June
29
2025
Anu.mn
Мэдээ
Шумуулны тухай үнэн ба худал
Шумуулны тухай үнэн ба худал
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Шумуулны тухай үнэн ба худал
Photo: Shutterstock

Шумуулны улирал дөхөж байна. Эдгээр ядаргаатай шавжнууд бидэнд ямар аюул учруулж болох, мөн тэднийтухай зарим яриануудын аль нь үнэн, аль нь худал болохыг Afisha Daily сэтгүүл мэдээлэв.

Баримт №1: Шумуул үлэг гүрвэлүүдийг хазаж байсан

Тиймээ, үнэн. Анхны шумуул дэлхий дээр 100 гаруй сая жилийн өмнө гарч ирсэн бөгөөд урт нь 5 см хүрч байжээ. 2008 онд Испанийн Кантабриа мужаас гэдсэнд нь үлэг гүрвэлийн цустай чулуужсан шавж олдсон. Орчин үеийн шумуулууд хамаагүй жижигхэн боловч нэг сая шумуул нь, хүнийг бүх цуснаас нь салгахад хангалттай юм. Гэхдээшумуул өөрөө хордож үхэх магадлалтай. Эрт дээр үед Сибирьт ийм төрлийн цаазаар авах ял байсан бөгөөд хоригдлуудыг модонд уяж, шавьжнуудад идүүлэхээр орхидог байсан бол, Персэд гэмт хэрэгтнүүдийг намагийн шумууланд өгөхөөр завиар явуулдаг байжээ.

Баримт №2: Шумуул хатгууртай

Энэ үнэн биш. Гэхдээ техникийн хувьд тэд арьсыг хаздаг ховилтой эрүүтэй. Тэр нь, 50 орчим жижиг шүд, шүлсийг нь хүний ​​цусанд хүргэдэг хэлтэй.

Баримт №3: Хазуулсан газар маажих нь аюултай

Энэ баримт нь хоёрдмол утгатай. Хазуулсан газрыг маажих нь өөрөө аюултай биш. Харин шалбартал маажвал цусанд халдвар орж болно. Шумуул хазсан газрыг маажих гэсэн тэсвэрлэшгүй хүсэл нь, антикоагулянт буюу шавьж цусыг бүлэгнүүлэхгүйн тулд ялгаруулдаг тусгай бодисоос болдог.

Баримт №4: Хумхаа өвчний шумуул ердийнхөөс том

Энэ үнэн биш. Хумхаа өвчний шумуул нь ердийнхтэй том жижгээрээ бараг ижил боловч, урт сахал, хар толботой далавч, хойд хөл нь урдахаасаа хамаагүй урт байдгаараа ялгардаг. Хүн бүрийн айдаг, хумхаа өвчиний шумуул гэж боддог урт хөлтэй шавж бол урт хөлт ялаа буюу карамора бөгөөд хүнд огт хор хөнөөлгүй юм. Дэлхий дээр нийтдээ 440 гаруй төрлийн хумхаа өвчний шумуул байдаг.

Баримт №5: Шумуул нь мэдрэлийн эмгэг үүсгэдэг

Энэ үнэн биш. Таныг шумуул хамгийн их зовоодог асуудал нь унтуулдаггүйд байдаг. Тэргэл сартай үед тэдний идэвхжил 500% -иар өсдөг. Харамсалтай нь шумуулыг бүрэн устгах боломжгүй: тэд шувуу, мэрэгч амьтдын хоол болж, ургамалд тоос хүртээж, хөрсийг баяжуулдаг. Гэхдээ зарим улс энэ ядаргаатай шавжнаас салж чадсан. Жишээлбэл, Сингапурт шумуул огт байдаггүй бөгөөд цэцэгний доор тавагтай ус үлдээдэг хүмүүсийн шумуул татна гэж торгууль ногдуулдаг.

