Цагаан ордны цагаачлалын эсрэг явуулж буй арга хэмжээ нь, урт хугацааны үйлчилгээ үзүүлдэг халамжийн салбарт сөргөөр нөлөөлж байна. Асрамжийн газар, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид гадаад ажилчдаа алдаж, шинээр ажилчид олох хүндрэлтэй тулгараад байна гэж Axios мэдээлэв.
Цагаачид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тус улсад хурдацтай нэмэгдэж буй ахмад настнуудын халамжийн салбарт олноор ажиллаж ирсэн бөгөөд харин одоо цагаачидыг олноор нь гаргасантай холбооотой ажиллах хүчний хомсдолд орж, тусламж үйлчилгээний чанар эрсдэлд орж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
LeadingAge Висконсин дахь эмнэлзүйн болон зохицуулалтын үйлчилгээний ахлах дэд ерөнхийлөгч Робин Валзенбург, "Манай асрамжийн газрууд бараг хоосон байгаа, энэ нь хангалттай өвчтөн байхгүйгээс биш, харин хангалттай боловсон хүчин байхгүйгээс болж байна" гэж ярьжээ.
Ашгийн бус, ахмад настны асрамжийн үйлчилгээ үзүүлэгчдийн LeadingAge-ийн мэдээлснээр, асрамжийн газрын цэвэрлэгээ, засвар үйлчилгээний ажилчдын 30 хувийг гадаадад төрсөн иргэд бүрдүүлдэг. АНУ-д байгаа бүх гадаад ажилчдын 19% энэ салбарт байна. Өнгөрсөн онд, гэрийн асрагчидын 41 гаруй хувь, сувилахуйн туслах ажилчдын 22%, ахмад настныг асран хамгаалагчидын 28% нь гадаадын иргэд байсан гэж Хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ.
Caring Across Generations" ашгийн бус өмгөөллийн байгууллагын ахлах ажилтан Николь Жорвик, "Аутизм, Альцгеймерийн өвчтэй хүмүүсийг асрах үед, асрагчийн харилцаа маш чухал байдаг. Саяхан Нью Йорк Таймс сонинд, Виржиниа мужид аутизмтай залуугийн хайртай асран хамгаалагч албадан гаргах аюулд ороод байна. Өвчтөн түүнгүйгээр амьдралд дасан зохицоход хэцүү гэж бичсэн байсан гэж, жишээ татан бичжээ.
Асрамжийн газрууд удаан хугацааны туршид ажилчдын хомсдолтой тулгарч, тахлын үед нөхцөл байдал хямралын түвшинд хүрсэн юм. Харвардын Анагаах Ухааны Сургуулийн профессор Дэвид Грабовски, “Энэ үеийг олон цагаачидтай бүс нутаг илүү сайн даван туулж чадсан” гэж ярьсан байна.
Флоридагийн Бока Ратон хот дах, ахмад настнуудын Тоби ба Леон Куперман Синай Резиденс компанийн гүйцэтгэх захирал Рэйчел Блумберг албадаг гаргагдсан айн ажилтнуудынхаа оронд, шинэ ажилчдыг татахын тулд цалингийн өсөлтөд жилд 600,000 доллар зарцуулах шаардлагатай гэж тооцоолжээ.
Байгууллага болгон цалин нэмэх боломжгүй. Medicaid-ийн санхүүжилтэд ихээхэн найддаг хүмүүст тийм сонголт байдаггүй. Эдгээр агентлагууд Big Beautiful хуулийн төслийн дагуу Medicaid бууруулах эрсдэлтэй.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Куш Десай, "Америкийн оюун ухаан, америкчуудын гар манай эдийн засгийг өсгөх үйл хэрэгт хзээ ч дутахгүй. Ерөнхийлөгч Трампын ажиллах хүчнийг шинэчлэх хөтөлбөр нь, цагаачлалын хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ, ашиглагдаагүй далд нөөц бололцоогоо ашиглах амлалтаа нотлох болно" гэж мэдэгджээ. Тэрээр энэ үедээ, 16-24 насны 10 америк хүн тутмын нэг нь ажилгүй байгааг харуулсан тоо баримтаас иш татсан байна.