Anu.mn
Зуны халуунд, халуун цай ба хүйтэн ундааны алийг нь хэрэглэх зохистой вэ?

Зуны халуунд, халуун цай ба хүйтэн ундааны алийг нь хэрэглэх зохистой вэ?

Wed Jul 13 2022
Зуны халуунд, халуун цай ба хүйтэн ундааны алийг нь хэрэглэх зохистой вэ?

Эрдэмтэд зуны халуун өдөр хүйтэн ундаанаас илүү халуун уух зүйл бие организмыг хөргөхөд тусалдаг гэсэн дүгнэлтийг баталж байна. Холбогдох судалгааг Оттавагийн (Канад) их сургуулийн эрдэмтэд хийсэн гэж The Globe and Mail бичжээ.

Судалгаанд оролцогчидыг дугуй унуулж, энэ үед нь янз бүрийн температуртай (1.5-аас 50 хэм хүртэл) ус уулгаж, тэдний биеийн температурын өөрчлөлтийг 9 өөр термометр ашиглан хянасан бөгөөд эрдэмтэд халуун шингэн нь хэт халалтыг илүү үр дүнтэй шийдвэрлэхэд тусалдаг болохыг тогтоожээ. Халуун цай, ус нь биеийн температурыг бага зэрэг өсгөж, илүү их хөлрөхөд хүргэж, гадаа гарсны дараа хөлс нь ууршин биеийг хөргөхөд хувь нэмэр оруулдаг гэсэн байна.

"Халуун ундаа биеийн температурыг нэмэгдүүлдэг, гэхдээ хөлс ялгаралтыг ихэсгэж (хэрэв хөлс ууршиж байвал) шингэний хэрэглээнээс үүдэлтэй температурын өсөлтийг нөхдөг" гэж судлаач Олли Жей үзсэн бөгөөд энэ санааг Сиднейн их сургуулийн Австралийн биеийн дулаан зохицуулалтын мэргэжилтэн Кристофер Гордон дэмжиж, "Хүмүүс ихэвчлэн халуун юм уухдаа илүү их халууцдаг, харин хөлөрсний дараа сэрүүцдэг" гэж тэр тэмдэглэв.

Кембрижийн их сургуулийн профессор Питер Макнаутон, энэ нөлөө нь амны хөндий ба хоол боловсруулах замын дээд хэсэгт байрлах зарим рецепторуудын хариу үйлдэлтэй холбоотой. Халуун ундааны хариуд тэд тархинд дохио илгээж, хөлрөх замаар температурын өсөлттэй идэвхтэй тэмцэхэд хүргэдэг. Халуун шингэн хэрэглэснээр хүн ​​хөлөрч, ийм байдлаар биеэ хөргөнө, харин хүйтэн ундаа нь эсрэгээр үйлчилдэг. Хүйтэн ундаа биеийн температурыг бага зэрэг бууруулдаг ч, мөн хөлрөлтийг бууруулдаг тул хөргөх нөлөө нь тийм ч хүчтэй биш юм. “Хүйтэн ундаа түр зуур хөргөнө. Тэдний эзэлхүүн нь бүхэл бүтэн организмын хэмжээнд маш бага байдаг тул хөргөх нөлөө маш хурдан алга болдог" гэж Макнатон тайлбарлав.

“Харин халуун ундаа биеийг хөргөх нөлөөтэй байхын тулд хөлс нь ууршиж байх ёстой. Харин өндөр чийгшилтэй нөхцөлд халуун өдөр хүн хэт их хөлөрдөг. Тиймээс энэ үед хөлс ууршихгүй учраас халуун цай уух хэрэггүй. Хөлс газар дустал хөлөрч байвал хүйтэн ундаа уух нь дээр" гэж Олли Жэй онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн