December
3
2025
Anu.mn
Мэдээ
Трампын “Алтан карт”: Хүсэлт гаргах төлбөр 15,000$, байнгын оршин суух зөвшөөрөл 1 сая дол ...
Трампын “Алтан карт”: Хүсэлт гаргах төлбөр 15,000$, байнгын оршин суух зөвшөөрөл 1 сая доллар байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Трампын “Алтан карт”: Хүсэлт гаргах төлбөр 15,000$, байнгын оршин суух зөвшөөрөл 1 сая доллар байна
Photo: Kent Nishimura / Reuters

Трампын захиргаа, “Алтан карт” хэмээх визийн шинэ хөтөлбөрөө 12-р сарын 18-наас эхлүүлэхэд бэлэн болоод байна. Уг картыг авахын тулд, өргөдөл гаргагчид 1 сая долларын хандив хэрэв корпораци бол 2 сая доллар өгч, мөн 15,000 долларын өргөдлийн төлбөр төлснөөр, АНУ-ын байнгын оршин суух эрх авч болно гэж “The Times of India” мэдээлэв.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон USCIS (АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба) нь, өргөдөл гаргагчид бөглөх I-140G маягтын ноорог хувилбарыг боловсруулсан бөгөөд Ерөнхийлөгчийн дэргэдэх Захиргааны-төсвийн удирдлагад батлуулахаар өргөн барьсан. Bloomberg-ийн мэдээлснээр, Цагаан ордон аль хэдийн хөтөлбөрийг дэмжжээ.

Тавигдах шаардлага

Хувь хүн $1 сая хандивласан тохиолдолд байнгын оршин суух эрхийн өргөдөл гаргаж болно.

Корпорацийн хувьд энэ хэмжээ $2 сая.

Өргөдлийн хураамж: Өргөдөл гаргагч бүр $15,000 (буцаагдахгүй).

Хөтөлбөрийг анх зарлахдаа Трамп, өдөрт 1000 “Алтан карт” олгоно гэж мэдэгдсэн ч, цагаачлалын хатуу бодлогын улмаас хөтөлбөр тодорхой хугацаанд анхаарлаас гараад байсан юм.

Харин одоо, 12-р сарын 18 ойртож буйтай холбоотой энэ хөтөлбөр эргэн идэвхжиж байгаа бөгөөд хандив өгсөн хүмүүсийг EB-1 (онцгой авьяастай) болон EB-2 (үндэсний ач холбогдолтой) ангиллын хүрээнд байнгын оршин суугч болгоно.

Визийн хөтөлбөрийн шинэ дэлгэрэнгүй мэдээлэл:

Өргөдлийг АНУ-ын Худалдааны яаманд гаргана.

$15,000-ийн хураамж буцаан олгогдохгүй

Хүсэлтийг USCIS, шинэ визийн ангиллын шаардлага хангасан эсэхийг үнэлнэ.

Шалгалтаар хандивын эх үүсвэр хууль ёсны эсэхийг нягтлана.

Хүсэлтийг баталсны дараа визийн дугаар олгогдмогц консулын ярилцлага хийгдэнэ.

Ингээд АНУ-д нэвтэрч, хууль ёсны байнгын оршин суугч статус авна.

$5 саяын виз гэж юу вэ?

“Платинум карт” нэртэй энэ хөтөлбөр, “Алтан карт”-ын анхны үнэтэй адил $5 сая гэж зарлагдаж байсан. Энэ картыг эзэмшигчид, АНУ-д жилийн 270 хүртэлх хоног татвар төлөхгүйгээр оршин суух боломжтой (гадаадаас олсон орлогод хамаарна).

Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл бага байгаа ч, хүссэн хүмүүс урьдчилсан дараалалд бүртгүүлэх боломжтой байгаа аж.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.