Anu.mn
Жо Байдены нийгмийн даатгалын чек(Social Security Check)-ийн дүн хэр их вэ?

Жо Байдены нийгмийн даатгалын чек(Social Security Check)-ийн дүн хэр их вэ?

Mon Sep 05 2022
Жо Байдены нийгмийн даатгалын чек(Social Security Check)-ийн дүн хэр их вэ?

Ерөнхийлөгч Байдены Нийгмийн даатгалын сарын тэтгэмж нь дундаж тэтгэвэрт гарсан ажилчдынхаас харьцангуй өндөр байна.

Өнгөрсөн сард, Нийгмийн даатгал(Social Security)-ын байгууллага 87 дахь "төрсөн өдрөө" тэмдэглэсэн. 1935 оны 8-р сард хууль тогтоомжид гарын үсэг зурж, 1940 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр олгож эхэлснээс хойш Нийгмийн даатгал нь АНУ-ын тэтгэвэрт гарсан ажиллах хүчний санхүүгийн эх үндэс, суурь болж ирсэн.

Өнөөдөр 48 сая гаруй тэтгэвэрт гарсан ажилчид 7-р сарын байдлаар, сард дунджаар 1,670.95 ам.долларын чек авч байна. Энэ нь тийм ч их сонсогдохгүй байж болох ч, ялангуяа инфляци сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн үед Нийгмийн даатгал нь тэтгэвэр авагчдад амьдралаа хангахад гол үүрэг гүйцэтгэж байна. Үндэсний санал асуулга Gallup-ийн мэдээлснээр, судалгаанд хамрагдсан тэтгэвэр авагчдын 89% нь Нийгмийн даатгалын тэтгэврийг "гол" эсвэл "чухал бус" орлогын эх үүсвэр гэж үздэг. Энэ нь 10 америк хүн тутмын нэг нь л тэтгэвэрт гарахдаа Нийгмийн даатгалын орлогоос хамаардаггүй гэсэн үг юм.
Харин ерөнхийлөгч Жо Байдены хувьд энэ хамаардаггүй, онцгой клубт багтдаг.

Жо Байден Нийгмийн даатгалаас хэр их орлого авч байгаа вэ?

1970-аад оны эхэн үеэс АНУ-ын ихэнх ерөнхийлөгчид татварын тайлангаа олон нийтэд ил гаргахаар сонгож, танилцуулдаг болжээ. Жо Байден ч мөн адил 2020 оны 11-р сард сонгуульд ялалт байгуулахаас өмнө болон дараа нь татварын тайлангаа танилцуулдаг болсон.

Ерөнхийлөгч Байден, эхнэр Жилл Байдентайгаа хамтран мэдүүлсэн татварын тайланд анхаарал татахуйц олон орлогын урсгал байгаа ба орлогын тоо хэмжээг 1040 маягтын 6a мөрөнд харж болно. Татварын мэргэжилтэн биш хүмүүст, 6a мөрөнд хувь хүн эсвэл хосууд хамтран өргөдөл гаргаж, өмнөх хуанлийн татварын жилд хүлээн авсан Нийгмийн даатгалын тэтгэмжийн дүнг жагсаадаг байна.

Өнгөрсөн жил Байденууд 54,665 долларын Нийгмийн даатгалын орлогыг нэгдсэн байдлаар нотолсон бөгөөд энэ нь сар бүр ойролцоогоор 4,555 доллар болж байна. Энэ 4,555 долларын дүн нь Жо, Жилл хоёрын сарын нийлбэр орлого гэдгийг тооцсон ч энэ нь дундаж тэтгэвэрт гарсан ажилтны Нийгмийн даатгалаас сар бүр гэртээ авчирдаг хэмжээнээс хамаагүй өндөр юм.

Цаашилбал, 6-р сард АНУ-ын инфляцийн түвшин сүүлийн 40 гаруй жилийн дээд цэгтээ хүрч 9.1%-д хүрсэн тул Нийгмийн даатгалын 2023 оны амьжиргааны өртгийн тохируулга(Cost of Living Adjustment буюу COLA) ихээр нэмэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл сүүлийн хэдэн арван жилийн хамгийн их хэмжээний нэмэгдэл болох юм. 2022 онд тэтгэмж авагчидад 5.9%-ийн (COLA) нэмэгдэл шилжүүлсний дараа, Байдены эхнэртэйгээ хамтран мэдүүлэх 2023 оны Нийгмийн даатгалын холбооны татварын мэдүүлэгт тэдний орлого жилдээ 60,000 доллараас дээш байхаар байна.

Өндөр орлоготой хүмүүс Нийгмийн даатгалын тэтгэмжийн дээд хязгаартай тулгардаг.
Нэг талаас 54,665 доллар (сард 4,555 ам. доллар) нь тэтгэвэрт гарсан ажилчдад олгодог Нийгмийн даатгалын дундаж чектэй харьцуулахад жил бүр авах томоохон хэмжээний өөрчлөлт юм. Гэхдээ Байденуудын орлогын түүхтэй харьцуулбал бүх зүйл арай өөр харагдаж байна.

Архивлагдсан татварын тайланд дурдсанаар, Байденуудын нийт орлого(adjusted gross income буюу AGI) 1998-2016 онуудад жилд 210,797-аас 407,009 долларын хооронд хэлбэлзэж байсан. Ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт 2017 онд 11,031,309 доллар, 2018 онд 4,580,437 долларын томоохон орлоготой байсан байна. Хосуудын нийгмийн даатгалын тэтгэмжийн хэмжээ нь хоёр арван жилийн хугацаанд жил бүр олж байсантай нь харьцуулахад маш бага юм.
Тэдний хамтын тэтгэмж нэгдсэн нийт орлоготой нь харьцуулахад маш бага байгаагийн шалтгаан нь Нийгмийн даатгалын хөтөлбөр нь сар бүрийн чек дээрх дүнг хязгаарладагтай холбоотой юм.

Тэтгэвэрт гарсан ажилтны сарын чекийг тооцохдоо Нийгмийн даатгалын ерөнхий газар(Social Security Administration) тухайн хүний ​​хамгийн өндөр орлоготой, инфляцийг тохируулсан 35 жилийг харгалзан үзнэ. Байденууд олон арван жилийн хугацаанд маш их орлого олж байсан учраас тэд Нийгмийн даатгалын сар бүр төлөх дээд хэмжээнд дөхсөн эсвэл хүрсэн байх магадлалтай.

2021 онд тэтгэврийн насанд хүрсэн хүний Нийгмийн даатгалын тэтгэврийн чекийн дээд хэмжээ сард 3,148 доллар байсан. Тиймээс 35 жилийн хугацаанд жилд дунджаар 200,000 доллар олдог байсан эсвэл 10 сая долларын орлого олсон эсэхээс үл хамааран ямар ч ялгаагүйгээр 2021 онд тэтгэвэрт гарах насанд сар бүр 3,148 долларын тэтгэмж авдаг байна.

Эх сурвалж: fool.com

Сүүлд нэмэгдсэн