Жуулчины нүдээр АНУ-д анзаарагдсан хамгийн шилдэг зүйлс
Tue Jun 14 2022
Сүүлийн гурван жилийн хугацаанд, АНУ-д дөрвөн удаа аялж, Нью-Йорк, Калифорниа, Невада, Флорида, Иллинойс, Вашингтон ДС зэрэг тус улсын янз бүрийн хэсгийн 10 орчим мужаар аялсан жуулчин, “Өнөөдөр АНУ-д орон нутгийн оршин суугч биш, жирийн жуулчдад тохиромжтой бүх зүйл бий” гэж үнэлээд, "Энэ үнэлгээнд дурдагдах бараг бүх зүйлс нь хэрэглээний салбартай холбоотой. АНУ бол хэрэглэгчид нь ялсан орон, тэнд бүх зүйлийг хэрэглэгчидийн төлөө хийдэг гэж хэлж болно" гэсэн сэтгэгдэл бичиж дараах жагсаалтыг гаргасан байна.
5. Шуудан холбоо
Шуудангийн үйлчилгээ АНУ-д төгс ажилладаг. Ихэнх асуудлыг Америкт шуудангаар шийддэг бөгөөд энэ нь янз бүрийн үйлчилгээг ашиглах, төлбөр тооцоо, мэдээллийг хурдан авах боломжийг олгодог. АНУ-д шуудангаар гэртээ бараа захиалах, ямар ч эргэлзээгүйгээр, хурдавчилсан хүргэлтээр авахад маш таатай, мөн үйлчилгээний өртөг багатай.
4. Үйлчилгээний хурд, чанар
Хэрэв та түргэн шуурхай үйлчилдэг кафе, ресторан харсан гэж бодож байвал АНУ-д таны үзэл бодол эрс өөрчлөгдөх болно. Захиалгыг гүйцэтгэх ийм хурдыг би хэзээ ч харж байгаагүй бөгөөд үүнээс хурдан байж чадахгүй юм шиг санагдаж байсан. Гэтэл зарим хоолны газар бүр дээд амжилт тогтоох юм. Хүн ихтэй бааранд хүлээлт үүсэхгүй. Би нэг удаа, автобусанд явж байгаа юм шиг хүмүүс шигүү зогссон уушийн газраар үйлчилүүлэв. Толгой дээгүүр шар айраг шилжүүлээд л ямар ч асуудал гараагүй, гайхалтай!
3. Бүгд гүйдэг
АНУ бол эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг орон юм. Мэдээжийн хэрэг, гүйх, харайх нь миний сэтгэлийг нэг их хөдөлгөөгүй, харин эрүүл мэндийн төлөөх нийтлэг хүсэл тэмүүлэл нь энэ үндэстний тухай маш их зүйлийг хэлж байлаа. Америкчууд өөрсдийгөө халамжлах объектив шалтгаантай байдаг. Өөртөө санаа тавихыг санхүүгийн хувьд эмнэлгийн орон дээр хэвтэхээс хамаагүй хямд, мөн хамгийн зөв шийдэл гэдгийг мэддэгт байгаа юм.
2. Үнэ
Үйлчилгээнээс бусад бүх зүйл АНУ-д хямд байдаг. Хоол хүнс, түлш, ялангуяа хувцас. Ялангуяа онлайнаар эсвэл агуулахаас худалдаж авбал их хямд. Би Америкт очих болгондоо хувцас авах гэж дэлгүүр хэсдэг. Гурван хос 505s Levi`s авахаар 120 доллар төлж байхдаа, аз жаргалын нулимс унагах шахсан даа.
1. Эерэг хандлага!
АНУ бол үнэхээр эерэг улс. Хөмсгөө зангидан алхах хүмүүс бараг байхгүй. Хэрэлдэж, хүний араас чичирч хараал урсгасан, мөрөөрөө түлхэлцэж, хөл доороо нулимсан, баарны лангуун дээр бардам зан гаргаж хашгирсан, дэлгүүрийн касс руу чичилсэн үйлдэл хараагүй. Үнэхээр АНУ-д тийм биш юм. Америкчууд танихгүй хүмүүс рүү инээмсэглэдэг. Мөн тус улсад долоо хоног амьдарсны дараа та ч бас инээмсэглэхийг хүсдэг болно. Америкчууд амьдралд маш эерэг ханддаг бөгөөд аз жаргалынхаа төлөө шаргуу ажиллахад бэлэн байдаг. Энэ нь хувийн болон нийгмийн аз жаргалыг бүрдүүлдэг хамгийн энгийн томъёо утгаараа хэрэгжиж байгаагийн илрэл юм.
* * *Мэдээжийн хэрэг, энэ үнэлгээ нь субъектив чанартай, нэг жуулчны сэтгэгдэл. Жуулчид аливаа улс орны зөвхөн өнгөцхөн зүйлийг анзаардаг бөйж болох ч, үүнээс улс орны дүр төрх бүрэлдэж байдаг гэдэг.
Блоггер: Denis Blisch








