Суралцах сургуулиа сонгоход, тухайн сургууийн байршил, боловсролын байгууллагын нэр хүнд, санал болгож буй хөтөлбөр зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Үүний зэрэгцээ бас нэг чухал хүчин зүйл бол, коллежийн хотхоны аюулгүй байдал юм гэж Men's Journal бичжээ.
Саяхны судалгаагаар Калифорнийн их сургууль байрладаг Беркли (Калифорни), АНУ-ын хамгийн аюулгүй коллежийн оюутны хохоноор тодорчээ.
Судалгааг wasatchdefenselawyers.com сайт нийтэлсэн бөгөөд сургуулиудын, хамгийн аюултай оюутны хотхонуудыг мөн нэрлэсэн байна.
10,000 хүнд ногдох гэмт хэргийн түвшингээр хамгийн аюултай 10 оюутны хотхонуудын жагсаалт:
Гейнсвилл, Флорида (179)
Тускалуза, AL (149)
Темп, АЗ (136)
Нью Хейвен, CT (126)
Итака, Нью-Йорк (120)
Логан, UT (112)
Айова хот, IA (109)
Cedar City, UT (91)
Зүүн Лансинг, Мичиган (90)
Блүүмингтон, IN (85)
Ингэснээр Флоридагийн Их Сургууль байрладаг Гейнсвилл аюултай оюутны хотхонуудын жагсаалтын нэгдүгээрт, Алабамагийн Их Сургуулийн Тускалуза хоёрт бичигдэж байна.
Жагсаалтад Калифорнийн сургуулиудын оюутны хотхонууд байхгүй, харин Ютагийн олон хотхонууд байна. Үүнд,Ютагийн их сургууль, Өмнөд Ютагийн их сургуулийн оюутны хотхонууд оржээ.
Харин Флоридагийн Гейнсвилл оюутны хотхон, олон тооны зөрүүгээр аюульай жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн. Флорида бол амьдрахад таатай газар бөгөөд Гаторс (Флоридагийн их сургуулийн багуудын хоч) багийн спортын амжилт нь сайн тал болдог ч, тус улсын хамгийн аюултай коллежийн оюутны хотхон гэсэн нэр нь, оюутнуудынанхаарах бас нэг чухал хүчин зүйл болж байгаа юм.