August
18
2022
Anu.mn
Мэдээ
2050 он гэхэд Америкчуудын гуравны нэг нь “экстрим” халуун бүсэд амьдрах болно.
2050 он гэхэд Америкчуудын гуравны нэг нь “экстрим” халуун бүсэд амьдрах болно.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
2050 он гэхэд Америкчуудын гуравны нэг нь “экстрим” халуун бүсэд амьдрах болно.
Portugal Resident

Шинэ гарсан судалгаагаар, 100 сая хүртэлх Америкчууд дулааны индекс цельсийн +50 хэмээс давсан "хэт халуун" бүсэд амьдрах болно гэж theguardian.com мэдээлжээ.

8-р сарын 15-нд нийтлэгдсэн сэтгэл түгшээм энэхүү шинэ судалгаагаар, 2053 он гэхэд АНУ-ын эх газрын өргөн уудам нутгийн зарим хэсгээр олон долоо хоногийн турш цельсийн +38 хэм хүрч халах, удаан үргэлжилдэг, аюултай халуун цаг агаар тогтно.
Ашгийн бус байгууллага First Street Foundation нь өгөгдөл мэдээллүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр, 30 жилийн дараа гэхэд Америкчуудын бараг гуравны хоёр нь буюу гол төлөв Өмнөд болон Төвийн мужуудын оршин суугчид хэт халах эрсдэлтэй бүсэд амьдрах болно гэж урьдчилан таамаглаж байна.
“Цаг агаар, орчины өөрчлөлт гэдгийг тодорхойлбол, энэ нь уур амьсгал илүү дулаан температуртай болохыг болон агаарын чийгшил өөрчлөгдөхийг хэлж байгаа бөгөөд энэ нь дулааны давалгааны нөлөөг улам нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлдэг байна” гэж судалгаанд дурджээ.

Энэ жил хэд хэдэн мужуудад ажиглагдсан хэт халууны давалгаа 2053 он гэхэд хэвийн үзэгдэл, хэмжээнд тооцогдох болно. Өнөөдрийн байдлаар хүн амын 46% нь цельсийн +38 хэмээс дээш халуун температуртай дор хаяж дараалсан гурван өдрийг жил бүр өнгөрүүлж байгаа бол энэ зууны дунд үед энэ үзүүлэлт нь 63% хүртэл өснө.
АНУ-ын нийт өмнөд хэсгээр жилд энэ халалт 20 хоногоор уртасна. Мөн аль хэдийн хэт халалтын давалгаанд өртөж байгаа Техас, Флорида мужуудын зарим хэсгүүдэд халууны индекс дээрх үзүүлэлтээс давж жилд 70-аас дээш хоног дараалан хэт халуун үргэлжилдэг болох магадлалтай гэжThe Post судалгаан дээр үндэслэсэн мэдээлэл гаргажээ.

Техасын байгаль хамгаалах “Хьюстоны эрүүл хотууд” хөтөлбөрийн захирал Жайме Гонзалес, "Бид зуны хэт халууныг туулж, хугацаа нь цаашид улам уртсах тухай, мөн энэ нь өдөр тутмын амьдралд нөлөөлж, хүндрэл, саад учруулах талаар нухацтай авч үзэхээс өөр аргагүй байдалд байна гэж ярив.

Аризона, Флорида, Техас зэрэг өмнөдийн мужууд хамгийн их хохирол амсах магадлалтай байгаа, гэтэл эдгээр мужуудад сүүлийн жилүүдэд шинэ оршин суугчдын ирж суурьших шилжилт хөдөлгөөн ихсэж байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс ирээдүйд 100 сая америкчууд экстрим буюу хэт халууны бүсэд амьдарна гэсэн үг бөгөөд First Street Foundation-ын тооцоолсноор жилд нэг өдөр дулааны индекс цельсийн +50 хэмээс давна, мөн үүнээс олон хоног ч үргэлжилж болох магадлалтай байна гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.

Мөн түүнчлэн, "Хэт халуун нь байгалийн бүх гамшигт үзэгдлүүдээс хамгийн их үхэлд хүргэдэг хор уршигтай үзэгдэл бөгөөд First Street-ийн загварын гол зорилго нь хүний ​​аюулгүй байдалд заналхийлж буй хэт халууныг тодорхойлох явдал юм" гэж тайланд дурджээ.

Үл хөдлөх хөрөнгийн эзэд өөрсдийн хөрөнгийн эрсдэлийн хүчин зүйлээ хот, мужийн зип кодыг ашиглан, цаг уурын түүхийн болон одоогийн температурын мэдээлэл,цельсийн +50 хэмээс дээш гурван хоног ба түүнээс дээш халах магадлалын хувь, мөн ойрын 30 жилийн өсөлтийн хурдны таамаглалыг агуулсан тус сангийн гаргасан тайлангийн хамт нийтэлсэн интерактив хэрэгслийн тусламжтай олж мэдэх боломжтой. Жишээлбэл, Флорида мужийн Майами хотыг цаг уурын гамшигт байдлын голомт, далайн түвшин эрчтэй нэмэгдэж буй бүс гэж мэргэжилтнүүд байнга тооцдог, гэтэл энэ хотод одоогийн байдлаар 30 жилийн өмнөхтэй харьцуулахад 4% -ийн өөрчлөлт гарсан байгаа нь харагддаг бол харин энэ зууны дунд үе буюу 2050-д онд 82%, Техас мужийн Хьюстон дахь эрсдэл мөн жаран жилийн хугацаанд 14% -иас 91% хүртэл тус тус өсөх магадлалтай байгаа аж.

Уур амьсгалын хямралын нөлөөгөөр зуны хэт халалт нь, меланома зэрэг үхэлд хүргэж болзошгүй арьсны хорт хавдрын өвчлөл нэмэгдэхэд хүргэнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.