Anu.mn
Жилд орох цас, нэг өдрийн дотор орох хүчтэй шуурга Техас мужид ойртож байна

Жилд орох цас, нэг өдрийн дотор орох хүчтэй шуурга Техас мужид ойртож байна

Thu Nov 24 2022
Жилд орох цас, нэг өдрийн дотор орох хүчтэй шуурга Техас мужид ойртож байна

Талархлын баяраар Техаст маш их цас орох төлөвтэй байна. Нэг өдрийн дотор бүтэн жилийн хэмжээний цас орж магадгүй гэж NewsWeek мэдээллээ.

Хойд Техас мужид өвлийн улиралд дунджаар 43 см цас ордог гэж Үндэсний цаг уурын албанаас мэдээлсэн бөгөөд  шуурганы үеэр Амариллод 60 см, ойр орчмын газруудаар нь 30-45 см цас орно. Энэ нь, Талархлын баярын өдөр болон баярын дараах хоёр өдрийн аялалд саад болно гэсэн таамаглал гаргасан байна.

AccuWeather-ийн ахлах цаг уурч Жо Лундберг Техасын стандартаар их хэмжээний цас орох урьдчилсан мэдээ нь "муж улсын хувьд ер бусын үзэгдэл” гэж мэдэгдэв.

Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр Техас мужид цас хамгийн эртдээ 9-р сарын сүүл, 5-р сарын эхээр орсон гэж бүртгэгдсэн байдаг. Харин 11-р сараас 3-р сар хүртэл цас орох улирал, 1-2 см зузаан цас орох тохиолдол гардаг гэжээ. Гэвч энэхүү ойртож буй шуурганаар, Техас мужид их хэмжээний цас орж, агаарын температур хур тунадасыг хөлдөөх хэмжээнд хүрч болзошгүй бөгөөд харин Даллас зэрэг зүүн өмнөд хэсэгт бороо хөлдөхөөргүй байх хангалттай дулаан байх болно гэсэн байна.

Энэ цас, 2021 оны 2-р сард Техас мужид цахилгаан эрчим хүчний тасалдал болоход хүргэж байсан шуурганаас илүү хүчтэй байх магадлалтай. Тэр үед дэд бүтэц доголдож, хоол хүнс, ус, эрчим хүчний хомсдол үүсч, олон зуун хүний ​​аминд хүрсэн гэж Лундберг ярьжээ. Тэрээр, Талархлын баяраар гэр рүүгээ явах аялагчид, аяллаа Бямба гарагийн орой эсвэл боломжтой бол үдээс хойш болтол хойшлуулахыг зөвлөсөн бөгөөд орон нутгийн тохижилт үйлчилгээний газруудыг шуурганд зохих ёсоор бэлтгэхийг сануулжээ. Амралтын өдрүүдээр агаарын температур тэгээс дээш болсны дараа цас хайлах ёстой. Техаст ийм шуурга болдог, гэхдээ тэр бүр тохиолддоггүй. Шуурганы үр дагавар бүрэн арилах хүртэл хэдэн өдөр болж магадгүй гэсэн байна

Цаг уурын сувгийн цаг уурч Алекс Уоллес, арваннэгдүгээр сарын 22-нд шуурганы зам, хүчийг урьдчилан таамагласан хэд хэдэн загварыг твиттер хуудсандаа нийтэлсэн бөгөөд "Талархлын баярын үеэр Техасын Панхандл хотод их хэмжээний цас орох магадлалтай" гэж Уоллес твиттер хуудсандаа бичжээ.

Сүүлд нэмэгдсэн