June
24
2025
Anu.mn
Мэдээ
АНУ-д зорчих оюутны визэнд сошиал медиа шалгалт хийгдэх шаардлагатай болжээ
АНУ-д зорчих оюутны визэнд сошиал медиа шалгалт хийгдэх шаардлагатай болжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д зорчих оюутны визэнд сошиал медиа шалгалт хийгдэх шаардлагатай болжээ
Photo: F11photo | Dreamstime.com

АНУ-ын Төрийн департамент 6-р сарын 18-ны өдөр, өмнө нь түр зогсоосон гадаадын иргэдэд оюутны виз олгох үйл явцаа сэргээж байна. Гэхдээ, одоо бүх хүсэлт гаргагчид, нийгмийн сүлжээн дэх хаягаа засгийн газрын шалгалтад зориулж нээлттэй болгох шаардлагатай болно гэж Associated Press мэдээлэв.

Консулын ажилтнууд, АНУ, түүний засгийн газар, соёл урлаг, байгууллага, үндсэн зарчимд дайсагнасан гэж үзэж болох шуудан, мессежийг хянах болно гэж тус хэлтэс мэдэгдэв.

6-р сарын 18-нд гаргасан мэдэгдэлд, Төрийн департамент 5-р сард тавьсан оюутны визний боловсруулалтыг түдгэлзүүлснээ цуцалсан боловч, сошиал медиа хаягаа нээлттэй болгож, шалгуулах боломжтой болгохоос татгалзсан хүсэлт гаргагчдад виз олгохоос татгалзаж магадгүй гэж мэдэгджээ. Тус хэлтэст хандалт хийх боломж өгөхгүй байхыг, шалгуулахаас зайлсхийх эсвэл онлайн үйл ажиллагаагаа нуун дарагдуулах гэсэн оролдлого гэж үзэх болно гэж тайлбарлав. Өнгөрсөн сард Трампын засаг захиргаа, АНУ-д суралцахаар зорьж буй гадаадын иргэдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа үйл ажиллагааг нь шалгах хүртэл оюутны визний товыг түр хугацаагаар зогсоосон гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Хичээлийн жил эхлэх дөхөж, аялал болон орон сууцны асуудлаа шийдэх цаг нь багасч байгаа тул, дэлхийн оюутнууд АНУ-ын консулын газруудад цаг товлохыг тэсэн ядан хүлээж байна.

Визийг сэргээх үед Төрийн департаментаас консулын газруудад, гадаад оюутнууд нийт элсэлтийн 15% -иас бага хувийг эзэлдэг коллежид суралцахаар төлөвлөж буй оюутнуудад давуу эрх олгохыг тус улсын консулын газруудад үүрэг болгосон гэж, энэ талаар сайн мэдэх АНУ-ын албаны хүн мэдэгдэв. Тэрээр, мэдээлэл албан ёсоор баталгаажаагүй байгаа тул нэрээ нууцлахыг хүсчээ.

Олон улсын оюутнууд АНУ-ын 200 шахам их дээд сургуулийн нийт элсэгчдийн 15 гаруй хувийг бүрдүүлдэг гэж Associated Press агентлаг, 2023 оны холбооны боловсролын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээн дээр үндэслэн мэдэгдсэн бөгөөд эдгээр нь ихэвчлэн хувийн их дээд сургуулиуд, тэр дундаа Айви Лигийн бүх найман сургууль байдаг байна. Гэхдээ эдгээрт Иллинойсын их сургууль, Пенсильванийн их сургууль зэрэг улсын 26 их сургууль багтдаг. Зөвхөн бакалаврын зэрэглэлийг авч үзвэл 100 орчим их, дээд сургуульд элсэгчдийн 15 гаруй хувийг гадаад оюутнууд эзэлдэг бөгөөд бараг бүгд хувийнх байдаг аж.

АНУ-д байгаа олон улсын оюутнууд, хэд хэдэн чиглэлийн хяналт шалгалтад өртөөд байна. Энэ хавар Трампын засаг захиргаа, олон мянган оюутнуудын, зарим нь зөвхөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний төлөө АНУ-д суралцах зөвшөөрлийг нь цуцалж, гэнэт буцаасан юм. Мөн гадаад оюутны эрх зүйн байдлыг хүчингүй болгох үндэслэлийг өргөжүүлсэн.

Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийн эсрэг шахалт үзүүлэх кампанит ажлынхаа хүрээнд, олон улсын оюутнуудын сургалтын төлбөрөөс ихээхэн хамаардаг тус сургуульд суралцахыг хориглох шийдвэр гаргасан бөгөөд Харвардыг, олон улсын оюутнуудын тоог 15%-иас дээшгүй байхаар хязгаарлах ёстой гэсэн мэдэгдэл өгсөн.

6-р сарын 18-нд АНУ-ын Төрийн департамент, оюутнуудын нийгмийн сүлжээг шалгах энэхүү шинэ арга хэмжээгээ,"Манай улсад зочлохыг хүссэн хүн бүрийг зохих ёсоор шалгаж, баталгаажуулдаг болно" гэж тайлбарласан юм.

Консулын ажилтнуудад илгээсэн дотоод санамж бичигт, "АНУ-ын иргэд, соёл иргэншил, засгийн газар, институци, үүсгэн байгуулах үндсэн зарчмуудад дайсагнасан шинж тэмдэг илрэхээс" сэрэмжилж, сэргийлэх ёстойг онцолжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.