December
1
2025
Anu.mn
Мэдээ
Гадаадын иргэд АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орохын тулд илүү их мөнгө төлөх шаардла ...
Гадаадын иргэд АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орохын тулд илүү их мөнгө төлөх шаардлагатай болно
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Гадаадын иргэд АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орохын тулд илүү их мөнгө төлөх шаардлагатай болно
Photo: IStock

Гранд Каньон, Йеллоустоун зэрэг АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочилох гадаадын жуулчид, 2026 оноос эхлэн нэмэлт төлбөр төлөх шаардлагатай болно хэмээн Трампын засаг захиргаа 11-р сарын 25-нд зарласан талаар CTV News мэдээлэв.

Тус улсын алдарт үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хариуцдаг АНУ-ын Дотоод хэргийн яам, 2026 оноос эхлэн олон улсын жуулчид хамгийн алдартай 11 цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэх стандарт төлбөрөөс гадна нэмэлт 100 доллар төлөх шаардлагатай болно. Мөн америкийн иргэдийн бүх цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэх боломжтой 80 долларын үнэтэй жилийн тасалбарын үнэ, гадаадын иргэдийн хувьд гурав дахин нэмэгдэж, 250 доллар болох аж.

АНУ-ын Дотоод хэргийн яамны нарийн бичгийн дарга Дуг Бургум, "Ерөнхийлөгч Трампын удирдлага Америкийн гэр бүлийг үргэлж нэгдүгээрт тавьдаг. Энэ арга хэмжээ нь, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг дэмжихийн зэрэгцээ, Америкийн татвар төлөгчид боломжийн үнээр нэвтрэх боломжийг хадгалах, харин гадаадын зочид, манай ирээдүй хойч үед зориулан манай цэцэрлэгт хүрээлэнг арчлах, хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг баталгаажуулж байна." гэж тайлбарлажээ.

Америкийн аялал жуулчлалын титэм эрдэнэс гэгддэг АНУ-ын албан ёсоор байгуулагдсан жаран гурван үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь, жил бүр хэдэн зуун сая жуулчдыг хүлээн авдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албаны мэдээлснээр 2024 онд бараг 332 сая хүн зочилжээ. Одоогоор жилийн тасалбарын стандарт үнэ нь иргэншлээс үл хамааран хүн бүрт 80 доллар байгаа юм.

Зарим цэцэрлэгт хүрээлэнгүүд нэг удаагийн айлчлалын төлбөрийг тээврийн хэрэгсэл тус бүрээс авдаг бол зарим нь хүн тус бүрээс авдаг; жилийн тасалбар нь эзэмшигч болон хэд хэдэн хамт яваа хүмүүст нь (парк бүрийн дүрмээс хамааран тоо нь өөр өөр байдаг) цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэх эрхийг олгодог. Жилийн тасалбар худалдаж авсан АНУ-ын бус оршин суугчид хамгийн алдартай цэцэрлэгт хүрээлэнгүүдэд (Флорида мужийн Эверглейдс, Мэн мужийн Акадиа, Калифорни мужийн Йосемит зэрэг) 100 долларын нэвтрэх хураамжаас чөлөөлөгдөх боловч. бусад хамт яваа жуулчид төлөх ёстой болж байна.

Энэхүү мэдэгдэхүйц үнийн өсөлт нь зөвхөн гадаадын иргэдэд хамаарах бөгөөд АНУ-ын иргэд болон байнгын оршин суугчдын хувьд үнэ нь өөрчлөгдөхгүй хэвээр байх аж.

Мөн тус яам, иргэддээ зориулсан "үнэгүй нэвтрэх эрхтэй эх оронч өдрүүд" байгааг тэмдэглэсэн бөгөөд үүнд, Ерөнхийлөгчийн өдөр, Ахмад дайчдын өдөр, Туг далбааны өдөртэй давхацдаг Трампын төрсөн өдөр зэрэг багтаж байгааг тэмдэглэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.