Зургадугаар сарын сүүлээр Филадельфид болох Үлгэрийн дагинасын Фестивальд, оролцогчид нь ой дотор үлгэрийн хотхон барих боломжтой

Philly Fairy Festival фестиваль 6-р сарын 27-нд Philadelphia хотод болно. Энэхүү арга хэмжээ нь Schuylkill Center for Environmental Education төвийн нэг хэсгийг, үлгэрийн ой болгон хувиргаж, зочдод эртний домог, үлгэрийн ертөнцөд аялах боломж олгоно гэж Philly Voice мэдээллээ.
Фестиваль үдээс хойш 12:00 цагаас 16:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд байгальд амрах, гар урлалын сургалт, үлгэрийн сэдэвт тоглоом наадам зэрэг олон төрлийн үйл ажиллагааг багтаасан байна.
Үлгэрийн тосгон байгуулна:
Зочид, Fairytale Trail нэртэй жим дагуу өөрсдийн бүтээсэн жижиг үлгэрийн байшингуудыг барьж болно. Ингэснээр ой модны нэг хэсэг бүхэлдээ үлгэрийн тосгон болон хувирах аж.
Оролцогчид ихэвчлэн мөчир, модны холтос, хөвд, царс, нарсны боргоцой зэрэг байгалийн материалаар бяцхан байшин урладаг байна.
Гэхдээ дараах дүрмийг мөрдөх ёстой:
Үнэ цэнтэй эсвэл ховор материал ашиглахгүй байх
Амархан тархдаг ургамлын үр хэрэглэхээс зайлсхийх
Байгалийн экосистемд хор хөнөөл учруулахгүй байх
Үзэгчид байшингуудаас хамгийн шилдэг бүтээлийг сонгон санал өгч, ялагчдыг фестивалийн төгсгөлд тодруулж, бүх оролцогчдод дурсгалын зүйл гардуулдаг байна.
Хөтөлбөрийн онцлох хэсгийн нэг нь, "Өөр ертөнцөд урьж байна" нэртэй интерактив аялал юм. Энэхүү маршрут нь, янз бүрийн улс, үндэстний ардын үлгэр, домгоос сэдэвлэдэг бөгөөд зочид өөрсдөө үйл явдлын өрнөлийг сонгон оролцох боломжтой.
Энэхүү үлгэрийн аяллыг зохиолч Stephanie Feldman бүтээжээ.
Фестиваль нь, ойролцоогоор 150 гектар ой мод, талбай, усан сан бүхий Schuylkill Center for Environmental Education төвийн үйл ажиллагааны нэг хэсэг юм.
Энэ газар нь зугаа цэнгэлийн парк биш, харин байгалийн дархан цаазат бүс болон боловсролын төв ажээ.
Фестивалийн үеэр:
Амьд хөгжмийн тоглолтууд
Театрын үзүүлбэрүүд
Ирландын уламжлалт хөгжмийн тоглолт
Гар урлалын сургалт, үзүүлэн
Интерактив тоглоомууд зохион байгуулагдна.
Мөн полароид зургаар зураг дардаг үлгэрийн гэрэл зурагчинтай тусгай фото бүс ажиллана.
Зохион байгуулагчид зочдыг:
-Үлгэрийн дагинын далавчтай хувцас өмсөх
-Шидтэний нөмрөг өмсөх
-Домгийн баатруудын дүрд хувирах зэргээр хувцаслан баярын уур амьсгалд нэгдэхийг уриалдаг.
Тасалбарын үнэний хувьд, энэхүү фестиваль нь харьцангуй шинэ бөгөөд энэ жил ердөө хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Тасалбарын орлого бүхэлдээ зэрлэг байгаль хамгаалах үйл ажиллагаанд зориулагдах аж.
Үнэ:
Урьдчилан онлайнаар авахад — 20 ам.доллар
Ирж оролцохдоо авахад — 25 ам.доллар
Хаяг:
Schuylkill Center for Environmental Education
8480 Hagy's Mill Rd.
Philadelphia, Pennsylvania 19128, USA








