
Та хүүхдүүддээ маш их хүч, сэтгэл зүрхээ зориулж, өөрийн мэддэг бүхнээ зааж, амьдралын бэрхшээлээс хамгаалж, тэдэнд баяр хөөр, аюулгүй байдлыг өгөхийг хүсч байгаа. Гэхдээ яг ямар чадварууд амжилттай хүүхдүүдийг бусад хүүхдүүдээс ялгаруулдаг болон мөн тэдгээр бусад хүүхдүүдэд эдгээр чадварыг хэрхэн эзэмшүүлэх талаар CNBC мэдээлжээ.
Калифорнийн Палм-Спрингст нөхөр, гурван хүүгийн хамт амьдардаг доктор Мишель Борба, судалгааныхаа явцад нэг чухал зүйл ойлгосон нь, хүн амжилттай болдог болохоос биш амжилттай байхаар төрдөггүй. Хүүхдэд хайр дүүрэн, аюулгүй, зөв орчин хэрэгтэй ч гэлээ, цэцэглэн хөгжихөд нь бие даах чадвар, компетент байдал, үйлдлийн эрх чөлөө маш чухал.Хүүхдийн чадвар хөгжлийг хамгийн их дэмждэг зан чанаруудын талаар олон судалгаа шинжилгээ хийсний дүнд тэрээр, дараах 7 чадварыг амжилттай хүүхдүүдийн үндсэн ялгаа гэж тодорхойлжээ.
Амжилттай хүүхдэд заавал хэрэгтэй 7 чадвар
1. Өөртөө итгэх итгэл
Хүүхэд амжилтаа өөрийн хүчин чармайлттай холбож ойлгох үед жинхэнэ итгэл бий болдог. Асуудлыг нь өөрийнх нь оронд шийдэхээс зайлсхий.
2. Энэрэх сэтгэл (Эмпатия)
Сэтгэл хөдлөлөө таних, бусдыг ойлгох, бусдад туслах чадвар. Сэтгэл хөдлөлийг нэрлэж, асуулт асууж, өөрийн мэдрэмжийг хуваалцах маягаар сурга.
3. Өөрийгөө хянах чадвар
Анхаарал, сэтгэл хөдлөл, үйлдлээ хянах. Анхаарал татах дохио, “зогс—бод—тайвшир” гэх паузуудыг хэрэглэдэг байх хэрэгтэй.
4. Үнэнч шударга байдал
Ёс суртахууны суурь. Хүүхдийн зөв үйлдлийг нэрлэн магтах нь үнэт зүйлсийг төлөвшүүлнэ.
5. Сониуч зан
Шинэ зүйл судлах хүсэл. Нээлттэй тоглоом, материал өгч, “Яагаад?”, “Яаж ажилладаг бол?” гэх мэт асуултаар сэтгэхүйг нь өдөөдөг байх.
6. Тууштай байдал
Шантрах үедээ ч үүргээ үргэлжлүүлэх чадвар. Том асуудлыг жижиг хэсэгт хувааж, нэг бүрчлэн шийдүүлж сургах.
7. Өөдрөг үзэл
Асуудлыг түр зуурын, даван туулж болох зүйл гэж харж сургах. Эцэг эхийн хандлага хүүхдэд шууд нөлөөлдөг.
Трампын засаг захиргаа, АНУ даяар цэцэрлэг, хүүхэд асрах төвүүдийн санхүүжилтийг түр хугацаагаар царцаах шийдвэр гаргалаа
Хоригт орсон хоёр улс, хариу арга хэмжээ авахын тулд АНУ-ын иргэдийг улсдаа нэвтрэхийг хориглов
АНУ-ын нисэх онгоцны буудлууд, олон улсын зорчигчдоос ДНХ-ийн дээж зэрэг биометрийн мэдээлэл цуглуулж эхлэв
Холбооны шүүх Medicaid мэдээллийн сангаас цагаачдын мэдээллийг ICE руу шилжүүлэхийг зөвшөөрөв
Цагаачлалын агентууд, агаарын тээврийн зорчигчдын мэдээллээс цагаачдын мэдээллийг авч, шууд нисэх онгоцны буудлууд дээр баривчилж байна
Амазон, Майкрософт болон бусад томоохон компаниуд 2025 онд 55,000 ажилтнаа цомхотгож, хиймэл оюун ухаанаар солив