олон орнуудыг оруулсныг буруушааж байна.

Анхны бүрэн эрхийн хугацаандаа Трамп, Иран, Ирак, Сири, Сомали, Судан, Йемен, Ливийн иргэдийн нэвтрэх эрхийг хязгаарлахыг оролдсон. Хоригийн эхний хувилбар нь онгоцны буудлуудад эмх замбараагүй байдал, төөрөгдөл үүсгэсэн. Дараа нь олон тооны шүүх хурал болсон. Эцэст нь, Дээд шүүх 2018 оны зургадугаар сард зорчихыг хориглосон гурав дахь хувилбарыг хэвээр үлдээж байв.

Хэдийгээр Байдены засаг захиргааны үед визний хоригуудыг цуцалсан ч, Трамп, ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь кампанит ажлынхаа үеэр үүнийг сэргээхээ удаа дараа амлаж, шинэ хоригоо "улам томруулна" гэж мэдэгдэж байсан юм.

47 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, Цагаан ордон АНУ-ын агентлагууд, тэр дундаа Төрийн департаментад, “Аюулгүй байдлын шалгалт, мэдээллийн үйл явц нь иргэдийг нь АНУ-д нэвтрэхийг хэсэгчлэн эсвэл бүрмөсөн түдгэлзүүлэх үндэслэл болохуйц улс орнуудыг дэлхий даяар хайхыг” даалгасан тушаал гаргажбайв.

Харин Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч, уг санамж бичигтэй холбоотой дотоод хэлэлцүүлгийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.