Бидний өдөр тутам хэрэглэдэг олон бүтээгдэхүүнүүд, анх тэс өөр зорилгоор бүтээгдсэн бөгөөд огт өөр хэлбэр дүрстэй байжээ. Зохион бүтээгчид нь бүтээгдэхүүнээ ингэж ашиглагдна гэж огт төсөөлөөгүй бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг Muz4in.net сайт гаргажээ.
Хуурсан эрдэнэ шиш - бэлгийн дур хүслийн эсрэг тэмцэх хэрэгсэл
Ах дүү Жон, Вилл Келлогг нар, эрдэнэ шишийн нэвсээ хийж эхлэхээсээ өмнө сувиллын газар ажиллуулдаг байжээ. Америкчууд бие махбод, сэтгэлээ ариусгаж, эрүүл мэндээ сайжруулахаар тэдэн дээр ирдэг байсан бөгөөд ах дүү хоёр Долоо дахь өдрийн Адвентист сүмийн хатуу дагалдагчид байсан тул, үүнийг хэрхэн утгаар нь хийж, хэрэгжүүлэх талаар өөрсдийн өвөрмөц санаа бодолтой байв. Жон аливаа секс (хууль ёсны эхнэр, нөхөр хоёрын хооронд ч гэсэн) бохир, хор хөнөөлтэй гэж үздэг. Мөн Иоханы хэлснээр бүх нүглийн хамгийн муу зүйл бол гар хангалга гэсэн байдаг тул, байгалийн бэлгийн дур хүслийг багасгахын тулд тэрээр элсэн чихэр, амтлагчгүй хоол нь хүмүүсийг шунал тачаалаас ангижруулна гэж үзсэнээр, эрдэнэ шишийг хуурч нэвс хийхээр шийджээ. Тэрээр, эрдэнэ шишийн зөөлөн амт нь бэлгийн дур хүслийг дарахад тусалдаг гэж үзэн, өглөөний цай болгон зарах гэж оролдож байсан бөгөөд бэлгийн дур сонирхолгүй хүүхдүүдийг өсгөнө гэж найдаж байв. Харин дүү Вилл нь, элсэн чихэрийн амт нэмэх хүртэл, Жонны "дур хүсэл дарагч нэвс"-ийг хүмүүс худалдаж авахаас маш их дургүйцдэг байжээ. Амттай болгосон нь борлуулалтыг сайжруулсан ч, ах дүүсийн хооронд маргаан үүсгэсэн ажээ.
2. Lucky Charms - хүүхдүүдийн дуртай өглөөний хоол
Lucky Charms одоогийнх шиг тод, өнгөлөг байгаагүй. Энэ бүтээгдэхүүн нь, General Mills компанийн ажилчдын нэг Жон Холахантай холбоотой. Тэрээр, хүүхдүүдэд таалагдуулахаар овъосонд самар нэмэн туршиж үзээд, энэ найрлагыг бүтээгдэхүүний цаашдын үйлдвэрлэлд ашиглах ёстой гэж шаарджээ. Харин Компанийн удирдлагууд түүний санааг хүлээн зөвшөөрсөн ч, самрын оронд өөр өөр хэлбэртэй зефир нэмнэ гэж шийджээ. Lucky Charms борлуулалтаараа гайхалтай амжилтад хүрсэн. Гэхдээ энэ нь Холаханы самарнаас илүү сайхан амттай зефиртэй холбоотой байв.
3. Бөмбөлөгөн зөөлөвчтэй боодлын материал - Америкийн элит айлуудын хана бүрэхэд зориулагдсан байв
Бөмбөлөгтэй боодлыг, анх элит байруудад зориулсан цэвэрлэхэд хялбар ханын цаас болгох зориулалтаар үйлдвэрлэсэн. 1957 онд, Альфред В.Филдинг, Марк Чаваннес нар зохион бүтээж, чинээлэг хүмүүст зөөлөн ханын цаас болгон зарахыг оролдсон боловч хэн ч түүнийг нь худалдаж аваагүй ажээ. Дараа нь Филдинг, Чаваннес нар өөрсдийн бүтээлээ хүлэмжинд зориулсан хальс болгон зарахыг оролдсон ч бүтээгүй. Харин, 1960-аад онд сав баглаа боодлын гайхалтай материал болон зориулалтаа олсон ажээ.
