May
21
2025
Anu.mn
Мэдээ
Жо Байден идэвхитэй хэлбэрийн хорт хавдартай гэж оношлогджээ
Жо Байден идэвхитэй хэлбэрийн хорт хавдартай гэж оношлогджээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Жо Байден идэвхитэй хэлбэрийн хорт хавдартай гэж оношлогджээ
Photo: Biden © Benjamin Vess | Dreamstime.com

Жо Байден түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсоныг, түүний хувийн оффис дөрөвдүгээр сарын 18-ндмэдээлэв. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчид илэрсэн хорт хавдар, Глисоны 9 оноотой (5-р зэрэг) түрүү булчирхайн хорт хавдартай, ясны үсэрхийлэлтэй гэж тодорхойлогдсон талаар NBC News мэдээлжээ.

Глисоны 9 оноо (5-р зэрэглэлийн бүлэг) нь хорт хавдар томорч, тархах магадлалтайг харуулж байна. Метастазгэдэг нь хорт хавдар нь анхдагч цэгээс (энэ тохиолдолд түрүү булчирхай) биеийн бусад эдэд тархдаг гэсэн үг юм."Хэдийгээр энэ нь өвчний түрэмгий хэлбэр боловч хорт хавдар нь дааврын эмчилгээнд мэдрэмтгий байдаг тулүүнийг үр дүнтэй хянах боломжийг олгодог. Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхэн эмчилгээний боломжит хувилбаруудыг судлахаар эмч нартай хамтран ажиллаж байна " гэж албаныхан мэдэгджээ.

46 дахь ерөнхийлөгч одоогоор, Делавэрийн Вилмингтон дахь гэртээ байгаа ч яг хаана эмчилгээ хийлгэх ньтодорхойгүй байна.

Теннесси мужийн Нашвилл дахь Вандербилт их сургуулийн Анагаах ухааны төвийн урологийн онкологийнэрхлэгч, доктор Алан Тан, "Глисон 9 нь, тодорхойлогдвол түрэмгий шинж чанартай, гэхдээ PET шинжилгээний дараа тодорхой болно. Энэ төрлийн хорт хавдар нь ховор биш. Энэ бол миний эмнэлзүйн практикт байнга тулгардаг хамгийн түгээмэл өвчин болох стандарт урологийн онкологи юм. Энэ өвчнөөр оношлогдсон эрчүүдийн ихэнх нь нас бардаггүй. Байдены хорт хавдар нь, дааврын эмчилгээнд мэдрэмтгий байдаг нь амжилттай эмчилгээ хийх магадлал өндөр байгааг харуулж байна гэж тэмдэглэв.

Баруун хойд анагаах ухааны төвийн түрүү булчирхайн хорт хавдрын мэргэжилтэн, доктор Крис Жорж, хэрэв эмчилгээ амжилттай болвол Байден олон жил амьдрах боломжтой гэжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Меланиа Трамп нар, Байденд хорт хавдар оношлогдсон тухай мэдээнд харамсаж байгаагаа мэдэгдэв. "Бид Жилл болон түүний бүх гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. "Бид Жод хурдан, амжилттай эдгэрэхийг хүсч байна" гэж Трамп 5-р сарын 18-ны орой Truth Social хуудсанд бичжээ.

Байдены дэд ерөнхийлөгч Камала Харрис Платформ X дээрх нийтлэлдээ, тэрээр болон түүний нөхөр Даг Эмхофф, Байдены төлөө залбирч байна: "Жо бол тэмцэгч, түүний амьдрал, манлайллыг үргэлж тодорхойлж байсан хүч чадал, тэсвэр тэвчээр, өөдрөг сэтгэлээр энэ сорилтыг даван туулах болно гэдгийг би мэднэ. Бид бүрэн, хурдан эдгэрнэ гэж найдаж байна." гэж бичжээ

44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Байденыг бүрэн эдгэрээсэй гэж залбирч байгаагаа бичээд, хорт хавдрын эсрэг тэмцэлд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, "Мишель бид хоёр залбирч байна. Байдены хорт хавдрын бүх хэлбэрийг эмчлэх үр дүнтэй аргыг олохын тулд хийсэн шиг их зүйл, хэн ч хийгээгүй, тэрээр өөрийн өвөрмөц шийдэмгий байдлаараа, нэр төртэйгээр энэ өвчинтэй тэмцэнэ гэдэгт би итгэлтэй байна." гэж бичсэн байна

Америкийн Хавдар судлалын нийгэмлэгийн мэдээлснээр найман эрэгтэй тутмын нэг нь түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогддог. Энэ нь өндөр настай эрэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хорт хавдар бөгөөд АНУ-д эрэгтэйчүүдийн хорт хавдрын нас баралтын хоёрдугаарт ордог байна.

82 настай Байден бол АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч юм.

Мэргэжилтнүүд ерөнхийдөө 70-аас дээш насны эрчүүдэд түрүү булчирхайн өвөрмөц антиген (PSA) шинжилгээ хийхийг зөвлөдөггүй ч, зарим тохиолдолд энэ нь баталгаатай байж болох юм.

Ардчилсан намынхан, Байден хоёр дахь удаагаа нэр дэвших ёстой байсан эсэх, энэ нь Трампын ялалтад нөлөөлсөн эсэх талаар хэлэлцэцгээн, нам дотор хурц хуваагдал үүсээд байсан. Гэвч Байдены онош зарлагдсаны дараахан тус нам Байденыг тойрон нэгдэж, хурдан эдгэрэх хүсэлд анхаарлаа хандуулаад байна.

Байден ерөнхийлөгч байх хугацаандаа, хорт хавдраар нас барахаас, олон сая хүнийг аварч, урьдчилан сэргийлэхийг хичээсэн. Тэрээр эмчилгээний судалгааг санхүүжүүлж, үнэ төлбөргүй скринингийн хөтөлбөрийг өргөжүүлж, 8 сая орчим хүнийг түрүү булчирхай, хөх, бүдүүн гэдэс, уушиг, арьс, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан төр, хувийн хэвшлийн хорт хавдрын Cancer Moonshot санаачилгыг сэргээж байв. Байден 2016 онд том хүү Боу нь, тархины хорт хавдраар нас барснаас хойш зургаан сар орчмын дараа дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Хорт хавдартай тэмцэх хөтөлбөрийг удирдаж эхэлсэн ажээ.

Байден, жил бүрийн эрүүл мэндийн үзлэгтээ хамгийн сүүлд 2024 оны хоёрдугаар сард орсон. Тухайн үед Цагаан ордны эмч О'Коннор, түүнийг "81 настай эрүүл, идэвхтэй, эрч хүчтэй өвгөн" гэж тодорхойлж байсан ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.