Anu.mn
Жилд мянга мянган хүчирхийллийн гэмт хэрэг гарч байдаг АНУ-ын хамгийн аюултай хотууд

Жилд мянга мянган хүчирхийллийн гэмт хэрэг гарч байдаг АНУ-ын хамгийн аюултай хотууд

Sat Dec 23 2023
Жилд мянга мянган хүчирхийллийн гэмт хэрэг гарч байдаг АНУ-ын хамгийн аюултай хотууд

Холбооны мөрдөх товчооноос, хүчирхийллийн гэмт хэргийн түвшин COVID-19 цар тахлын өмнөх түвшинд хүртэл буурсан гэж мэдэгдсэн боловч, энэхүү бууралт нь газар бүрт ижил биш байгаа бөгөөд тус улсын олон арван хотуудад гэмт хэргийн гаралт өндөр хэвээр байгаа аж. Эдгээр газруудад ямар хотууд орж байгааг The Hill нийтлэв.

MoneyGeek сайт нь, улсын хэмжээний 302 томоохон хот, 1010 жижиг хот, суурингийн гэмт хэргийн түвшний талаарх Холбооны мөрдөх товчооны мэдээллэл болон Майамигийн их сургууль, Колорадо Денверийн их сургуулийн судалгаануудыг ашиглан, хот, суурин, хороолол бүрийн гэмт хэргийн үнэлгээ, зардал болон хүчирхийллийн гэмт хэрэг, эд хөрөнгийн гэмт хэргийн аль алиныг нь харгалзуулсан өртгийг тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн гаралт хамгийн өндөр, зардлын өртөг өндөртэй томоохон хотоор Алабама мужийн Бирмингем тодорчээ. Бирмингем хотод хүн амины хэрэг, хүний ​​амь насыг санаатай бус бүрэлгэх, хүчиндэх, дээрэмдэх, хүнд хэлбэрийн түрэмгийлэл зэрэг хүчирхийллийн гэмт хэргийн түвшин 100,000 оршин суугч тутамд 1,682 . Хулгай, дээрэм, тээврийн хэрэгслийн хулгай зэрэг эд хөрөнгийн гэмт хэргийн түвшин 100,000 оршин суугч тутамд 4,173 байна.

Бирмингемтэй харьцуулахад, Мемфис (Теннесси), Детройт (Мичиган), Литл Рок (Арканзас) хотууд, нэг хүнд ногдох хүчирхийллийн гэмт хэргээрээ илүү байгаа нь харагдсан байна.

Мемфис (Теннесси), Такома (Вашингтон), Сент-Луис (Миссури) хотуудад, хувийн өмч, эзэмшилд халдах, өмчийн эсрэг гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байв.

Нэг хүнд ногдох гэмт хэргийн зардал хамгийн өндөртэй томоохон хотууд:

Бирмингем, Алабама - 11,392 доллар

Нью Орлеанс, Луизиана - 11,094 доллар

Миссури, Сент Луис – 11,055 доллар

Детройт, Мичиган - 9,281 доллар

Мемфис, Теннесси – 9056 доллар

Балтимор, Мэрилэнд – 8160 доллар

Литтл Рок, Арканзас - 7,781 доллар

Кливленд, Охайо – 7397 доллар

Милуоки, Висконсин – 7029 доллар

Канзас-Сити, Миссури – 6398 доллар

Пуэбло, Колорадо – 5979 доллар

Окланд, Калифорниа – 5710 доллар

Сан Бернардино, Калифорниа – 5691 доллар

Филадельфи, Пенсильвани - 5570 доллар

Атланта, Жоржиа – 5502 доллар

30,000-100,000 хүн амтай жижиг хотуудад гэмт хэрэгтэй тэмцэх хүч, нөөц бага байдаг. Ийм газар гэмт хэрэг бага гардаг ч, зардал нь ихээхэн дарамт учруулж байдаг байна.

АНУ-ын гэмт хэргийн хамгийн өндөр зардалтай жижиг хот, суурингууд:

Монро, Луизиана - 8,902 доллар

Петесбург, Виржиниа – 8867 доллар

Сагинау, Мичиган - 8,856 доллар

Флоренс, Өмнөд Каролина – 8521 доллар

Александриа, Луизиана - 7,955 доллар

Арканзас, Pine Bluff - 7935 доллар

Портсмут, Виржиниа – 7253 доллар

Хоума, Луизиана - 6,920 доллар

Хойд Каролинагийн Роки Маунт - 5,647 доллар

Хойд Литл Рок, Арканзас - 5,494 доллар

Фэйрбанкс, Аляска - 5,273 доллар

Йорк, Пенсильвани - 5,177 доллар

Атлантик Сити, Нью Жерси – 4975 доллар

Флорида мужийн Ривьера далайн эрэг – 4932 доллар

Мичиган, Флинт хотхон – 4874 доллар

Сүүлд нэмэгдсэн