Акулын дайралт нь, аймшигт мэдээ болон цацагдахаас бус, эдгээр "хөөрхөн загас" нь огт аймшигтай биш бөгөөд тэд хүний аминд хамгийн их хүрдэг амьтдын эхний 10-д ч ордоггүй.
Хүмүүс үхлийн аюултай амьтдаар, арслан, чоно, акул зэрэг том махчин амьтдыг тооцдог гэж Discover Wild Life бичжээ. Гэтэл, жилд дунджаар 6 хүний аминд хүрдэг акулууд, 22 хүнийг барьж амь насыг нь хохироодог арслангууд, аюултай жагсаалтад багтдаггүй.
Хамгийн их үхэлд хүргэдэг амьтад нь ихэвчлэн хамгийн жижиг амьтад байдаг бөгөөд тэд хүч чадлаараа биш, харин өвчин, хорт бодисоороо хүнийг үхүүлдэг байна.
10. Бегемот Гиппопотамус (Хиппопотамус хоёр нутагтан)
Үхлийн аюултай Африкийн зэрлэг ан амьтдаас, арслангуудыг илүү аюултай гэж боддог ч, үнэндээ усны үхэр илүү олон хүнийг барьж, жилд 500 хүнийг үхэлд хүргэдэг. Учир нь тэд маш түрэмгий, нутаг дэвсгэрээ харамладаг шинж чанартай бөгөөд завь руу дайрч, хөмөрдөг зуршилтай байдаг. Дайралтаас нь болж, онгоцонд байсан хүмүүс живнэ эсвэл амьтад өөрсдөө алдаг. Дунджаар 1500 кг жинтэй (эр), том, хурц шүдтэй, тааралдахыг хүсэмгүй амьтан юм.
9. Заан (Elephantidae овог)
Жилд 500 хүн нас бардаг
Бид зааныг эелдэг зөөлөн, халамжтай амьтад гэж боддог ч үхлийн аюултай. Эдгээр нь хуурай газрын хамгийн том амьд амьтад учраас, аюул нь тэдний маш том бие, жинтэй холбоотой. Амьдрах орчин нь алдагдаж, тариалангийн талбай зааны амьдрах орчинд халдаж байгаагаас болж, тэд хүнд ойртож, улмаар мөргөлдөөнд хүргэх болжээ. Бүлэг заанууд ферм, тосгон руу дайран орж, замд нь саад болж буй хүмүүсийг хошуугаараа цохиж, гишгэдэг. Зааны нэг өшиглөлт нь, хүнийг алахад хангалттай бөгөөд жилд 500 орчим хүн ингэж үхдэг байна.
8. Далайн матар (Crocodylus porosus)
Жилд 1000 хүн нас бардаг
Өөр нэг үхлийн аюултай амьтан бол давстай усны матар юм. Бүлэг матрууд нэлээд аюултай бөгөөд жилд 1000 орчим хүний аминд хүрдэг. Гэхдээ тэд хүн агнахыг ихэнхдээ зорьдоггүй, тэдний дайралт нь боломжийг ашиглах шинж чанартай байдаг бөгөөд гэхдээ далайн матар нь, хүмүүсийг олз гэж үзэх хамгийн магадлалтай амьтны нэг юм. Тэд харгис хэрцгий, хурдан, аймшигтай, хамгийн том мөлхөгч юм. Эр нь, 6 метр урт, 1300 кг жинтэй байдаг. Олзоо усаар хөөх үедээ, цагт 29 км хүртэл хурдалж чаддаг. Хэрэв матар таныг олз болгон онилсон бол,, амьд үлдэх магадлал тун бага гэсэн үг юм.
7. Дугуй хорхой (Аскарисийн төрөл)
Жилд 2500 хүн нас бардаг
Энэхүү шимэгч нь, өөр организм дээр амьдарч, түүнд хор хөнөөл учруулдаг амьтан. Энэ хорхой нь зөвхөн халдвар тээгч биш харин шимэгч юм. Хүн санамсаргүйгээр өндөгөөр нь бохирдсон хоол хүнс, ундааг хэрэглэх, ялангуяа хүний ялгадсаар бохирдсон үед биед ордог. Хорхой нь нарийн гэдсэнд суурьшиж, хүний биеийг, амьд үлдэх, тэжээл болгох, үржихдээ ашигладаг. Үүний үр дүнд үүссэн өвчнийг аскаридоз гэж нэрлэдэг бөгөөд халуурах, хэвлийгээр өвдөх, хавангах, амьсгал давчдах зэргээр илэрдэг бөгөөд жил бүр 2500 орчим хүн нас бардаг байна.
6. Хилэнцэт хорхой (Scorpionidae зэрэг)
Жилд 2600 хүн нас бардаг
Хамгийн их үхэлд хүргэдэг амьтдын зарим нь хор гаргадаг амьтад юм. Хорт бодис ялгаруулдаг хорт амьтад нь хазах, эсвэл хатгах гэх мэт биеийнхээ тусгай хэсгүүдээр шууд биед хорыг оруулдаг. Маш олон төрлийн хилэнцүүд байдаг. Тэд бусад амьтад болон хүнийг олз гэж үзэн алах зорилгоор хор гаргадаг. Эдгээрийн 25 төрлийн хилэнцэт хорхойн хор нь хүний хувьд үхэлд хүргэх аюултай байдаг. Хилэнц, нүцгэн хөлөөр санамсаргүй гишгэх үед эсвэл хүний гуталд нуугдаж хатгадаг. Тэд дайралтаа, довтолгоо гэхээсээ илүү хишгүүлж дарагдахаас хамгаалах механизм болгон ашигладаг. Жилд 2600 орчим хүн хилэнцэт хорхойд хатгуулж нас бардаг. Дэлхийд хамгийн их үхэлд хүргэдэг нь Энэтхэгийн улаан хилэнцэт хорхой (Hottentotta tamulus) юм.
