July
22
2025
Anu.mn
Мэдээ
Йеллоустоунаас амьтад олноор дүрвэж буй нь хүмүүст, болгоомжлол төрүүлж байна
Йеллоустоунаас амьтад олноор дүрвэж буй нь хүмүүст, болгоомжлол төрүүлж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Йеллоустоунаас амьтад олноор дүрвэж буй нь хүмүүст, болгоомжлол төрүүлж байна
Photo: Dean Riley | Dreamstime.com

Цэцэрлэгт хүрээлэнг орхиж буй амьтдын дүрс бичлэг цахим ертөнцөөр тархаж, зарим хүмүүс энэ нь, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн галт уул удахгүй дэлбэрэх гэж байгаагийн шинж, дохио байж магадгүй гэж үзэж байгаа талаар Green Matters мэдээлэв.

Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь, олон төрлийн амьтдын өлгий нутаг юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн (NPS) мэдээлснээр энд, 300 орчим зүйл шувуу, 16 зүйлийн загас, 67 өөр өөр төрлийн хөхтөн амьтад амьдардаг бөгөөд олонхи жуулчид, Йеллоустоун дах эдгээр амьтдыг байгалийн орчинд нь харахыг хүсэн ирдэг. Гэтэл, эндээс маш олон бизон, хандгай гарч буйг, тэр ч байтугай баавгайнууд ч хөдөлгөөнд орж нэгдэн, түүнийг орхиж байгаа нь ажиглагдсан бөгөөд энэ нь, Йеллоустоуны доорх асар том галт уул хэдэн мянган жилийн дараа идэвхжиж, сүйрлийн дэлбэрэлт үүсгэх гэж байна гэсэн таамаг, түгшүүрийг төрүүлж байгаа аж.

Гэхдээ шинжээчид үүний шалтгааныг, цэцэрлэгт хүрээлэнг орхиж буй амьтдын энэ байдал нь, тэдний улирлын нүүдлийн мөчлөгийн нэг хэсэг учраас ер бусын зүйл биш. Температур буурч эхэлснээр, тэд байгалийн гаралтай хүнсний эх үүсвэр, мөн зөөлөн цаг агаартай газрууд руу нүүдэллэж байх магадлалтай. Мөн аялалын улиралтай холбоотой хүмүүсийн хөл нэмэгдэж, амьтдыг амьдрах өөр газар хайж олоход түлхэж байж магадгүй гэж тайлбарлажээ.

Yellowstone-ы ажилтнууд, өргөн хүрээний хяналтын системээр амьтдын хөдөлгөөнийг хянадаг, ямар нэг ер бусын зүйл анзаарагдаагүй бөгөөд олноор дайжих ядал гараагүй, харин амьтдын ердийн хөдөлгөөн явагдаж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 34-42 тоо толгойноос бүрдэх уулын арслангийн сүрэг, өмнөд Юта руу нүүж эхэлсэн.Цэцэрлэгт хүрээлэнд ховор харагддаг, эдгээр уулын арслангууд, хоол тэжээлийн эх үүсвэр хайх, хүмүүсээс зайлсхийх, тэдний зуршил, байгалийн амьдрах орчныг тасалдуулах байдал үүсэж болзошгүйтэй холбоотой дүрвэж байж магадгүй гэж бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.