Баримт №6: Шумуулууд шаргал, цайвар үстэй эмэгтэйчүүдэд дуртай

Яг үнэн биш. Эмэгтэй шумуул нөхөн үржихэд изолейцин хэрэгтэй байдаг. Энэ амин хүчил нь залуу эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, тамирчдын цусанд ихэвчлэн агуулагддаг. Эмэгтэй шумуулын хамгийн тохиромжтой бай бол 1-р бүлгийн цустай охин. Эмэгтэй шумуулын хувьд ганцхан дусал цус авч, олон зуун шумуулыг төрүүлнэ. Зөвхөн эмэгчин шумуул л хүний ​​цус уудаг. Харин эрэгтэйчүүд нь нектараар хооллодог, учир нь эрүү нь хазахад дасан зохицдоггүй. Дэлхий дээр нийтдээ 3000 гаруй төрлийн шумуул байдаг бөгөөд тэд Антарктидаас бусад газар хаа сайгүй амьдардаг.

Баримт №7: Шумуул улаан лоолийн суулгацаас айдаг

Тийм ​​гэхээс илүү, үгүй нь магадлалтай. Тэд улаан лоолийн мөчрийн үнэрт үнэхээр дургүй байдаг, гэхдээ зөвхөн залуу улаан лоолийн дэргэд унтвал хазуулахаас зайлсхийх боломжтой. Мөн бидний боддогчилон, шумуулууд утаанаас айдаггүй - тамхины утаа ч, түүдэг галын утаа ч тэр. Эвкалипт, жүрж, хуш, chamomile, гоньд, гаа эсвэл гераниум үнэрт тос, ядаргаатай шавьжнаас ангижрахад тусалдаг. Шавжнаас хамгаалахын тулд арьсандаа ванилийн тос түрхэж болно. Шумуул үнэхээр үүнд дургүй, харин энэ үнэр хүмүүст тааламжтай байдаг.

Баримт №8: Шумуулууд мутацид ордог

Энэ үнэн. Тэд, амьд үлдэх тодорхой нөхцлөөс шалтгаалан мутацид ордог. Шумуул нь бараг ямар ч нөхцөлд дасан зохицохдоо маш сайн бөгөөд дэлхийн байгаль орчны өөрчлөлтийн нөлөөгөөр тэд илүү хурдан үржиж, хүйтэнболон пестицидээс айдаггүй. Дэлхий дээр улам олон шинэ төрлийн цус сорогч-шумуулууд гарч ирсээр байна. 1998 онд Лондонгийн метронд хэд хэдэн өвөрмөц төрлүүд илэрсэн бөгөөд тухайн газар доорх шугамын байршлуудаас хамааран тус бүрийнх нь ДНХ өөр өөр байжээ.

Баримт №9: Хэт авиа нь шумуулаас хамгаалдаг

Үнэхээр худлаа. Энэ домог 40 гаруй жилийн өмнө гарсан. 15 килогерц өндөр давтамжийн дуу чимээ нь шумуулд огт нөлөөлдөггүй - энэ нь олон арван судалгаагаар нотлогдсон. Мөн энэ шинэ арга хэрэгслийг зохион бүтээхээ ч больдоггүй. 2010 онд Америкийн эрдэмтэн, Intellectual Ventures Laboratory-н тэргүүн Натан Мирволд, "Үхлийн од" буюу 33 метрийн радиуст хэт улаан туяаны лазераар цус сорогчдыг устгах чадвартай видео камер бүхий автомат бууг танилцуулж байсан.

Баримт №10: Шумуул үхлийн аюултай

Энэ үнэн. Эдгээр цус сорогчид, аялал жуулчлалын болон худалдааны замаар тив хооронд чөлөөтэй зорчиж, тэдэнтэй хамт зика, чикунгунья вирус, хумхаа, денге өвчин тарж байдаг. Энэхүү аюул нь зөвхөн Африк, Азитивийн хүмүүст хамаатай биш бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, дэлхийн хүн амын бараг тал хувь нь хумхаа өвчин тусах эрсдэлд амьдардаг байна. 2009 онд TED-ийн бага хурлын үеэр, Билл Гейтс "зөвхөн ядуу хүмүүс үүнийг мэдэрдэг байх ёсгүй" гэж зарлаад, сүрэг шумуулыг танхимд тавьж байсан бөгөөд одоо хумхаа өвчний эсрэг вакцин боловсруулах нь Билл ба Мелинда Гейтсийн сангийн гол ажлуудын нэг болж, Discovery Channel-н “Шумуул” төсөл нь, хумхаа өвчин, түүнчлэн шумуулаар дамждаг бусад вирусуудтай тэмцэхэд зориулагдсан байдаг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.