June
28
2025
Anu.mn
Мэдээ
Америкийн бага сургуулийн 12 онцлог
Америкийн бага сургуулийн 12 онцлог
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийн бага сургуулийн 12 онцлог
Photo: Shutterstock

1. Ихэнх хүүхдүүд шар өнгийн автобусаар хичээлдээ ирдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрээсээ автобусанд суулгаж өгдөг. Америкийн бага сургуулийн хичээлийн өдөр, хүүхдүүд ангийнхаа ойролцоо шалан дээр сууцгааж, багш нь ангидаа орохыг урихад, багштайгаа мэндэлж, гар барьсны дараа ангидаа ордог. Дунд болон ахлах сургуульд багш нар нь, сурагчидтайгаа харилцахдаа "сэр буюу эрхэм" гэсэн үгийг ашигладаг.

2. Ангидаа ороод хамгийн түрүүнд, өдөр бүр хүүхдүүд баруун гараа зүрхэндээ тавин төрийн далбаа, ард түмэндээ тангараг өргөдөг. Энэ нь, цагаач хүүхдүүдийн үгийн утгыг нь мэдэхгүй ч, хамгийн түрүүнд цээжилдэг зүйл юм.

3. Бага ангийнхан хичээлийнхээ үеэр юм ярьж, босч явж болно. Хичээлийн үеэр ангиудыг ихэвчлэн жижиг бүлгүүдэд хуваадаг бөгөөд тус бүрт нь өөр өөр даалгавар өгдөг. Заримдаа хүүхдүүд самбарын өмнө шалан дээр сууж, багштайгаа тоглоом тоглодог.

4. Америкийн бага сургуулийн захирлууд, хүүхэлдэйн киноны алиалагч гэмээр, бүх сурагчидтайгаа гар барин, хөгжилтэй хоолойгоор ярих хандлагатай байдаг. Тэдний ажил, сахилга бат, хүндэтгэлд сургахаас илүүтэй хүүүхдүүдийг зугаацуулахад байдаг.

5. Сургуулиудын хичээл 15:00 цаг хүртэл үргэлжилдэг бөгөөд үдийн цайны завсарлагааны үеэр ихэнх хүүхдүүд гэрээсээ авчирсан өдрийн хоолоо иддэг. Цайны газарт өглөөний цайгаа ууж болно, гэхдээ үүнийг тийм ч эрүүл биш хооллолт гэж үздэг.

6. Хэл, математик, шинжлэх ухааны хичээлүүд болон биеийн тамирын хичээл өдөр бүр ордог.

7. Америкийн бүх сургуулиудад англиар ярьдаггүй хүүхдүүдэд зориулсан тусгай хичээлүүд байдаг (ESL хичээл), харин бусад хичээлүүд бүгд хамтдаа явагддаг. Зургаан сарын дараа хүүүхэд бүр ойлгож, ярьж эхэлдэг байна.Багш нь, англи хэл сайн ойлгодоггүй хүүхдүүдтэй Google Translate ашиглан харилцах нь бий. Гэхдээ жил бүр, тухайн багшийн ангид англиар ярьдаггүй хүүхдүүд ирж байдаг.

8. Америкийн жирийн сургуулиудад цамц, зангиа зүүж хувцаслаагүй нь дээр, тэд ойлгохгүй байж магадгүй. Хүн бүр подволк, шорт өмсдөг. Америкт хүмүүс хувцсандаа анхаарах нь ховор. Өөр буруу оймстой, самнаагүй үстэй, хайхрамжгүй хувцасласан хүүхдүүд олонтаа харагддаг. Харин зөвшөөрөгддөггүй цорын ганц зүйл нь, углаашөмсөх юм. Дүрэмт хувцас зөвхөн хувийн сургуулиудад байдаг.

9. Хичээлийн үндсэн баримтууд нь, гэрийн даалгавар, өдөр бүр хичээлийн хэвлэмэл материалуудыг байрлуулсан файл бүхий хавтаснууд байдаг. Зарим хичээлийн сурах бичгийг худалдаж авах эсвэл номын сангаас авч болно, гэхдээ цөөхөн хүн үүнийг хийдэг.

10. Сурагчийн сургуулийн амьдрал, түүнийг сургуульд урих, ангиа олох, багштай мэндлэх, ангийнхантайгаа уулзах зэргээс эхэлдэг. 

11. Сургуулийн хэмжээнд эцэг эхийн нэг л зөвлөл байдаг бөгөөд сайн дурын буяны хандив 25 доллар байдаг. Энэ зөвлөлд ажиллахыг сайн дурын ажил гэж нэрлэдэг ч, ажлын туршлагад дурдагдах эрхтэйгээс гадна, ажилласан жилд тооцогддог.

12. Сургуулиудад Halloween болон Valentine's Day гэсэн хоёр үндсэн баяр байдаг. Шашны баярыг сурталчилдаггүй, учир нь олон орны өөрийн гэсэн шашин шүтлэгтэй хүүхдүүд суралцдаг . Гэгээн Валентины өдрөөр бага сургуулийн бүх хүүхдүүд бие биедээ бэлэг өгдөг. Хэллоуины баяраар сургууль дээр маш том баяр болдог. Бүх ангиудыг тоглоомын өрөө эсвэл айдсын өрөө болгон хувиргаж, хүүхдүүд янз бүрийн хувцастай ирж ​​янз бүрийн тоглоом, тэмцээнд оролцдог.

Ер нь бага ангийн сургалтыг, хичээлийн ачаалал нь дунд хэмжээний, хүүхдэд ээлтэй байхаар зохион байгуулдаг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.