Жоржиа мужийн Форт Гордон армийн баазад аянга бууж, нэг цэрэг амиа алдаж, 9 хүн шархаджээ.
Thu Jul 21 2022
AUGUSTA, Ga. - Жоржиа мужийн зүүн хэсэгт байрлах АНУ-ын Армийн Форт Гордон баазад лхагва гарагт аянга буусны улмаас нэг цэрэг амиа алдаж, есөн цэрэг шархаджээ.
Өглөөний 11:10 цагийн үед бэлтгэл сургуулилтын талбайн нэгэнд 10 цэрэг "аянганд цохиулсны улмаас бэртэж гэмтсэн" гэж Форт Гордоны Зайны Хяналт(Fort Gordon Range Control)-аас мэдээлсэн байна.
"Лхагва гарагийн үдээс хойш аянга цахилгаанд цохиулсан цэргүүдийн нэг нь шархаа даалгүй нас барсан талаар Форт Гордон цэргийн баазаас баталсан." гэж Форт Гордон хотын олон нийттэй харилцах албаны орлогч дарга Энн Боуман мэдээлсэн байна.
Уг цэргийг хэн болохыг ойрын төрөл төрөгсдөд нь мэдэгдэхээс нааш зарлахгүй гэж Боуман хэлэв. Мөн Форт Гордон цэргийн баазын албаныхан бусад шархадсан есөн цэргийн биеийн байдлын талаар мэдээлээгүй байна.
Форт Гордон нь Атланта хотоос зүүн тийш 140 миль зайд орших Аугустагийн ойролцоо байрладаг байна.
Эх сурвалж: usatoday.com