4. Хүүхдийн уух дуртай ундаа анх архи байсан
Өнөөгийн алдартай ундаануудын ихэнх нь согтууруулах ундааны коктейлийн дүүргэгч болж үүссэн. Жишээлбэл, Mountain Dew нь вискиг шингэлэх зорилготой байсан бөгөөд анх худалдаанд гарахдаа вискиний коктейль хийх дүүргэгч болгон зарагдаж, хөнгөн соёолжны амттай байв. Спрайтыг мөн вискиний салшгүй дагуул маягаар нэмэлт болгон зардаг байжээ.
5. Кока-Кола: Дарс, кокаины холимог бэлгийн дур хүслийг өдөөгч
Coca-Cola нь, дэлхийн хамгийн алдартай ундаа болохоосоо өмнө хар тамхины донтолттой тэмцэх зорилгоор бүтээгдсэн эм байжээ. Түүний найрлагыг иргэний дайны үеэр шархадсан эм зүйч, цэрэг Жон Пембертон боловсруулсан бөгөөд өвдөлт намдаах эм нь Пембертоныг, морфины донтолтын хүнд хэлбэрт автуулж, үүнтэйгээ байнга тэмцдэг байжээ. Тэрээр опиатын зуршлаа эмчлэх зоримог шинэ арга болох кокаинтай хольсон дарсхийжээ.
Пембертон өөрийн дарс-кокаины хольцыг бүтээхийг оролдох үедээ, санамсаргүйгээр бага зэрэг хийжүүлсэн ус нэмж өгөхөд, үүнийг нь ууж үзсэн хүмүүс уг ундааг нь улам ихээр хүсч уух болжээ. Пембертон ундаагаа заржэхлэн, "бэлгийн дур хүслийг гайхамшигтай өдөөгч" хэмээн, мөн бараг бүх өвчнийг анагаах эм гэж сурталчилж байв. Хуулийн өөрчлөлтүүд эцэст нь, Пембертоныг дарс, кокаиныг хоёуланг нь ундаанаас хасахад хүргэсэн байдаг.
6. Kleenex – хийнээс хамгаалах маск
Kleenex нэрээ авахаасаа өмнө, цаасан салфетка нь удаан хугацааны туршид хэрэглээгээ олоогүй шинэ бүтээл байсан бөгөөд тэдгээрийг "creped cellulose wadding" гэж нэрлэдэг байсан ч хаана, хэрхэн ашиглах нь тодорхойгүй байв.
Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд, энэ шинэ бүтээгдэхүүнийг хийн маск хийхэд ашиглаж болох нь тодорхой болсон. Кимберли-Кларк компани, АНУ-ын армитай гэрээ байгуулж, салфеткаа америк цэргүүдийг ипритийн хийнээс хамгаалах шүүлтүүр материал болгон нийлүүлсэн байна. Дайн компанид томоохон зах зээлийг олгосон бөгөөд илүүдэл цаасаа шархны боолт болгон зарж эхэлжээ. Гэвч дайн дуусмагц тэд, шинэ материалын өөр хэрэглээг олох хэрэгтэй болсноор, гоо сайхны бүтээгдэхүүн, нүүрний будгийг арилгадаг хэрэгсэл болгон худалдаалж эхэлснээр Kleenex салфетка мэндэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний хэрэглээний хүрээ өргөжиж, өнөөдөр Kleenex-ийг янз бүрийн зорилгоор ашиглаж байна.
7. Тампон, бууны шархны цус алдалтыг зогсоох маш сайн хэрэгсэл байсан
Тампон хэрэглэдэг хүн төрөлхтний цорын ганц хэсэг нь, зөвхөн эмэгтэйчүүд байсангүй. Тампон нь, цэргийн анагаах ухаантай үргэлж хамт явж ирсэн бөгөөд 18-р зуунд эмнэлгийн номонд сумны шархны анхны тусламжийн арга хэмжээ болгон гарын дор, биедээ тампон авч явахыг заасан байдаг байв. Дэлхийн 2-р дайн эхлэхэд Tampax цэргийн зориулалттай боолт үйлдвэрлэж эхлэв. Тэд ердийн боолт нийлүүлдэг байсан бөгөөд цэргүүд шархнаас цус алдалтыг зогсоохын тулд тампон хэрэглэж байсан тодорхой баримтууд байдаг байна.