АНУ-д хориглосон зүйл, үйлдлүүдийн жагсаалт байдаг бөгөөд үүнээс хамгийн хачирхалтай хуульчилсан хоригуудыг Reader’s Digest нийтэлжээ.
Заримдаа АНУ-д, 1997 оноос хойш Kinder сюрприз өндөгийг дэлгүүрт зарахыг хориглосон гэх мэт нэлээд хачирхалтай хуультай тааралдах нь бий. Киндер гэх мэт зарим хориг нь холбооны түвшинд хэрэгждэг ч, ихэнх нь муж улсын түвшинд хэрэгждэг. Эдгээр хоригийн ихэнх нь өнгөрсөн үеийн дурсгалууд бөгөөд бараг мөрдөгддөггүй, заримыг нь холбооны журмаар хүчингүй болгосон байдаг. Гэсэн хэдий ч, эдгээр хуулиуд зүйлчилэн заагдсан хэвээр байгаа бөгөөд эдгээр нь ихэвчлэн инээд хүрэм байдаг.
Алабама: Баавгайтай тэмцэлдэж болохгүй
Мобайл хотод шүршигч будаг, конфетти хийхийг хориглодог. Мөн муж улсын хот болгонд, ямар нэгэн байдлаар баавгайн тулаан зохион байгуулах, оролцохыг хориглосон хууль байдаг. Үүнд тасалбар зарах, баавгайнуудыг зодоонд сургах зэрэг орно. Энэ бол хамгийн утгагүй хуулиудын нэг, учир нь та баавгайг хараад юун түүнтэй тулалдах, зугтаж алга болохыг хүсдэг.
Аляска: Нум сумтай явах
Аляскад согтуу үедээ бааранд орохыг хориглодог нь юутай ч учир утгатай. Харин Номе хотод ан агнахыг зөвшөөрдөг ч, нум сум авч явахыг хориглодог.
Аризона: Тэмээ агнахыг хориглодог
Аризона мужид тэмээ агнах нь хууль бус юм. Тэд эндхийн уугуул амьтан биш. Харин иргэний дайны өмнө АНУ-ын арми, Аризонагийн цөлд тэмээгээр туршилт хийж байжээ. Төсөл бүтэлгүйтсэний дараа, амьтдыг байгальд тавьж, одоо хамгаалдаг байна.
Арканзас: Түргэн хоолны газрын гадаа дохиогоо дуугаргах хориотой
Литл Рок хотод 21:00 цагаас хойш сэндвичний дэлгүүрийн гадаа дохио өгөхийг хориглодог. Тиймээс машинтай явахдаа тэвчээртэй байгаарай.
Калифорни: Хуурамч сахал хэрэглэж болохгүй
1872 онд Калифорни мужид гэмт хэрэг үйлдэх эсвэл шоронгоос оргоход ашиглахаас бусад тохиолдолд хуурамч сахал хэрэглэхийг хориглосон хуулийг баталжээ. Цагдаа нараас олон хүн хуурамч сахалны ачаар зугтаж байсан бололтой.
Колорадо: Машин руу салют бүү шид
Аламосад машин руу салют шидэхийг хориглодог. Энэ нь ойлгомжтой мэдээжийн үйлдэл мэт боловч, эрх баригчид үүнийг хуульчлахаар шийдсэн.
Коннектикут: Ням гарагт үнсэлцэхгүй
Хартфордод эрчүүд ням гарагт эхнэрээ үнсэхийг хориглодог. Энэ хуулийн гарал үүсэл тодорхойгүй ч, хэрэгжээч үгүй ч байсаар байна.
Делавэр: Ням гарагт Halloween тэмдэглэдэггүй
Рехобот далайн эрэгт 10-р сарын 31-ний өдөр ням гараг таарвал амралтын өдрийг бямба гаригт шилжүүлдэг.
