Anu.mn
Жуулчидад зориулсан аялалын зориулалттай нисдэг машиныг Дубайд танилцуулжээ.

Жуулчидад зориулсан аялалын зориулалттай нисдэг машиныг Дубайд танилцуулжээ.

Tue Oct 18 2022
Жуулчидад зориулсан аялалын зориулалттай нисдэг машиныг Дубайд танилцуулжээ.

Хятадын XPeng X2 хэмээх бүрэн цахилгаан, нисдэг машин нь тансаг зэрэглэлийн машинтай адил үнэтэй бөгөөд цагт 128 км хүртэл хурдтайгаар хотууд дээгүүр аялагчидыг аялуулах боломжтой юм. DailyMail-д, энэхүү нисдэг автомашин нь "дурсгалт газруудын аяллын ирээдүй байж магадгүй" гэж мэдээлжээ.

2 хүний суудалтай, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй XPeng X2 нь зорчигчтойгоор 90 орчим метрийн өндөрт нисэх боломжтой бөгөөд алсын зайн удирдлагаар үүнээс хавтгүй өндөрт нисэх боломжтой юм.

Нислэгийн хамгийн дээд хугацаа нь 35 минут гэдэгт санаа нь зовж буй хүмүүсийг тайвшруулах зорилгоор болон осол гарсан тохиолдолд хэрэглэх тусгай шүхрийг бэхэлж өгсөн байна.

Хятадын XPeng фирм, энэ машиныг хотын ойрын зайн аялал, тухайлбал үзвэр үйлчилгээ, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэхэд "хамгийн тохиромжтой" болно гэж үзэж байгаа. Мөн Bentley эсвэл Rolls Royce зэрэг тансаг зэрэглэлийн машинтай ижил үнэтэй байх бөгөөд 2025 он гэхэд зах зээлд гарах төлөвтэй байна.

X2 XPeng нь дусал хэлбэрийн минималист дизайн, шинжлэх ухааны уран зөгнөлт киноны дүр төрх бүхий хаалттай бүхээгтэй. Жинг нь хөнгөхөн байлгахын тулд нүүрстөрөгчийн эслэг бүрэн карбон файбераар бүтээсэн. X2-төхөөрөмжийн машины дугуй байдаг дөрвөн өнцөгт нь, хоёр сэнс ажиллан нисдэг тэрэг шиг босоо дээш хөөрч, газарддаг. Дээд хурд нь цагт 130 км, 35 минутын хугацаатай нисч, 900 м-ийн өндөрт хүрч нисэх боломжтой ч зорчигчтойгоор 100 орчим метрийн өндөрт ниснэ.

Тус фирмийн ерөнхийлөгч Брайан Гу, -“Бидний эцсийн зорилго бол чинээлэг хүмүүс энэ тээврийн хэрэгслийг өдөр тутмын ажилдаа ашиглах явдал юм. Гэхдээ одоогоор зохицуулалтын хэд хэдэн саад бэрхшээлийг даван туулж чадаагүй байгаа тул энэхүү тээврийн хэрэгслийг эхлээд "хотын захааар, дурсгалт газрууд, үзэсгэлэнт гудамжуудаар" ашиглах болно. Энэ хүрээнд, 10-р сарын 11-нд Gitex Global арга хэмжээний үеэр Дубайд үйлдсэн анхны олон нийтийн нислэг орж байна. Хоёр талдаа тус бүр дээш онгойдог хоёр хаалгатай, 5 метрийн урттай энэ машин хагас тонн орчим жинтэй, хоёр хүний ​​суудалтай юм. Эхний үеийн нислэгүүдийг бие даан хийх шаардлагатай тул эзэмшигчидэд ямар нэг жолооны үнэмлэх хэрэгтэй. Тодорхой түвшний сургалтад сурч үнэмлэх авах шаардлагатай болно." гэж ярьсан байна

Тээврийн хэрэгслийг яаралтай тусламжийн үйлчилгээнд ашиглаж болох эсэхийг түүнээс асуухад, - "Миний бодлоор эдгээр нь нисдэг машинаар шийдэж болох хувилбарууд юм. харин "тусгай хэрэгцээт асуудлууд" дээр хараахан анхаарлаа хандуулаагүй байгаа, түүний оронд дизайныг "бодитой" болгоход анхаарсан гэж тэр хариулжээ.

150 гаруй хүн XPeng-ийн анхны олон нийтийн нислэгийг үзсэн бөгөөд үүнд БНХАУ-ын Дубай дахь консулын газар, Дубайн олон улсын худалдааны танхим, DCAA, Дубайн эдийн засаг, аялал жуулчлалын газар, Дубайн дэлхийн худалдааны төв болон дэлхийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцсон байна.

Гу, -"Уг туршилтын хувилбар нь автоматаар нээгддэг найдвартай шүхэртэй, гэхдээ ирээдүйн загваруудад аюулгүй байдлыг хангах илүү олон зүйлсийг төлөвлөж байна. 2025 он гэхэд автомашинаа бэлэн болгохоор зорьж байгаа ч хэрэглэгчид нисдэг машинд дасах, суралцахад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг бид ойлгож байна. Хангалттай хэмжээний нисэх төхөөрөмжүүд ашиглагдаж эхлэн, тэдгээр нь дэлхийн хотуудаар нисч, тарах юм бол энэ нь зах зээлийг маш хурдан өргөжүүлнэ гэж би бодож байна. Энэ тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд хүмүүсийг итгүүлэхэд хэцүү байх болно" гэж тэр нэмж ярьжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн