Anu.mn
Зохиомлоор ургуулсан тахианы махыг АНУ-д анх удаа зөвшөөрөв

Зохиомлоор ургуулсан тахианы махыг АНУ-д анх удаа зөвшөөрөв

Sun Nov 20 2022
Зохиомлоор ургуулсан тахианы махыг АНУ-д анх удаа зөвшөөрөв

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) хиймэл тахианы мах хэрэглэхийг зөвшөөрчээ. Энэ талаар BBC-д дэлгэрэнгүй мэдээлэв.

Бүтээгдэхүүнийг амьд амьтнаас авсан эсийг ашиглан Upside Foods компани ган ​​саванд ургуулж үйлдвэрлэсэн бөгөөд ийм махыг USDA-д хянуулсны дараа хэрэглэгчдэд борлуулах боломжтой. FDA шийдвэр гаргахдаа, компанийн өгсөн өгөгдөл, мэдээллийг ашигласан бөгөөд "одоогоор ямар ч асуудал байхгүй" гэж мэдэгдэв.

Тус пүүсийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ума Валети,- "Бид эргэлзэгчдээр дүүрэн ертөнцөд Upside компанийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр бид FDA-аас махны үйлдвэрлэлийн талаар “Асуудалгүй” гэсэн захидал хүлээн авсан анхны компани болсноор түүхийг дахин бүтээв." гэсэн байна. Upside Foods бүтээгдэхүүнээ борлуулахаас өмнө хэд хэдэн саад бэрхшээлийг даван туулах шаардлагатай болно. Жишээлбэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага нь албан ёсны зөвшөөрөл авах ёстой. Гэсэн ч, Валете энэхүү асуудалгүй гэсэн мэдээг "хүнсний түүхийн гол цэг" гэж нэрлэжээ.

Хэд хэдэн хүнсний гарааны компаниуд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг мэдэгдэхүйц бууруулж, ус хэмнэх боломжтой ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг боловсруулахыг аль хэдийн оролдож эхэлсэн. Тэд байгальд зориулж, газар орон зайг чөлөөлөхөд туслах болно. Эрдэмтэд, Европын ердийн хоолны дэглэмтэй харьцуулсны үндсэн дээр ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь дэлхийн ачааллыг 80 гаруй хувиар бууруулна гэж мэдэгджээ. Цаашид энэ төрлийн махан бүтээгдэхүүн нийт махны зах зээлийн томоохон хэсгийг эзлэх төлөвтэй байна.

Upside Foods-ийн өрсөлдөгч болох Eat Just стартап нь 2020 онд Сингапурт хиймэл "цэвэр мах" үйлдвэрлэх зөвшөөрөл авсан анхны компани юм. Тэнд лабораторид амьтны булчингийн эсүүдээс гаргасан махаар бөөрөнхий мах хийдэг.

Энэ салбарын хамгийн том хоёр компани бол, 2016 онд  Impossible Burger үйлдвэрлэсэн Impossible Foods, Израилийн Future Meat Technologies компани юм.

Үүний үр дүнд тус компани Burger King-тэй хамтран ажиллах болсон бөгөөд одоо АНУ дахь ихэнх газруудын цэсэнд Impossible Whoppers байдаг.

Шотландын хүнсний технологийн Roslin Technologies компанийн гүйцэтгэх захирал Эрнст ван Орсоу Upside Foods-ийн зөвшөөрлийг тус салбарын хувьд "том үйл явдал" гэж нэрлээд, Дэлхийн тэргүүлэгч, зохицуулагч байгууллага ийм төрлийн махыг хэрэглэхэд аюулгүй гэсэн дүгнэлтэд хүрч байгааг харахад үнэхээр сайхан байна. FDA энэ шинэ хүнсийг зохицуулах шинжлэх ухаанд суурилсан, практик арга хэмжээ авч байна. Энэ нь бусад эрх мэдлийн хүрээнд үлгэр жишээ болж чадна." гэсэн байна. Түүний бодлоор энэ алхам нь хүнсний үйлдвэрлэрийн салбарт "цаашид хөрөнгө оруулалтыг өсгөх, мөн инновацийг нэвтрүүлэхэд томоохон түлхэц болох болно" гэж нэмж хэлсэн байна.

Сүүлд нэмэгдсэн