Флорида: Интернет кафе хориотой
2013 онд мужийн захирагч, хууль бус мөрийтэй тоглоомын эсрэг хуульд гарын үсэг зурсан боловч үр дүнд нь бүх интернет кафег хориглогдсон. Үүний улмаас 1000 орчим байгууллага хаагдсан байна. Кафенууд хууль зөрчөөгүй гэж мэдэгдсээр байгаа ч, хууль хүчин төгөлдөр хэвээр байна.
Жоржиа: Үхсэн хүмүүсийн дэргэд хэрүүл хийх
Энд та нас барсан хүний дэргэд хэрэлдэж болохгүй - эс тэгвээс та оршуулгыг зөвшөөрөхгүй.
Хавай: Гудамжаар хөндлөн гарахдаа мессеж бичиж болохгүй
2017 оноос хойш Хонолулуд, зам хөндлөн гарахдаа утас ашиглахыг хориглосон. Торгууль нь 15 доллараас 99 доллар хүртэл. Хэдийгээр инээдтэй сонсогдож байгаа ч, энэ зуршлаас болж жил бүр олон мянган зам тээврийн осол гардаг.
Айдахо: Марихуан гэртээ бүү байлга
Хэрэв та марихуан хэрэглэдэггүй байсан ч, гэрт тань байгаа л бол 300 долларын торгууль ногдуулж, 90 хоног шоронд хорьно.
Иллинойс: Шувтарсан өмд
Линвуд хотод 2008 оноос хойш, гурван инчээс доош, дотуур хувцас нь ил гарсан өмд өмсөхийг хориглосон байна. Торгуулийн хэмжээ 35-750 доллар байна.
Индиана: Загас буудаж болохгүй
Индиана мужид нүцгэн гараараа загас барих, буудах нь хууль бус юм.
Айова: Нүцгэлэх болон нүцгэн гүйх
Сэрэх, сэргэх зорилгоор нүцгэлэхийг ноцтой гэмт хэрэг гэж үздэг. Үл хамаарах зүйл бол, гэмт этгээд нь эхнэр, нөхөрийнхөө дэргэд болно.
Канзас: Хүүхдүүд тоглоомон буу эзэмших боломжгүй
Канзас-Ситид BB буу, хийн буу болон бусад төрлийн богино хошуутай тоглоомон буу зэрэг хүүхдэд зориулсан хийн буу худалдах нь хууль бус юм. Гэсэн хэдий ч ангийн буу нь өөр ангиллын зэвсгийн ангилалд багтаж, өөр өөр зохицуулалттай байдаг тул хүүхдүүд худалдаж авахыг хориглодоггүй.
Кентакки: Та будсан туулай зарж болохгүй
Будсан туулай, дэгдээхэй зарахыг хориглоно. Торгууль нь 500 доллар хүртэл байдаг.
Луизиана: Вампиризм
Энд хүн, мал гэлтгүй цус уухыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд 5 жил хүртэл хорих ял, 5000 доллар хүртэл торгууль ногдуулна.
Мэн: Та явган хүний зам дээр дугуйт тэшүүрээр гулгаж болохгүй
Биддефордод явган хүний зам дээр дугуй эсвэл дугуйт тэшүүрээр явахыг хориглодог. Мөн Аугуста хотод цагдаагийн даргын зөвшөөрөлгүйгээр нимбэгний ундаа зарж болохгүй.
Мэрилэнд: Тоглоомын талбай дээр хараалын үгс хэлж болохгүй
Камберландад тоглоомын талбай дээр хараалын үг хэлэхийг хориглодог. Гараа цохьчихоод уулга алдахдаа ч тэр.
Массачусетс: Зул сарын гацуур мод таны машинд хэт том байвал тээвэрлэж болохгүй
2017 онд, асар том гацуур мод ачсан жолооч цагдаа нарыг эгдүүцүүлж, тэд шинэ хууль батлажээ.
Мичиган: Олон нийтийн газар шээх нь ноцтой гэмт хэрэг
500 долларын торгууль ногдуулж, 90 хоног шоронд хорихоос гадна бэлгийн гэмт хэрэгтнүүдийн бүртгэлд хамруулна.
