July
23
2025
Anu.mn
Мэдээ
Сенат, Цагаачлалын албаны шинэ даргаар Жозеф Эдлоуг батлав
Сенат, Цагаачлалын албаны шинэ даргаар Жозеф Эдлоуг батлав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Сенат, Цагаачлалын албаны шинэ даргаар Жозеф Эдлоуг батлав
Photo: Brandilyon | Dreamstime.com

2025 оны 7-р сарын 15-нд АНУ-ын Сенат, Жозеф Эдлоуг АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны (USCIS) захирлын албан тушаалд томиллоо. Энэ тухай тус агентлаг албан ёсны хуудсандаа мэдэгдсэнийг Bloomberg мэдээлэв.

"USCIS-д захирлаар буцаж ирсэнээ нэр төрийн хэрэг бөгөөд хариуцлага гэж үзэж байна. Миний бие хууль ёсны цагаачлалын тогтолцооны бүрэн бүтэн байдлыг сэргээж, нийгэм, улс орныхоо аюулгүй байдлыг хангах Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр амжилттайгаар хэрэгжихийг тэсэн ядан хүлээж байна. Өнөөдөр USCIS-ийн шинэ эрин үе эхэлж байна. Бид хамтдаа, есдүгээр сарын 11-ний аймшигт террорист халдлага, аюул заналхийллийн дараа байгуулагдсан агентлагийн зорилгыг биелүүлэхийн төлөө урагшлах болно." гэж Жозеф Эдлоу хэлсэн үгэндээ мэдэгджээ.

Эдлоу нь, засгийн газар болон хувийн хэвшилийн аль алинд нь цагаачлалын бодлогын талаар арвин туршлагатай хүн юм. Тэрээр USCIS-ийн бодлого хариуцсан дэд захирал, ерөнхий зөвлөх, АНУ-ын Хууль зүйн яамны Ерөнхий прокурорын туслах, Конгрессын гишүүн Раул Р.Лабрадор болон Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооны зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрээр мөн Америкийн шинэчлэлийн төв болон Өв санд зочин эрдэмтэн байсан бөгөөд Эдлоу Групп ХХК болон Жозеф Эдлоу ХХК-ийн хуулийн фирмийг үүсгэн байгуулсан ажээ. Тэрээр ажлын гараагаа АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын (ICE) хуульчаар эхэлсэн бөгөөд USCIS-ийн ажилтнууд түүнийг уг байгууллагыг дотроос нь мэддэг удирдагч гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг байна.

Эдлоугийн удирдлаган дор USCIS нь, H-1B визний (өндөр технологийн хүмүүс) онлайн бүртгэлийн системийг эхлүүлж, технологийн салбарт ихээхэн ашиглагддаг жилийн сугалаанд оролцох босгыг бууруулсан. Мөн визний хөнгөлөлтийн хураамжийг нэмэгдүүлэх шинэ журам батлагдсан ажээ.

Эдлоу, Байдены орогнол олгох бодлогыг шүүмжилсэн захидалд гарын үсэг зурж, Мексикийн хил дээрх сонсголын үеэр Бүгд найрамдах намын шинжээчийн хувиар Конгресст мэдүүлэг өгөх үедээ, 46 дахь Ерөнхийлөгч Жо Байденыг хүмүүнлэгийн өршөөл үзүүлэх эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгаж байжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.