6-р сарын 30-нд Дональд Трамп, хязгаарлагдмал тоотой фирмийнхээ сүрчигийг худалдаанд гаргаснаа зарласан гэж Mediaite мэдээлэв. Харин Independent сонин түүнийг, ерөнхийлөгчийн албан тушаалаа ашиглан янз бүрийн бараа бүтээгдэхүүн гаргаж, сурталчлах замаар баяждаг. Мөн Newsweek, ардчилсан улстөрчид үүнийг "гутамшиг” гэж үзэж буйг иш татан нийтлэжээ.
"Трампын үнэр энд байна. Энэ сүрчиг, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялалт, хүч чадал, амжилтыг илэрхийлдэг учраас "Ялалт 45-47" гэж нэрлэсэн. Өөртөө нэг шил авч, хайртай хүмүүстээ дахин нэгийг авч өгөхөө бүү мартаарай. Хөгжилтэй байж, таашаал авч, хожиж, ялж яваарай!" " гэж 47 дахь ерөнхийлөгч Truth Social сайтдаа нийтэлжээ.
Уг сүрчиг нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хувилбартай бөгөөд 100 мл-ийн савтай, 249 долларын үнэтэй байх болно.
“Трамп сүрчиг”-ийн талаар, сүрчигний үнэлгээний Fragrantica сайтын хэрэглэгчид эрэгтэйчүүдэд зориулсан хувилбар нь, кардамон, шимтэглээ цэцэг, фужерийн ноотуудыг агуулсан бөгөөд ерөнхийдөө модлог, халуун ногоотой, анхилуун үнэртэй. Харин цагаан, алтадмал савтай эмэгтэй сүрчигийг "цэцэгсийн үнэрийг, цитрусын тэсрэлттэй үнэртэй хослуулсан тансаг үнэр" гэж бичжээ.
Трамп сүүлийн үеийн ихэнх ерөнхийлөгчөөс ялгаатай нь, албан тушаал хаших үеийн ёс зүйн амлалтад гарын үсэг зураагүй юм. Энэ сүрчиг нь түүний засгийн эрхэнд эргэн ирснээсээ хойш ерөнхийлөгчийн тавцанг ашиглан сурталчилж байсан олон бүтээгдэхүүний зөвхөн нэг нь юм.
6-р сарын 30-нд 47 дахь ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид энэхүү сүрчигийг олон нийтийн сүлжээгээр худалдаанд гаргасныг шүүмжилсээр байна.
"Крипто луйвраас эхлээд үл хөдлөх хөрөнгийн наймаа, Трамп утас, одеколон хүртэл хийж, тэр өөрийгөө болон гэр бүлээ баяжуулахын тулд ерөнхийлөгчийн албан тушаалыг ашиглахаа хэзээ ч зогсоогоогүй" гэж Платформ X дээр Трампын эсрэг Бүгд найрамдахчуудын бүлэг бичжээ. "Нэр дэвшигч Жимми Картер, ашиг сонирхлын зөрчлөөс айсандаа самрын фермээ зарж байсан гэдгийг санаарай" гэж харилцааны зөвлөх Родерика Апплвайт бичсэн бол, Сенатор Марк Уорнер, D-Va., X платформ дээр: “Нам нь олон сая хүний эрүүл мэндийн даатгалыг хураахаар санал өгч байхад, Трамп сүрчигээ сурталчилж байна.", Д-Пенсильвани мужийн төлөөлөгч Брендан Бойл мөн X дээр, "Трамп болон түүний Бүгд найрамдах намын зүтгэлтнүүдээс болж сая сая америкчууд удахгүй эрүүл мэндийн даатгалаа алдах болно. Тэгэхэд манай ерөнхийлөгч юунд анхаарлаа хандуулж байна вэ? Халаасандаа юу?" гэх зэргээр шүүмжилсэн байна.