Миннесота: Олон нийтийн газар согтуурах нь гэмт хэрэг биш
Энд та гудамжинд согтуу байснаас болж баригдахгүй. Харин хэрэлдэж, эд хөрөнгөө эвдэж эхэлбэл энэ нь өөр хэрэг.
Миссисипи: Олон эхнэр авахыг сурталчилах
Зөрчсөн тохиолдолд нэгээс зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулдаг.
Миссури: Хөдөлж буй тээврийн хэрэгсэлд зүүгдэх, бэхэлж явах
Колумбид, хөдөлж буй тээврийн хэрэгсэлд бэхэлсэн дугуй эсвэл дугуйт тэшүүрээр явахыг хориглодог.
Монтана: Хархыг бэлэглэх
Биллингст зөвхөн могой эсвэл махчин шувуу тэжээх зориулалтаар хархыг худалдаж авах, худалдах, бэлэглэхийг хуулиар зөвшөөрдөг. Бусад зорилгоор бол хууль бус.
Небраска: БЗДХ-тай хүн гэрлэх
Небраска мужид бэлгийн замын халдварт өвчтэй хүн гэрлэхийг хуулиар хориглодог. Практикт ийм гэрлэлтийг хүчингүйд тооцдоггүй, харин хүчин төгөлдөр бус гэж үздэг.
Невада: Явган хүний зам дээр хэвтэх
Рено хотод онцгой тохиолдлоос бусад тохиолдолд явган хүний зам дээр хэвтэхийг хатуу хориглодог.
Нью Хэмпшир: Далайн эргээс далайн ургамал бүү ав
Нью-Хэмпшир дэх далайн эргээс далайн ургамал авах нь хууль бус.
Нью Жерси: Алхаж байхдаа мессеж бичихгүй
Форт Ли хотод алхаж байхдаа мессеж бичихийг хориглодог. Торгууль нь 85 доллар.
Нью Мексико: Дуэль хийхгүй
Хэдийгээр дуэль өнгөрсөн зүйл болсон ч, Нью Мексикод албан ёсоор хууль бус гэсэн хэвээр байна.
Нью Йорк: Өглөөний цайны өмнө алкохол ууж болохгүй
Нью-Йорк хотод ресторанууд ням гаригт өглөөний 10 цагаас өмнө согтууруулах ундаагаар үйлчлэхгүй.
Хойд Каролина: "Байгалийн эсрэг гэмт хэрэг"-ийг хориглов
Жишээлбэл, гэрлээгүй хамт амьдардаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс орно. Үүнийг 2-р зэрэглэлийн гэмт хэрэг гэж үздэг. Хууль хуучирсан ч, техникийн хувьд байгаа.
Хойд Дакота: Шувууд эсвэл үхсэн хүмүүстэй бэлгийн хавьталд орохгүй
Тус муж амьтан, шувуу, үхсэн хүмүүстэй бэлгийн харьцаанд орох зэрэг "хэвийн бус бэлгийн үйл ажиллагаа" явуулахыг хуулиар хориглосон . Торгууль нь 2000 доллар хүртэл, нэг жилийн хорих ял эсвэл хоёулангаар нь шийтгэдэг.
Охайо: Ням гарагт баривчлахгүй
Охайо мужид ням гарагт, тусгаар тогтнолын өдөр эсвэл мужийн хууль тогтоох байгууллага хуралдаж байх үед хүнийг баривчлахыг хориглодог.
Оклахома: Морь унахгүй
Морийг зориудаар хөлийг нь чөдөрлөж унан арга хэмжээнд оролцохыг хориглоно. Үүнийг амьтны харгислал гэж үздэг.
Орегон: Замын хажуу руу шээстэй сав шидэх
Орегон нь хувийн хог хаягдлыг зайлуулах талаар маш хатуу. Шээс, ялгадастай савыг зам дээр болон ойролцоо хаях нь хууль бус.
Пенсильвани: Шүүх хурал дээр утас хэрэглэх
Ланкастер Каунти шүүх хуралдаанд гар утас, дуу бичлэгийн хэрэгслийг, тэр байтугай сэтгүүлчдэд хүртэл хатуу хориглодог.
