July
24
2025
Anu.mn
Мэдээ
АНУ-д ирэх жуулчид нэмэлт визний хураамж 250 доллар төлдөг болно
АНУ-д ирэх жуулчид нэмэлт визний хураамж 250 доллар төлдөг болно
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д ирэх жуулчид нэмэлт визний хураамж 250 доллар төлдөг болно
Photo: Mahmoud Suhail | Dreamstime.com

АНУ-д жуулчлахаар ирсэн хүмүүс Трампын засаг захиргаанаас саяхан баталсан "Big Beautiful Act"-ийн заалтын дагуу, "визний үнэнч шударга байсны хураамж" төлөх шаардлагатай болно гэж CNBC мэдээлэв.

Уг хураамж нь тус улсад ирж буй цагаачлалын бус визтэй хүмүүст хамаарах бөгөөд үүнээс татгалзах боломжгүй. Гэхдээ уг заалтын дагуу аялагчид дараа нь хураамжаа буцаан авах боломжтой байна.

2025 оны санхүүгийн жилийн хувьд (2024 оны 10-р сарын 1-ээс 2025 оны 9-р сарын 30 хүртэл), хураамж нь дор хаяж 250 доллар байна гэж яригдаж байгаа хэдий ч, Дотоодын аюулгүй байдлын хороо үүнээс илүү өндөр ханш тогтоох эрхтэй байдаг байна . Цаашид энэхүү визний үнэн шударгын хураамжийг инфляцид индексжүүлэх аж.

Энэ хураамж нь жуулчид, бизнес аялагчид, олон улсын оюутнууд зэрэг цагаачлалын бус виз авах шаардлагатай бүх хүмүүст хамаарна. Визээс чөлөөлөх хөтөлбөрийн дагуу АНУ-д нэвтэрч буй Австрали, Япон болон Европын зарим орны иргэд хураамж төлөхгүй.

Хуулийн дагуу, виз гарсны дараа уг хураамжийг төлнө. Тиймээс виз олгохоос татгалзсан хариу авсан хүсэлтгаргагчид энэ хураамжийг төлөх шаардлагагүй бөгөөд ердийн визний хураамж дээр нэмэгдэнэ гэж хуульд тусгайлан заасан байна.

Жишээлбэл, 205 доллар төлдөг H-1B виз нь гарсан хүсэлт гаргагч, шинэ хураамжийн хамт нийт 455 доллар төлөх болно.

Мөн Big Beautiful хуулиар, 6 доллараас 24 доллар болж өссөн орж, гарч буй бүх хүмүүс бөглөх шаардлагатай I-94маягтын хураамж дээр нэмэгднэ.

Энэхүү төлбөрийг буцаан авахын тулд виз эзэмшигчид, зөвшөөрөлгүй ажиллахгүй байх, визний хугацаагаа таваас дээш хоног хэтрүүлэхгүй байх зэрэг визнийхээ нөхцөлүүдийг дагаж мөрдөх ёстой бөгөөд зөвхөн визний хугацаа дууссаны дараа буцаан олголт хийгдэх боломжтой.

Одоогийн байдлаар уг хураамж хүчин төгөлдөр болоогүй мөн яг хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна. Хуулиараа Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) хураамжийг авах ёстой ч, тус агентлаг виз мэдүүлэх, олгох болон сунгалтад хяналт тавьдаггүй. Визний хугацааг үнэн шударгаар мөрдүүлэх зүрилготой уг хураамжийг хэрэгжүүлэхийн тулд агентлаг хоорондын зохицуулалт шаардлагатай байгаа бөгөөд олон төрлийн виз нь урт хугацаатай байдаг тул Конгрессын Төсвийн албанаас, энэ хураамжийн буцаан олголтын хүсэлтийг цөөн тооны хүмүүс гаргана. Мөн Төрийн департамент буцаан олголтын үйл явцыг бий болгоход хэдэн жил шаардагдана. Энэ хураамжтай холбоотой, 2025-34 он хүртэлх хугацаанд төсвийн орлого нэмэгдэж, төсвийн алдагдал 28.9 тэрбум ам.доллараар буурна гэж үзжээ. Энэ хууль нь манай цагаачлалын тогтолцооны бүрэн бүтэн байдлыг сэргээхэд шаардлагатай арга хэмжээ, нөөцийг бүрдүүлнэ гэж Дотоодын аюулгүй байдлын яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Ихэнх виз эзэмшигчид визний хугацаагаа хэтрүүлдэггүй. Конгрессын судалгааны албаны мэдээлснээр, 2016-2022 оны санхүүгийн жилүүдэд, жуулчдын дөнгөж 1-2 хувь нь визний хугацаа хэтрүүлсэн байна. Гэсэн хэдий ч, АНУ-д байгаа 11 сая орчим зөвшөөрөлгүй цагаачдын 42% нь, хууль ёсоор нэвтэрсэн боловч визний хугацаагаа хэтрүүлсэн хүмүүс байдаг байна.

Энэ шинэ хураамж нь, В визтэй жуулчид, бизнес аялагчид, оюутнуудад хамгийн их нөлөөлнө. В визтэй жуулчид нийт зардалд нь 250 доллар нэмэгдэх болсон тохиолдолд аялахаас татгалзаж магадгүй гэж үзэж байна. Мөн энэ шинэ хураамж нь, өссөн I-94 маягтын хураамжийн хамт, 2026 онд АНУ-д болох Америк 250, үндэсний 250 жилийн ой, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг хэд хэдэн томоохон арга хэмжээний өмнө .хэрэгжих магадлалтай байгаа аж.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.