Харвардын Анагаах Ухааны Сургуулийн хөгшрөлтийн эсрэг судалгааны ахлах Дэвид Синклэрээр ахлуулсан хэсэг эрдэмтэд, зарим химийн бодисуудын холимог нь бие махбод дахь эсийн хөгшрөлтийг ердөө дөрөвхөн хоногийн дотор буцаах боломжтой гэсэн өгүүлэл нийтэлснийг Science Alert мэдээлэв.
Одоогоор нотлох баталгаа нь зөвхөн лабораторид, хүний эд эс дээр хийгдэж байгаа бөгөөд амьтад болон хүндээр хийх туршилт хараахан шийдэгдээгүй байгаа аж.
Гэхдээ энэ судалгааны үндэслэл нь ихээхэн сонирхолтой ч, эд эсүүдийн цагийг эргүүлж чадах нь насжилттай холбоотой эрүүл мэндийн хүчин зүйлийг сайжруулж чадна гэсэн үг биш юм.
Синклэйр болон бусад 17 судлаачдаас бүрдсэн багийнхан, "Бид долоо хоног хүрэхгүй хугацаанд бүхэл геномын хуулбар болон урвуу транскриптомийн насыг сэргээдэг зургаан химийн бодисоос бүрдэх коктейлийг тодорхойлсон. Тиймээс насыг буцаах замаар залуужуулах аргыг, зөвхөн генетикийн аргаар бус бас химийн аргаар ч хийж болно." гэж үзэж буйгаа бичжээ. Харин хүний нас ахих тусам эсүүд мэдээлэл,, ялангуяа эпигенетик мэдээллүүдээ алддаг болохыг баталсан судалгаатай холбоотой, энэ арга ихээхэн маргаан үүсгээд байна.
Хөгшрөх тусам бидний эсүүд, үр хөврөл байх үеийн хязгааргүй чадвартай байх үеэ алдаж, зөвхөн нэг төрлийн эс болон хувирч, улмаар хөгширч, үйл ажиллагаа, чадвараа алдаж байдаг.
2012 онд Шинья Яманака, Жон Гурдон нар энэ үйл явцыг хэрхэн эргүүлж болохыг харуулсан судалгаагаараа Нобелийн шагнал хүртэж байжээ. Тэд хөхтөн амьтдад Яманака хэмээн нэрлэсэн хүчин зүйл (OCT4, SOX2, KLF4)-ийг идэвхжүүлснээр, насанд хүрэгчдийн эсийг хязгааргүй боломж бүхий плюрипотент үүдэл эс болгон хувиргаж болохыг олж тогтоосон. Хэдэн жилийн дараа судлаачдын баг, хулганууд дээр эдгээр Яманака хүчин зүйлийг түр зуур идэвхжүүлэхэд, мэрэгч амьтдыг эрүүлжүүлж байгааг харуулж байв.
Тэр цагаас хойш, хүний эсийг хязгааргүй, зогсошгүй хуваагдах боломжтой болгодог, мөн эсийг хорт хавдар болгохэрсдэлтэй уг аргыг эрдэмтэд зогсоо зайгүй туршсаар байгаа бөгөөд Синклерийн лаборатори, Яманакагийн хүчин зүйлийг ашиглан харааны мэдрэл нь гэмтсэн хулгана, сармагчнуудын алсын харааг сэргээхэд, ирээдүйтэй үр дүнд хүрсэн байна. Гэхдээ энэ бүх ажилд генийн эмчилгээ ордог. Яманака хүчин зүйлийн генийг вирусээр дамжуулан нэвтрүүлэх арга нь үнэтэй, маргаантай, хүндрэлтэй байдаг.
Асуудал нь, эмийн эмчилгээ эсвэл бусад эмчилгээнд тухайн химийн бодисуудыг ашиглах аргыг боловсруулжижил үр дүнд хүрэх арга замыг олох явдал байсныг Синклэйр хийсэн гэж үзэж байна. Тэрээр, "Саяхныг хүртэл бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол, хөгшрөлтийг удаашруулах явдал байсан. Харин бидний хийсэн зүйл, хөгшрөлтийг буцаах боломжтой гэдгийг харуулж байна. Энэ үйл явц өмнө нь, генийн эмчилгээг шаарддаг байснаас өргөн хэрэглээг хязгаарлаж байсан. Үүнийг шийдэхийн тулд манай баг залуу эсийг хөгшрөлтийн эсээс ялгах системийг зохион бүтээсэн” гэжээ.
Тэд зөвхөн, хөгшрөлттэй холбоотой генетикийн хүчин зүйлсийг судлахын оронд, нуклеоцитоплазмын (NCC) уургуудын хуваагдлын хурдыг бодит цаг хугацаанд судалж үзэхэд, хуучин эсүүдийн цөмийн мембран гоожиж байдаг нь харагдсан. Энэхүү скринингийн аргыг ашиглан багийнхан химийн бодисын зургаан өөр коктейлийг ашиглан, хүний эс дэх хөгшрөлтийн NCC-ийн хурдыг өөрчилж, залуу эстэй дахин адилхан болгох боломжтойг олж мэдсэн байна. Тус багийнхан эдгээр коктейлийн жорыг одоохондоо нууцалж байгаа боловч, Синклэйр, нийтлэл хэвлэгдсэнээс хойш, илүү олон "залуужуулах коктейль" олсон гэж твиттер хуудсандаа бичжээ.
Судалгааны эргэн тойрон дахь маргаан нь үнэндээ судалгаатай холбоотой биш бөгөөд харин тэдний, амьтад дээр туршиж үзээгүй ч, хөгшрөлтийн эсрэг үрэл хийсэн гэх мэдэгдэл шуугиан тариад байгаа юм.
Синклэйр, "Энэ шинэ нээлт нь харааг сайжруулахаас эхлээд насжилттай холбоотой олон өвчнийг үр дүнтэй эмчлэх, мөн тухайн эмээр хөгшрөлтийг буцаах хүртэлх гайхалтай боломжийг санал болгож байна" гэж тайлбарлажээ.
Гэвч судлаачид эсийг илрүүлэх шинэ арга нь ирээдүйтэй гэж үзэж байгаа ч, ийм дүгнэлт хийхэд эрт байна гэж үзсэн байна.
Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны төвийн лабораторийг удирддаг биогеронтологич Мэтт Каеберлейн судалгааны үр дүнг хэтрүүлэн дүгнэх нь эрсдэлтэйг анхааруулаад, "Энэ бол эпигенетик төлөв байдлын прокси ашиглан нэг эсийн шугамыг шалгах шинэ аргын урьдчилсан тайлан юм. Эд, эрхтэн, бүх амьтныг дахин програмчлах нотолгоо байхгүй. Гэхдээ юутай ч, бидний олонхи нь урьд өмнөх үеийнхнээсээ илүү урт насалж байна. Судлаачид биднийг эрүүл байлгахад туслах арга замыг үргэлж эрэлхийлсээр ирсний, эхний чухал алхам энэ байж магадгүй юм. Бид үүнд туйлын болгоомжой хандах хэрэгтэй." гэж бичжээ.