Род-Айленд: Хуруу, гар хазах
Род-Айленд мужид, хүний “гар, мөч, биеийн хэсгийг” хазах, нүдийг нь ухах, хамар, чих, уруулыг нь огтолж авахыг хориглодог. Ингэсэн тохиолдолд 20 жил хүртэл хорих ял оноодог.
Өмнөд Каролина: Ням гарагт ажиллахгүй
Мужийн хуулиар ням гарагт худалдаа хийх, ажил хийх, ажилтан авахыг хориглодог. Харин Чарлстон дүүрэгт энэ заалтыг сахигчдыг үл тоомсорлодог.
Өмнөд Дакота: Статик цахилгаангүй
Хурон хотод телевизийн дэлгэцэнд хөндлөнгөөс нөлөөлдөг "цас" үүсгэдэг "статик цахилгаан" үүсгэх нь хууль бус
Теннесси: Netflix нууц үг хуваалцахгүй
2011 оноос хойш Теннесси муж, төлбөртэй стриминг үйлчилгээний нууц үээг хуваалцахыг хориглосон. Үүний шийтгэл нь нэг жил хүртэл хорих, 2500 долларын торгууль.
Техас: Ижил хүйсийн бэлгийн хавьталд орохыг хориглоно
Техасын эрүүгийн хуулинд ижил хүйсийн хүмүүсийн хооронд "хэвийн бэлгийн харьцаанд орохыг" хориглосон хэвээр байгаа ч, 2003 онд АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрээр үүнийг хүчингүй болгосон.
Юта: Цасан бөмбөг шидэхгүй
Прово хотод мод, чулуу, цасан бөмбөлөг шидэх нь эд хөрөнгөд хохирол учруулах, аюул учруулах боломжтой, "зөрөн өнгөрөх хүмүүсийг айлгана" гэж хориглодог.
Вермонт: Зайрмаггүй алимны бялуу хийх нь гэмт хэрэг
1999 оноос хойш, төрийн албан ёсны бялуу болох алимны бялууг, сүү, 14 граммаас багагүй жинтэй чеддар бяслаг эсвэл том халбага ванилийн зайрмагтай хийх хэрэгтэй гэж хуульчилсан.
Виржиниа: 14 нас хүрсэн хүүхэд чихэр цуглуулах
Chesapeake-д, хэрэв та 14-өөс дээш настай бол Halloween-ээр айл өрхөөр чихэр цуглуулахаар явж болохгүй гэж хуульчилсан. Зөрчивөл: 100 доллар хүртэл торгууль, зургаан сар хорих, эсвэл хоёулангаар нь.
Вашингтон: Ханиад хүрсэн бол гэртээ үлд
Вашингтон мужид халдварт өвчин тээж байхдаа мэдсээр байж гадагш гарахыг хориглодог. Гэмт хэрэгт тооцно.
Баруун Виржиниа: Хэрэв та дуэльд оролцсон бол засагт ажиллах эрхгүй
Зэвсэг хэрэглэсэн тулаанд оролцсон, тэр ч байтугай сорилтыг хүлээж авсан хүн, бүх насаараа төрийн албан тушаал хаших эрхээ хасуулдаг.
Висконсин: Цасан бөмбөлгөөр байлдах
Ваусауд цасан бөмбөлгийг техникийн хувьд чулуу, сум гэх мэттэй адилтган үздэг. Хэдийгээр тэдгээр нь хуульд байхгүй болсон ч, кодын ишлэлд жагсаасан хэвээр байна.
Вайоминг: Согтуу үедээ уурхай руу бүү ор
Вайоминг мужид энэ зөрчлийг 500 доллараар торгох ба эсвэл нэг жил хүртэл хорих ялаар шийтгэдэг. Үүнээс гадна согтуу үедээ металл, цаас гэх мэт зүйлийг зарахыг хориглоно – үүнд, юм авсан худалдан авагч буруутдаг.