5. Алуурчин цох (Reduviidae гэр бүл)
Жилд 10,000 хүн нас бардаг
Хазалт нь өвчин тарааж, үхэлд хүргэдэг өөр нэг шавж бол алуурчин цох юм. Төв болон Өмнөд Америкийн энэхүү цохнуудын зарим төрөл зүйл нь дэлхий даяар жил бүр 10,000 орчим хүний аминд хүрдэг бөгөөд халуун орны өөр нэг шимэгчит өвчин болох Чагас өвчнийг тарааж байдаг. Үүнийг хийдэг төрөл зүйлүүдийг ихэвчлэн "үнсэгч цох" гэдэг нь, тэд унтаж байгаа хүмүүсийн нүүрийг хаздаг хандлагатай нь холбоотой.
4. Элсний могой (Echis carinatus)
Жилд 138,000 хүн нас бардаг
Энэхүү элсний хорт могой нь, дэлхийн хамгийн үхлийн аюултай могойнуудын дээд амжилтыг эзэмшдэг. Жил бүр 138,000 хүн нас бардаг. Элсний могой нь, онцгой түрэмгий төрөл бөгөөд энэ нь хамгийн хортой могойноос илүү хортой, үхэлд хүргэдэг, гэхдээ ичимхий, тайвандуу(Oxyuranus microlepidotus) гэдэг. Түүний түрэмгий шинж чанарыг, хүчтэй хортой, хүн ам шигүү суурьшсан газарт амьдардаг зэрэг нь өдөөж, хамгийн аюултай могой болгодог байна.
3. Цэнгэг усны дун (хэвлээр явагч төрөл)
Жилд 200,000 хүн нас бардаг
Энэхүү дун, үхлийн аюултай шимэгч хорхой, тэр дундаа флук гэгддэг шимэгч хавтгай хорхой тээж байдаг. 24,000 гаруй төрлийн хэвлээр явагчид байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь сээр нуруутан болон нялцгай биетэн (эмгэн хумс гэх мэт) шимэгчид юм. Цэнгэг усны дунгаар дамжин халдварладаг онцгой муухай төрлийг Schistosoma гэж нэрлэдэг. Тэд эмгэн хумсны дотор амьдарч, хөгжиж, дараа нь ус руу ордог. Хүн бохирдсон цэнгэг усанд орох үед, хорхой арьсанд нэвтрэн орж арьсаар дамжин халдварлаж, "эмгэн хумсны халууралт" гэгддэг шистосомиаз хэмээх үхлийн аюултай өвчин үүсгэдэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) 2000 онд мэдээлснээр, жил бүр 200,000-д хүн нас бардаг энэхүү шимэгч хорхойт өвчин, "нийгэм эдийн засгийг сүйрүүлдэг" гэж тооцсон байна.
2. Хүн (Homo sapiens)
Жилд 431,000 хүн нас бардаг
Хамгийн үхлийн аюултай амьтадын нэг бол бид өөрсдөө юм. Аллагын улмаас жилд ойролцоогоор 431,000 хүн нас бардаг нь, биднийг хамгийн аюултай үхэлд хүргэдэг хөхтөн амьтан болгодог. Бусад бүх амьтдаас давсан, дэвшилтэт багаж хэрэгслийг ашигладаг чадвар нь зарим талаараа бидний асуудал болж, бие биенээ алахад ашигладаг нарийн зэвсгийг бий болгоход хүргэсэн. Жил бүр 150,000 гаруй хүний аминд хүрч байгаа уур амьсгалын өөрчлөлт, мөн үүнд хүргэж буй бидний үйл ажиллагаа болон байгаль ертөнцөд үзүүлж буй сүйрлийн нөлөөг дурдаад ч хэрэггүй. Уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд олон талаар нөлөөлж, ус, агаарын цэвэр байдал, бидний хүнсний аюулгүй байдал, байгалийн гамшгийн давтамж зэрэгт нөлөөлж байна. Мөн хумхаа зэрэг халдварт өвчний гаралтыг нэмэгдүүлж байгаа юм. ДЭМБ-ын тооцоолсноор, 2030-2050 он хүртэл уур амьсгалын өөрчлөлт нь, хоол тэжээлийн дутагдал, өвчний улмаас жилд ойролцоогоор 250,000 хүн нас барахад хүргэх болно гэжээ.
1. Шумуул (Culicidae овог)
Жилд 725,000-1,000,000 хүн нас бардаг
Маш том нөлөө бүхий маш жижиг амьтны тод жишээ. Жил бүр нас бардаг хүмүүсийн тоогоор шумуул хамгийн их нь бөгөөд жил бүр 725,000-аас 1,000,000 хүний амь нас хохирдог. Гэхдээ эдгээр жижиг шавжнууд хүмүүсийг устгах зорилготой биш, шууд устгахаас илүүтэй маш түгээмэл "өвчнүүдийг тээвэрлэгч" юм. Шумуул нь хүн, амьтны цусаар хооллохын зэрэгцээ хүнээс хүнд нян, вирус, шимэгч хорхойг зөөвөрлөж, халдвар үүсгэгч бодисыг дамжуулдаг. Шумуулаар дамждаг өвчнүүдээс хамгийн их нас баралттай нь хумхаа өвчин юм. Энэ өвчин нь маш өргөн тархсан, үхлийн аюултай тул хүн төрөлхтний түүх, тэр байтугай бидний хувьсалд гүн нөлөө үзүүлсэн ажээ.