July
11
2025
Anu.mn
Мэдээ
Ажилтнуудыг хиймэл оюун ухаанаар сольсон нь, хэмнэлт биш, нэмэлт зардал гарахад хүргэж бай ...
Ажилтнуудыг хиймэл оюун ухаанаар сольсон нь, хэмнэлт биш, нэмэлт зардал гарахад хүргэж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ажилтнуудыг хиймэл оюун ухаанаар сольсон нь, хэмнэлт биш, нэмэлт зардал гарахад хүргэж байна
Photo: Andrey Popov | Dreamstime.com

Сэтгүүлчид, сурталчлагчид, программистууд гэх мэт мэргэшсэн салбарынхан, хиймэл оюун ухааны алдааг засах чиглэлээр сүүлийн үед идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд экспертүүд үүн дээр хангалттай мөнгө хийж байна гэж Futurism сэтгүүл бичжээ.

АНУ-ын бүтээгдэхүүн, маркетингийн менежер Сара Скид, түүнийг орлох технологид санаа зовдоггүй, учир нь сүүлийн үеийн туршлагууд нь, хиймэл оюун ухааны олон алдааг засах үүрэг даалгаврыг байнга хийх болдгоос харагддаг гэжээ.

Энэ оны эхээр Скидэд, сурталчилгааны текстийг засч бичүүлэх хүн яаралтай хэрэгтэй болсон агентлаг хандсанбөгөөд өмнө нь тус агентлаг мөнгө хэмнэхийн тулд, хиймэл оюун ухаантай чатбот ашигладаг байсан ч, текст нь“хэт энгийн", уйтгартай, бүтээгдэхүүн зарах, сонирхол татах зорилгоо биелүүлээгүй гэж тайлбарлажээ. Скид, уг текстийг бүхэлд нь дахин бичих хэрэгтэй гэдгээ хэлснээр, цагийн 100 доллараар 20 цаг зарцуулж үйлчлүүлэгч нь түүнд 2000 доллар төлжээ. Хэрэв энэ ажлыг анхнаасаа хүн хийсэн бол хамаагүй хямд тусах байжээ.

Олон компаниуд халагдсан ажилчдаа хиймэл оюун ухаанаар солих арга эрэлхийлж байгаа гэвч, дараагийн үр дагавар нь санаанд оромгүй байж болох юм.

Их Британид төвтэй "Create Designs" дижитал маркетингийн агентлагийн, хамтран эзэмшигч Софи Уорнер, AI-аас үүссэн алдааг засах хүсэлт улам бүр ихэсч байна. Өмнө нь үйлчлүүлэгчид өөрсдийн сайттай холбоотой асуудлаар эсвэл шинэ функцийг хэрэгжүүлэхийг хүссэн үедээ бидэн дээр ирдэг байсан, харин одоо хүмүүс эхлээд ChatGPT руу хандддаг болсонтой холбоотой. Саяхны нэг тохиолдлоор, үйлчлүүлэгч ChatGPT-ээр үүсгэсэн кодны улмаас гурван өдрийн турш сайт нь ажиллахгүй болж, Create Design-д бараг 500 доллар төлж засуулсан, хэрэв шинэчлэлтийг хүн хийсэн бол 15 минут орчим зарцуулах байсан. Үйлчлүүлэгчид хиймэл оюун ухаан ашигласан гэдгээ хэлэхийг хүсдэггүй учираас юу болсныг мэдэхийн тулд бид шалгалтын хураамж авах шаардлагатай болдог. Тэгээд эдгээр алдааг засах үйл явц нь хүний хийснийг засахаас хамаагүй удаан үргэлжилдэг." гэж ярьжээ.

Скидд ч, Уорнер нар, одоо технологийн алдаанаас ашиг олж байгаа тул хиймэл оюун ухааныг эрс эсэргүүцдэггүй. Гэвч хүмүүс хиймэл оюун ухаан нь мэргэжлийн хүмүүсийг орлож чадна гэж бодож байгаад хоёулаа бухимддагаа илэрхийлжээ.

"Хэдийгээр хиймэл оюун ухаан нь хурдан бөгөөд хямд шийдэл мэт санагдаж болох ч, энэ нь брэндийн өвөрмөц өнгө аяс, зорилтот үзэгчид болон маркетингийг амжилттай явуулахад чухал ач холбогдолтой бусад зүйлсийг ховорхон харгалздаг нь анзаарагддаг. Энэ нь манай салбар дахь мэргэжлийн хүнийг орлож чадахгүйг харуулдаг " гэж Уорнер дүгнэсэн бол, харин Скид, хиймэл оюун ухааны эрин үед ч зах зээлд эрэлт хэрэгцээтэй байна гэдэгтээ итгэлтэй байдаг. "Магадгүй би гэнэн байж болох юм. Гэхдээ хэрэв та хийж буй зүйлдээ үнэхээр сайн бол, хиймэл оюун ухааны эрин үед ч танд ямар ч асуудал гарахгүй гэж би бодож байна." гэж ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.