July
20
2025
Anu.mn
Мэдээ
Хоригдлуудаасаа ч олон харуулуудтай Гуантанамо руу, ямар улсуудын хууль бус цагаачдыг илгэ ...
Хоригдлуудаасаа ч олон харуулуудтай Гуантанамо руу, ямар улсуудын хууль бус цагаачдыг илгээж байгаа вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хоригдлуудаасаа ч олон харуулуудтай Гуантанамо руу, ямар улсуудын хууль бус цагаачдыг илгээж байгаа вэ?
Photo: Marko Bukorovic | Dreamstime.com

Трампын засаг захиргаа Кубын Гуантанамо дахь тэнгисийн цэргийн баазыг ашиглан дэлхийн 26 орны олон арван гадаадын иргэн, тэр дундаа хүнд гэмт хэрэгт холбогдсон иргэдийг саатуулж байна гэж CBS News мэдээлэв.

Трампын засаг захиргаа Гуантанамо дахь шоронг, цагаачдын хорих төв болгон хувиргах хүчин чармайлтынхаа хүрээнд, Африк, Ази, Карибын тэнгис, Европын орнуудаас хоригдлуудыг шилжүүлсэн бөгөөд энэ баазад эхэндээ Латин Америкын албадан гаргахыг хүлээж буй Испани хэлтэй цагаачдыг голчлон байрлуулж байжээ.

Долдугаар сарын 8-нд АНУ-ын Дотоодыг хамгаалах яамны ажилтнууд Гуантанамод хоригдож буй иргэдийн нэрс, гэмт хэргийн түүхийг бүрэн эхээр нь нийтэлсэн байна. Жагсаалтаас харахад Гуантанамод, Антарктидаас бусад бүх тивийн хоригдлууд хоригдож байна.

Баривчлагдсан хүмүүсийн дунд Бразил, Хятад, Колумб, Доминикан, Эль-Сальвадор, Этиоп, Гватемал, Гаити, Гондурас, Энэтхэг, Ямайка, Кени, Либери, Маршаллын арлууд, Микронез, Мьянмар, Никарагуа, Нигери, Перу, Румын, Орос, Сент Венез, Нэгдсэн Вант Улс, Китвэс, Невес, Румын, Сомали, Их Британи, Венесуэл, Вьетнамын иргэд байгаа юм.

Дотоодыг хамгаалах яамнаас нэрсийг нь өгсөн эдгээр баривчлагдсан хүмүүс хүн амины хэрэг, бэлгийн хүчирхийлэл (үүний дотор хүүхдийн эсрэг), хүүхдийн садар самууныг сурталчилсан, зэвсэг хэрэглэн танхайрсан, хүн хулгайлах хэрэг, хар тамхи хууль бусаар хил давуулсан, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял шийтгүүлсэн байна. Бүгдийг албадан гаргах эцсийн тушаалтай гэж Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдэв. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг "өндөр эрсдэлтэй" хоригдлууд гэж ангилж, Гуантанамо дахь хорих IV цогцолборт хорьдог. Хүнд ялгүй эсвэл бага жилтэй хүмүүсийг “эрсдэлтэй” хоригдлуудад тооцож, Цагаачлалын асуудлыг шийдвэрлэх төвд байрлуулдаг. АНУ-ын албаны хүний мэдээлснээр, Гуантанамод 72 гэмт хэрэгтэн цагаач хоригдож байгаагийн 58 нь өндөр эрсдэлтэй, 14 нь бага эрсдэлтэйд тооцогддог байна. Захиргаа энэ байгууламжийг хоёрдугаар сарын эхээр хууль бус цагаачдыг саатуулахад ашиглаж эхэлсэн. Тус баазад, Батлан хамгаалах яамны 520 гаруй ажилтан, Дотоодыг хамгаалах яамны 130 орчим ажилтан ажиллаж байна. Харин 663 цагаач хоригдож байгаа нь төлөвлөсөн 30,000 хүнээс хамаагүй бага байгаа ажээ.

Мөн албадан гаргасан 200 гаруй Венесуэлчүүдийг илгээсэн Эль Сальвадорын шорон болон Флорида мужийн Эв-Лагад шорон байгуулсан.

Гуантанамог цагаачдыг баривчлах зорилгоор ашиглаж байгаа нь шийтгэл гэхээсээ илүү иргэний шинжтэй байгаа нь Ардчилсан намын зарим гишүүд болон хүний эрхийн төлөө тэмцэгчдийн санааг зовоож байна. Эрүүдэн шүүж, хүчирхийлэлд өртөж байсан хоригдлуудыг тодорхойгүй хугацаагаар баривчлан саатуулж байгаатай холбогдуулан тус бааз хорин жилийн турш маргааны төвд байсаар ирсэн. Мөн Гуантанамог цагаачдыг саатуулах төв болгон хувиргах зардал их байгааг шүүмжилдэг. АНУ-ын Батлан хамгаалах яам (DoD) дөрөвдүгээр сарын 8-ны байдлаар Гуантанамо руу хоригдлуудыг тээвэрлэхэд 21 сая доллар зарцуулсан байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Гуантанамод, цагаачдыг хорих нь шийтгэл бөгөөд хууль бус гэж үзэж байна. Холбооны хуулиар засгийн газар албадан гаргахыг хүлээж буй хүмүүсийг АНУ-аас гадуур байлгахыг хориглодог бөгөөд бааз нь Кубад байрладаг. АНУ олон арван жилийн турш тус баазыг түрээсэлж ирсэн гэдэг ч, Кубын одоогийн засгийн газар АНУ-аас удааны хугөцааны турш ашиглалтын төлбөр авахгүй байгаа, мөн түрээслүүлэхээс татгалзаж, баазыг буцааж өгөхийг шаардаж байгаа аж.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.