Жилл Байден, Цагаан ордныг амралтын өдрөөр баярт зориулан чимэглэв
Wed Nov 30 2022
АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байден, баярын өдрүүдэд зориулан Цагаан ордныг чимэглэсэн бөгөөд чимэглэлээ сонгохдоо тус улсыг үүсгэн байгуулсан баримт бичгүүдээс санаа авсан гэж "Америкийн дуу хоолой" агентлаг мэдээллээ.
Жил бүрийн 12-р сард Цагаан ордон, гацуур мод, хэлхээ зүүлтэн чимэглэлүүд, өнгөлөг гэрэл, жигнэмэгэн байшин гэх мэт баярын гоёмсог зүйлсээр чимэглэгддэг. Хүссэн хүмүүс хүрэлцэн ирж энэхүү сүр жавхлант чимэглэлийг үзэж болдог бөгөөд Тэргүүн хатагтай Цагаан ордныг чимэглэхдээ сонгосон сэдэв нь АНУ-ын Үндсэн хуулийн нээлтийн үг болох "Бид хүмүүс" гэсэн үг байв.
2022 оны гоёл чимэглэлд 25 баярын хэлхээ, 77 зул сарын гацуур мод, 83,000 гаруй гэрлэн чимэглэл багтсан гэж Цагаан ордны цахим хуудсанд мэдээлжээ.
Мөн, цагаан ордны номын санд Тусгаар тогтнолын тунхаглалын хуулбар, Тусгаар тогтнолын тунхаглал болон АНУ-ын үндсэн хуульд гарын үсэг зурсан Филадельфийн Тусгаар тогтнолын ордныг Зул сарын цагаан гаатай жигнэмэгээр хийсэн хуулбар нь байдаг.
Энэ жилийн чимэглэл дундах шинэ зүйл бол, Цагаан ордны мужаануудын сийлсэн модон менора (Еврейчүүдийн Ханукагийн баярын бэлэг тэмдэг) юм.
Мөн энэ жилийн Цагаан ордны гол гацуур нь, Пенсильвани мужийн Оберн дэх Evergreen Acres гацуур модны фермийн бараг 6 метрийн өндөртэй Concolor гацуур юм. Тэргүүн хатагтай Жилл Байден морин тэргээр Хойд Портикод ирж, модыг шалгадаг уламжлалаа хийсэн. Цагаан ордны Цэнхэр өрөөнд уг сүрлэг модоо байрлуулжээ.
2022 оны 11-р сарын 30-нд үндэсний гацуурыг Ellipse-д асаана. Энэ арга хэмжээний үнэгүй тасалбарын сугалаа 10-р сарын сүүлээр онлайнаар явагдсан ажээ.
Мөн 12-р сарын 11-нд болох Үндэсний гацуур модыг асаах ёслолын ажиллагааг CBS телевизээр дорнын цагаар 20:00 цагаас хүлээн авч үзээрэй.
Арванхоёрдугаар сарын 2-нд болох үндэсний гацуурын баярт ард иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. /https://thenationaltree.org/
Цагаан ордон жил бүр энэ баяын үеэр 50,000 орчим зочин хүлээн авдаг. Жуулчидад Цагаан ордонд амралтын өдрүүдээр зочлох албан ёсны гарын авлагыг тараадаг.
Та Цагаан ордонд зочлох тасалбараа урьдчилан захиалснаар 12-р сард Цагаан ордны зул сарын баярын чимэглэл, орчинг үзэх боломжтой. Энэ аялал эрэлттэй байдаг тул та эрт захиалгаа өгөх тусам, баярын үеэр Цагаан ордонд зочлох боломж тань нэмэгддэг байна.








