July
21
2025
Anu.mn
Мэдээ
Санал асуулгын дүнгээр, Америкчууд Трампын цагаачлалын бодлогод таатай бус болж байгаа нь ...
Санал асуулгын дүнгээр, Америкчууд Трампын цагаачлалын бодлогод таатай бус болж байгаа нь харагдав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Санал асуулгын дүнгээр, Америкчууд Трампын цагаачлалын бодлогод таатай бус болж байгаа нь харагдав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогын талаарх үнэлгээ сүүлийн долоо хоногт 41 хувь болж буурчээ. Энэ нь түүнийг Цагаан ордонд ирснээс хойших хамгийн доод түвшин гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

7-р сарын 16-нд явагдаж дууссан Reuters/Ipsos-ийн санал асуулгын дүнгээр, Америкчуудын зөвхөн 41% нь, 47 дахь ерөнхийлөгчийн цагаачлалын бодлогыг төдийгүй, Трампын төрийн тэргүүний ажлыг ерөнхийд нь сайшаасан байсан нь, зургадугаар сарын 21-23-нд явуулсан санал асуулгын дүнтэй бараг адил байгаа бөгөөд Трампын хоёр дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хамгийн доод үзүүлэлт болов. 6-р сард явуулсан санал асуулгаар Трампын цагаачлалын бодлогын талаарх үнэлгээ 43% байсан юм.

Цагаачлалын бодлогыг өмнө нь Трампын хүчтэй тал гэж үздэг байсан. Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгаар, түүний үйл ажиллагааны гадаад бодлогоос эхлээд татвар хүртэлх бүх чиглэлээр явуулсан санал асуулгад 2, 3-р саруудад 50%-д хүрсэн цорын ганц салбар бол цагаачлал байсан. Түүнээс хойш энэ тоо буурч байгаа бөгөөд хамгийн сүүлийн санал асуулгаар судалгаанд оролцогчдын 51% нь, түүнийг энэ асуудлыг зохицуулж буй аргыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн нь, дэмжсэн хүмүүсээс 10 хувиар өссөн байна.

Бүгд найрамдах намын ерөнхийлөгч, тус улсад хууль бус цагаачлалыг таслан зогсоох ажиллагааг улс даяар явуулах тушаал өгсөн. Тэрээр ажлын байрууд дээр баривчилгаа яюуулж олон сая хүнийг албадан гаргахаа амласан бөгөөд түүний дотор түүний анхны бүрэн эрхийн хугацаанд хяналтгүй орхисон байсан фермүүд багтжээ. Энэ үйл ажиллагааг маск зүүсэн офицерууд хийдэг байна.

Судалгаанд оролцогчдын дөнгөж 28 хувь нь, “цагаачдыг ажлын байран дээр нь баривчлах нь улс оронд ашигтай” гэдэгтэй санал нийлж байна гэж хариулсан бол, 54 хувь нь санал нийлэхгүй байна гэж хариулжээ. Харин Бүгд найрамдахчууд энэ асуудал дээр хоёр хуваагдсан бөгөөд 56% нь баривчилгааг дэмжиж, 24% нь эсэргүүцэж, 20 орчим хувь нь шийдвэртэй хариу өгөөгүй байна. Ардчилсан намын гишүүд дийлэнх нь, цагаачлалын бодлогыг эсэргүүцдэг.

Саяхан Калифорнийн фермүүдэд явуулсан баривчлах ажиллагааны үеэр нэг ажилчин амиа алдаж, олон зуун хүн баривчлагджээ.

Мөн Бүгд найрамдах намынхан цагаачдыг баривчлах ажиллагааг “цэргийн ажиллагаа шиг” явуулах ёстой гэсэн санал дээр хуваагдаж 60 хувь нь зөвшөөрч, 25 хувь нь эсэргүүцсэн байна. Ерөнхийдөө гурван америк хүн тутмын нэг нь, энэ санааг дэмжиж байсан бол Ардчилсан намын 10 гишүүн тутмын нэг нь дэмжсэн байна.

Түүнчилэн, Цагаачлалын албаныхан баривчилгааны үеэр маск зүүх эсэх тал дээр Америкчууд намаараа хуваагдаж, Бүгд найрамдахчуудын 70 орчим хувь нь маск зүүхийг дэмжиж, харин Ардчилсан намын мөн тооны гишүүд дэмжихгүй гэж хариулжээ.

Конгресс энэ сард дор хаяж 100,000 хүнийг баривчлах зардлыг санхүүжүүлэх зардлын хуулийн төслийг баталсан нь, зургадугаар сарын сүүлчээр баривчлагдсан 58,000 хүнтэй харьцуулахад, огцом нэмэгджээ.

Reuters/Ipsos-ийн санал асуулга нь, орон даяар онлайнаар явагдсан бөгөөд АНУ-ын 1,027 насанд хүрэгчдийг хамруулсан бөгөөд асуулгыг 3 хувийн алдааны зөрүүтэй байх боломжтой гэж үздэг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.