July
4
2025
Anu.mn
Мэдээ
3D хэвлэмэл байшин
3D хэвлэмэл байшин
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
3D хэвлэмэл байшин
Photo: Shutterstock

Калифорнийн сэтгүүлч Бриттани Чанг, Техас мужийн Остин дахь тансаг зэрэглэлийн 3D хэвлэмэл байшинд нэг шөнийг өнгөрөөсөн бөгөөд энэ технологийг, байшин барих ирээдүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлснийгInsider мэдээлэв.

Гуравдугаар сарын эхээр 3D хэвлэмэл байшин барьдаг Icon компани, Техас мужийн Остин хотод 186 метр квадрат талбай бүхий 3D хэвлэмэл байшин House Zero-г танилцуулсан бөгөөд цаг агаар, тоног төхөөрөмжийн асуудлаас хамааралгүйгээр байшингийн ханануудыг найман өдрийн дотор нэгэн зэрэг хэвлэснийхээ дараа багийнхан, цонх, хаалга, цахилгаан, сангийн холболт болон бусад ажлуудыг таван сард хийж дуусгасан байна. Icon, сэтгүүлчБриттани Чангийг гурван унтлагын өрөө, 2 угаалгын өрөөтэй шинэ байрандаа хонохыг урьж танилцуулжээ. Чанг, “Өвөрмөц, муруй мөхлөгтэй өнцөг булантай бетон хана, өндөр чанартай өнгөлгөө зэрэг нь, House Zero-г түүний орж үзсэн хамгийн сонирхолтой дизайнтай байшингийн нэг болгож байна. Байшинг 3D-р хэвлэх аргыг, үзэсгэлэнтэй, тохилог байшингуудыг бий болгох, технологийн гайхалтай ажиллагаатай барилгын арга гэж үзэж байна” гэж бичжээ.

3D хэвлэмэл байшинг сонирхогчид уг технологийг, орон сууцны хомсдлыг арилгах, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх арга гэж үздэг. 3D хэвлэх арга нь, орон сууцыг хямд, хурдан, материалын хэмнэлттэй, бага хөдөлмөр зарцуулан барих боломжийг олгодог.

Lake Flato Architects-ийн тусламжтайгаар бүтээгдсэн уг байшинг, үзэсгэлэнгийн байшин болгохоор төлөвлөж, хөрөнгө оруулагчид, олон нийт, сэтгүүлчид цуглардаг газар болгон, хэвлэх ажиллагааны цар хүрээ, практик байдлыг харуулах зорилготой байсан гэж Icon-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жейсон Баллард ярьжээ.

Чанг, "Үзэсгэлэнт интерьер дизайн, мохоо мөхлөгт өнцөг булуантай бетон хана нь миний 3D хэвлэмэл байшингийн хүлээлтийг хамаагүй давсан. Би өмнө нь олон давхаргат мохоо өнцөг, булантай ханыг хэзээ ч харж байгаагүй. Одоо би дараагийн байшиндаа ийм зүйлийг хүсч байна. Энэ нь, зөвхөн гоо зүйн шалтгааны улмаас биш, ийм хэлбэр нь орон зайн байгалийн хуваагдал болж, байшингийн бүтцийг бэхжүүлдэг гэж тайлбарласантай холбоотой.Би эхний хэдэн цаг өвөрмөц ханыг байнга харж байсан ч, дараа нь дассан. Надад тухтай, амьдрахад тохиромжтой санагдсан.” гэсэн байна. Тэрээр, олон тооны залгуурууд, тод гэрэл, чөлөөтэй орон зай зэрэг нь миний хүсч байсан зүйл байсан. Түүнийг бусад өндөр зэрэглэлийн байшингаас ялгах цорын ганц онцлог нь, олон давхраатай, муруй өнцөг булантай хананууд байсан" гэж бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.