June
22
2025
Anu.mn
Мэдээ
Цахилгаан нисдэг такси Нью Йорк хотод анхны зорчигчиддоо үйлчилэв
Цахилгаан нисдэг такси Нью Йорк хотод анхны зорчигчиддоо үйлчилэв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цахилгаан нисдэг такси Нью Йорк хотод анхны зорчигчиддоо үйлчилэв
Photo: Joby Aviation, Volocopter

Цахилгаан нисэх онгоц бүтээгч BETA Technologies компанийн ALIA CTOL нисдэг такси нь, зорчигчидтой анхны үзүүлэх нислэгээ амжилттай хийжээ. Цахилгаан онгоц 45 минутын турш нисч, Нью-Йорк дахь Кеннедигийн олон улсын нисэх буудалд аюулгүй газардсан гэж Electrec мэдээлэв.

Агаарын тээврийн компаниуд, бусад тээвэрлэгчдийн нэгэн адил батерейгаар ажилладаг цахилгаан тээврийн хэрэгсэл ашигладаг үйлчилгээгээ хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Эдгээр цахилгаан хөдөлгүүртэй онгоцнууд нь, хот доторх богино аялалд зориулагдсан, босоо тэнхлэгт хөөрч, буух боломжтой байдаг тул аялагчдад замын түгжрэлээс зайлсхийх боломжийг олгодог байна.

BETA Technologies бол, Вермонт мужид байрладаг цахилгаан нисэх онгоц, систем хөгжүүлэгч бөгөөд тус компани, ALIA-250 хэмээх анхны цахилгаан, босоо хөөрөх, буух (eVTOL) боломжтой нисэх онгоцоо гаргаснаас хойш дөрвөн жил өнгөрөөд байгаа юм.

BETA нь мөн, ALIA CTOL нэртэй ердийн хөөрөх, буух (eCTOL) цахилгаан онгоцыг бүтээж байна. Холбооны Нисэхийн Захиргааны (FAA) гэрчилгээ авах үнэлгээний нислэг хийх хэдэн арван мянган туршилтын милийг туулаад байгаа аж.

Түүхэн нислэг

BETA Technologies нь, Нью-Йорк-Нью Жерси муж дахь нисэх онгоцны буудалд бүрэн цахилгаанаар ажилладаг нисэх онгоцоо газардуулсан АНУ-ын анхны компани болж, 6-р сарын 3-ны өглөө Нью-Йорк хотод, үзүүлэх нислэг нь ийнхүү амжилттай болсон байна.

Энэ нь, шинэ залуу компанийн хувьд түүхэн нислэг байсан бөгөөд Нью-Йоркийг чиглэн ниссэн уг цахилгаан онгоцонд, Эйрвэйз компанийн ерөнхийлөгч Мэтт Коскал, Blade Air Mobility компанийн гүйцэтгэх захирал Роб Визентал зэрэг дөрвөн зорчигч болон нисгэгч нь явсан байна. Зорчигчид ALIA CTOL цахилгаан таксигаар Лонг-Айлендаас Нью-Йорк хот руу 45 минут нисч, Кеннеди нисэх онгоцны буудалд аюулгүй газарджээ.

Өнөөдөр Нью-Йорк хотод зорчигч тээвэрлэсэн энэхүү нислэг нь, BETA-г АНУ дахь арилжааны үйл ажиллагаанд улам бүр ойртуулж, зургаан жилийн хатуу туршилт, хөгжүүлэлтийн оргил үе болж байна гэж BETA тэмдэглэв.

"Дэлхийн хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудлуудын нэг рүү, зорчигч тээвэрлэсэн манай нислэг нь, дэвшилтэт агаарын хөдөлгөөн нь ирээдүйн ойлголт биш гэдгийг нотолж байна. Өнөөдрийн нислэг нь зөвхөн технологи биш харин, шинэчлэл юм. Олон жилийн хатуу туршилтын дараа өнөөдөр бид, энэ нисэх онгоц нь хотуудын авто замын түгжрэл, авто машины угааг багасгасан хүн тээврийн үйлчилгээ хийх боломж байгааг харуулсан." гэж BETA-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Кайл Кларк ярьжээ.

ALIA CTOL бол FAA гэрчилгээ авсан анхны AAM онгоц юм. Энэ нь BETA Technologies-д арилжааны үйл ажиллагаанд зориулж FAA-аас бүрэн гэрчилгээ авахаас өмнө аюулгүй байдлын тодорхой стандартын дагуу үзүүлэх нислэг хийх боломжийг олгодог гэрчилгээ юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.